2013年2月9日土曜日

Тэмдэглэл 88: 48-р дунд сургууль. Анхны хичээлийн судалгаа 2



Өмнөх дугаарын үргэлжлэл
3) Хүүхдийн бодол санааг өөрөөр нь хэлүүлэх...
   Хүүхдүүдээр илтгэл тавиулах аргаар хичээлээ явуулах тохиолдол олширч байгаа гэж бодож байна. Энэ бол сайн хэрэг. Хүүхэд өөрөө бодож, өөрийнхөө үгээр илтгэл тавина гэдэг маш чухал. Энэ аргыг хичээл дээрээ өргөнөөр ашиглаасай гэж хүсч байна. Харамсалтай нь, хүүхдийн хэлсэн зүйлийг багш нь давтах, засч хэлэх зэрэг ажиглагдлаа. Энэ байдал үргэлжилвэл, хүүхэд багшаасаа дэмжлэг хүссэн хэвээр, бас зөвхөн багшид л дуулдах хэмжээнд ярьдаг болчихно. Тэгвэл, сонсож байгаа хүүхдүүд ч зөвхөн багшийнхаа хэлсэнийг л сонсдог болж хувирна.
  Хүүхэд өөрийнхөө үзэл бодлыг хэлж байгаа учир, бусад хүүхдэд сонсогдохоор чанга дуугаар хэлэх, бусдад санаагаа илэрхийлэх, дамжуулах, найзынхаа бодол санааг сонсох зэрэг, бүгдээрээ чухал. Мөн, хүүхэд өөрөө, найз нөхдийнхөө үзэл бодлыг ойлгож, түүний талаар тунгаан бодох нь чухал. Тиймээс л багш нь хэлсэнийг нь давтах, бас засч хэлж болохгүй.
   Ярьж байгаа зүйлийг нь бусад нь ойлгохгүй байгаа мэт санагдвал харин багш биш бусад хүүхдүүдээр түүүнийг нь хэлүүлэх хэрэгтэй. Тэгвэл хүүхэд илүү сайн хичээлээ, сэдвээ ойлгоно. Гэвч сэдвээс халихгүй байх тал дээр багш байнга анхаарал хандуулж, хэрвээ халисан тохиолдолд залруулах хэрэгтэй. Эхэндээ багш залруулж байсан бол улмаар сурагчид өөрсдөө эргээд гол сэдэв рүүгээ орохоор хичээлийг удирдаж явуулах хэрэгтэй. Энэ л багшийн чадварыг шалгах болно.

4)    Хүүхдэд бодох хугацаа гаргаж өгөх
   Хичээлийн дундуур багаар ажиллах, эсвэл ганцаараа бодох зэрэг даалгаврууд олон болжээ. Хүүхдийг өөрөөр нь бодуулах чадвар эзэмшүүлнэ гэдэг чухал асуудал. Гэвч, хүүхдүүдэд бодох хугацаа хангалтгүй байх нъ олон. Цаг хүрэлцэхгүй тохиолдолд хүүхэд аливааг нухацтай бодолгүйгээр, санаанд орсоноо л хашгирч орхидог, нөхцөл байдлыг эргэцүүлэн бодох, дүн шинжилгээ хийх чадвартай болж чадахгүй. Тэгээд ч зогсохгүй, зүгээр л бодож байгаа мэт дүр эсгээд суугаад байх хүүхэд гарч ирнэ. Ингэснээр нэг мэдэхэд л хүүхэд хэнэггүй хайнга нэгэн болж хувирах аюултай. Эдүгээ дэлхийн хаана ч хэрэгцээтэй чадвар гэж тооцогддог, дүн шинжилгээ хийх чадвар төлөвшихгүй. Хэнэггүй хайнга байдлыг өөгшүүлсээр байвал, сайн боловсон хүчинг хөгжүүлж чадахгүй. 
  Хүүхдэд бодох тунгаах хугацаа өгнө гэдэг, нэг бодлын цаг хугацаа хий дэмий үрэгдээд байгаа мэт санагдаж болох юм. Гэвч, энэ цаг хугацаа бол хүүхдийн хөгжлийн эхний алхам юм. 
  Үргэлжлэл бий・・・



88回 第48番学校・・・初めての研究授業②

 前回の続き
     子どもの意見を子ども自身に。。。
 子どもたちに発表をさせる授業が増えてきたと思う。それは、素晴らしいことだ。子どもたちが自身で考え、自身の言葉で発表するということは、非常に大切なこと。どんどん授業の中に取り入れて欲しいと思う。残念なところは、子どもたちが発表している言葉を先生が復唱したり、言い直したりしていることだ。先生がそのようなことを続けていると、子どもたちは先生に助けを求め続けてしまうし、先生にだけ聞こえるような声でしか発表しなくなってしまう。そうなってしまうと、聞く子どもたちも、先生の言葉しか聞かなくなってしまう。
折角、子どもたちが自身の考えを発表しているのだから、クラスの子どもたちが聞こえる声の大きさで、発表することも大切だし、人に伝えることの大切だ。友だちの意見を聞くことも大切。そして、子ども自身、友だちの意見を理解し、自身も考えることの大切。だから、先生が復唱したり、言い直したりしてはいけないのだ。
子どもの発表が他の子たちに通じていないな?と感じた時は、先生がするのではなく、クラスの子どもたちに。。。そうすることで、子どもたちの理解はより深まっていくのだ。ただ、間違った方向に行かないように、先生はしっかりと見守り、間違った方向に進んだ場合は、授業の流れに修正をかけなければならない。最初のうちは、先生がしてもいいが、授業の流れの修正も、子どもたち自身が出来るように、授業の中で仕掛けて行かなければならないのだ。それも先生の指導力の見せどころ。
     子どもの考える時間を確保する。
 グループ学習や個々が考えるような課題が授業の中で多く出されるようになった。これは、子どもたち自身に考える力を付けさせるためには、非常に大切なことである。だが、子どもたちがじっくり考えるために必要な時間が確保されていないことが多い。この時間が確保されていなければ、子どもたちはじっくり考えることをしなくなってしまう。すなわち、しっかりと吟味せず、出た考えに飛びついてしまい、状況を冷静に考える力・分析する力は養われないのである。それだけではない。何となく考えているふりをして、過ごす子どもも出てくる。いい加減さを子どもは、知らない間に身につけてしまう恐れもあるのだ。今、世界で必要とされている人材能力である分析する力が育たない。いい加減さを助長するようなことをしていては、良い人材が育つわけがない。
 子どもたちの考える時間を確保することは、一見、時間が無駄に流れていくように見えるかもしれない。しかし、この時間の確保は、子どもたちを大きく成長させる第一歩なのである。
 次回に続く・・・

Тэмдэглэл 87: 48-р сургууль ... Анхны хичээлийн судалгаа 1

Баянзүрх дүүргийн 48р дунд сургууль дээр би, дадлагын оюутантай ажиллаж байх үед хэд хэдэн удаа очиж байсан бегеед, энэ удаа хичээлийн судалгааны зевлехеер ажиллах завшаан тохиолдсон юм. Бүр энэ сургууль дээрх анхны хичээлийн судалгаа гэсэн шүү. Гараа бол хамгийн чухал! Зев зүйл их сурч мэдэж, өөрийн арга барилдаа тусгаж ажиллах нь хамгийн чухал хүчин зүйл болно.
7 хоног сургууль дээр ажиллалаа. 1 едер 1-ээс 2 хичээлтэй танилцаж, уулзалтанд ч оролцов. Заримдаа мини семинар ч хийж байлаа.

Энэ сургуулийн давуу тал нь, хичээлийн судалгааг ганцаараа биш багаар, бүр паралель анги хариуцсан багш нар хамтдаа хийдэг явдал. Багын гишүүдийн хуваарилалт нь ч бас зөв. Өдөр тутам ижил насны хүүхдүүдтэй харьцдаг тул заах арга барилын тал дээр тулгардаг бэрхшээлүүдийн тухай, мөн хүүхдүүдийн талаар судалгаа хийх боломжтой байдаг нь тун сайн хэрэг. Сургалтын материал, заах аргын судалгааг ганцаар хийснээс багаар ажилласан нь илүү үр дүнтэй байдаг. Яагаад гэвэл ганц хүний бодлоос илүүтэйгээр олон хүнээс олон төрлийн санаа оноо урган гарч ирэх бөгөөд, тэр чинээгээр хичээлийн чанар сайжирах боломжтой.
Бүлгэм бүрээс нэг анги нээлттэй хичээл хийж байлаа. Анги бүрт адилхан зүйл ажиглагдсан бөгөөд бусад сургуулийн хичээлийн судалгааны үеэр бас адилхан зүйл бодогдож байсан билээ.  .
1)  Сонсох цагтаа сонсож, бичих цагтаа бичих....
Насанд хүрсэн хүн ч адилхан, ямар нэгэн зүйл сонсонгоо бичих гэсэн 2 үйлдлийг зэрэг хийхэд хэцүү. Ялангуяа бидний бодож байгаагаас ч илүү энэ нь хүүхдэд бүр ч хэцүү байдаг. Тиймээс эхлээд сонсох орчинг сайтар бүрдүүлэх нь чухал. Бас бичих шаардлага гарвал хангалттай цаг олго. Улмаар бодох хугацааг тусад нь гаргаж өгөх хэрэгтэй. Багш  хүүхдэд нэг үйлдлээ анхааралтай хийх хангалттай хугацааг зайлшгүй гаргаж өгөх нь чухал. 


Хүүхэд байхдаа л хүний хэлж ярьж буйг сонсох ёстой цагтаа сонсох гэсэн дадал зуршлыг бий болгож байж, цаашид аливааг сайтар бодож тунгаадаг, би одоо юу хийх шаардлагатай вэ гэдгээ сайтар мэдэрдэг, мэддэг болно.
Энэ талаар би олон удаа хэлж ирсэн хэдий ч дахин давтахад, юу хийх ёстойг эхнээс нь сайн тодорхой зааж чиглүүлэх шаардлагатай. Энэ бол боловсролын үндэс суурь нь. 

2)  Слайд энгийн байх...
Сүүлийн үед хичээл дээр компьютер ашиглах тохиолдол олширсон. Мэдээж цагийн аясаар энэ нь зайлшгүй биз.Гэхдээ асуудлын гол нь сургалтын материал. Багш еерее хичээлийнхээ материалыг хийх нь сайн зүйл, гэвч хичээлтэй огт хамаагүй үлгэрийн баатар, бичлэг их ашиглаж байгаа нь ажиглагддаг. Эдгээр нь хүүхдэд ямар нелее үзүүлэх бол?

Хэдийгээр та үүнийг хийх гэж нэлээн хөдөлмөрлөсөн байлаа ч, хүүхэд хичээлийн агуулгад бус тэрхүү бичлэг, хүүхэлдэйн баатруудыг илүүтэй сонирхох боловуу. Зөвхен хүүхэд гэлтгүй томчууд ч бичлэгт илүү татагддаг гэдэг. Тэгэхээр энэ нь хичээлийн зорилготой үнэхээр нийцэж байгаа эсэхийг багш нар маань сайн ойлгож байгаа байх. Хэрэгцээгүй мэдээллийг аль болох багасгацгаая! Энэ нь хүүхдийн анхаарлыг төвлөрүүлэх аргуудын нэг юм.
                                                                                           Үргэлжлэл бий.



87回 第48番学校・・・初めての研究授業①

 バヤンズルフ地区にある第48番学校。教育実習生がお世話になっている時に、何度か行かせていただいたことが縁で、研究授業のアドバイザーのお仕事をいただいた。しかも、今回が初めての研究授業だという。初めが肝心だ!正しいことをしっかりと学び、取り入れていくことが最重要ポイントとなってくる。
 1週間、通わせていただいた。11コマ~2コマの研究授業を見せていただき、討論会にも参加した。場合によっては、ミニセミナーを行った。
 ここの学校のいいところは、個人で授業研究をしているのではなく、グループで、それも同じ学年の先生たちが協力して行っていること。メンバー構成もいい。同じ年齢の子どもを日々対象にし、同じような指導法の悩みや子どもの研究が出来るので、非常に素晴らしい。教材研究・指導法の研究は1人で行うよりも、グループで行った方がいい。なぜだろうか?一人で考えるよりもグループの方が、多くのアイデアを出し合うことが出来、より良い授業をつくることが出来るようになるからだ。
 各学年1クラスずつ、研究授業を公開された。どのクラスにも共通していることがある。それは、どこの学校の授業を見ても、ずっと思ってきたことだった。
     聞くときは聞く。書くときは書く。
大人でもそうだが、聞きながら書くなどの2つの行動を同時にすることは難しい。特に、子どもには大人が思っている以上に難しいことなのだ。なので、聞くときは、しっかり聞けるような環境を。書くときは、書く時間を確保。考える時は、考えるなど、1つの行動に子どもが集中できる環境を教師が意図的に作る必要があるのである。
子どものときから、聞くときは聞くなどのけじめをつけた教育をすることにより、しっかりと考え、今、自分が何をすべきかということをしっかりと見抜ける力をつけることもできるのだ。
今までも何度となく伝えてきたが、けじめのある指導が、子どもたちを大きく育てるのである。教育の基本である。
     スライドはシンプルに。。。
 最近、コンピューターを使った授業をよく見る。それは時代の流れとして、そうなってくるだろう。しかし、問題は教材だ。手作り教材は非常にいいことだが、授業に関係のないキャラクターや動画が入っている教材を多く見かける。はたして、授業に関係のないキャラクターや動画は、子どもたちにとって、どういう影響を与えるのだろうか?
 せっかく手作りした教材でも、子どもたちは授業の内容よりも、キャラクターや動画に反応をするだろう。子どもも大人も、静止画よりも動画に反応をしてしまうそうだ。果たして、授業の目的から考えるとそれでいいのだろうか?先生方、お分かりだと思う。授業に必要のない情報は、最小限にしましょう!それが子どもの集中力を持続させるコツの一つでもある。
 次回に続く。