2011年9月9日金曜日

Тэмдэглэл 25: Хүүхэд гэдэг хэцүү Мэдээж багш ч гэсэн

Өнөөдөр, би өөрийнхөө тухай сүүлийн үеийн сониноос бичье гэж бодлоо.

Монголд ирээд нэг сар орчим болоод монгол хэл сурахаар хэлний сургуульд явлаа. Өдөрт 90минутаар 2-3цаг, даваа гаригаас бямба гариг хүртэл. Бүр монгол хэлийг англи монгол хэлээр заалгалаа. Өдөр бүр юу заах болооо гэж догдлохын зэргцээ хэцүү байсан. Тэр нь англи хэл мэдэхгүйн дээр монгол хэл бас ойлгохгүй. Өөрийн хэл бус гадаад хэлээр гадаад хэл заалгахаас гадна өдөр бүр шинэ зүйл сурахгүй бол болохгүй учраас .

Гэнэт бодлоо, Хүүхдүүд ч гэсэн надтай адил юм бол уу гэж?

Өдөр бүр 40минутаар 5-7цаг даваа гаригаас баасан гариг хүртэл янз бүрийн хичээл үзнэ. Өдөр бүр щинэ зүйл ар араасаа. Монголын сурах бичиг агуулга нь хүнд бас их.. Тийм болохоор нэг цагийн хичээл дээр шинээр сурах зүйл нь их. Бүр хэтэрхий их. Өдөр бүрийн хичээлээр сургалтын агуулгыг ойлгох сурагч хэр байгаа бол?

Цөөхөн л байгаа байх. Эсвэл байхгүй ч байж мэднэ.

Ойлгомжгүй агуулга үг хэллэг өдөр бүр ар араасаа гарч ирэх нь хэцүү санагдана... Хүүхэд гэдэг хэцүү! Гэвч тэдэнд өнөөдөр юу үзэх бол гэсэн хүлээх сэтгэл буй. Яагаад гэвэл тэд хүүхэд болохоор.. ийм болохоор л тэд хичээл хийх хүсэл сонирхолтой байдаг байх.

Миний монгол хэл ч гэсэн иймэрхүү байдалтай байлаа. Өдөр бүр ямар ч байсан шинэ зүйл сурах. Гэвч ойлгомжгүй зүйлүүд ар араасаа. Гэвч юу ч гэсэн хийх. Одоо больчихвол дуусчих юм шиг санагдаад хичээлээ. Ойлгомгүй зүйлүүд нэмэгдээд л...

Ингээд монгол хэлний хичээлийн хугацаа дуусан их сургуулийн ажлын байран дээр ирлээ. Тэгтэл улам хэцүү боллоо. Хэлний сургууль шиг хэн ч надад зааж өгсөнгүй. Толь бичигээ барин хаа сайгүй явна. Ийм юм бол уу Тийм юм бол уу гэж асуунгаа үсэглэн уншаад л өөрөө өөрийхөөрөө таамаглаж ойлгоод л явлаа.

Гэвч өөрөө өөрөөрөө сураад явахад хэл гэдэг амар зүйл бишээ. Өөртэйгээ  тэмцлээ. Одоо л больчих юм бол чармайлт маань савангийн хөөс болчих гээд... Өөртөө урам өгөн хичээлээ. Ойлгохгүйдээ харамсан Яагаад гэж өөрөөсөө асуух үе ч байлаа.

Нэг удаа урьдахыгаа бодуул жаахан монгол хэл ойлгохоор болсон өөртэйгээ уулзлаа. Энэ агшин нь Өөрөө өөртөө итгэл төрөх агшин байлаа. Үнэхээр баяртай байсан.

Цааш хиймээр санагдлаа. Итгэлтэй болох нь том хүн ч бай хүүхэд ч бай адилхан л чухал гэж бодож байна.

Одоо монгол хэлээ сайжруулахын тулд долоо хоногийн хугаатай хэлний сургуульд явж байгаа. Зөвхөн шинэ зүйл сурах биш одоог хүртэл сурсан Монгол хэлээ давтахын тулд. Бас өөрийн хэлний мэдлэгийг хэр сайжирсаныг мэдэрмээр санагдсан учраас...

90минутын 4 цагийн хичээлд 5 өдөр суусан. Үнэхээр үр дүнтэй байсан. Өөрийгөө одоог хүртэл хийж чаддаггүй байсан зүйлээ чаддаг болсоноо илэрүүллээ. Монголоор яаж илэрхийлэх тухай заалгаж авлаа. Өдөр бүр маш хөгжилтэй. Хэл гэдэг ийм сонирхолтой бил үү гэж бодлоо.

Энэ бүхнээс бодож үзлээ.

Хүүхдүүдэд итгэл төрүүлэх боломжийг олгох нь чухал гэж.

Жишээ нь тооны хичээлийн чадахгүй байсан тооцоог бодож чадуулах тэр л агшин! Ийм боломжийг аль болохоор хичээлдээ тусгахыг хүсч байна. Тэгээд өөрөө өөртөө ялагдахгүй гэсэн урам зориг хайрласан үгийг хүүхдүүдэд хэлж өгөхийг хүсч байна.

Тэгүүл өдөр бүрийн сургалтын агуулгад дарагдах багш нарын хувьд, хийх цирклюмм ийм их байхад гэж бодох багш олон болов уу. Хэцүү зүйл биш ээ. Өдөрт зөвхөн таван минут бүр гурав ч болно. Хүүхдүүдэд хичээх боломжийг зориудаар бий болгохыг хүсч байна. Энэ богинохон хугацаа нь хүүхэд бүрд уйгагүй занг төлөвшүүлэх, өөрөө өөрийгөө танин мэдэх, аливааг илэрхийлэх зан чанарыг төлөвшүүлэж учраас...

Хүүхдүүд нь өдөр бүр хичээж байдаг. Тиймээс багш нь хүүхдүүдтэйгээ цугтаа хичээцгээе!

Хүүхэд гэдэг хэцүү! Багш ч гэсэн !

Гэвч, хүүхдийн инээмсэглэлийг харах багшид хичээх сэтгэл төрдөг дөө?









25回 子どもって大変!もちろん、先生も大変!!



 今日は、最近の私の生活について、話をしようと思う。

 モンゴルに来て、1か月弱、モンゴル語を学ぶために語学学校に通った。190分×2コマ~3コマ、月曜から土曜日まで学んだ。しかも、モンゴル語をモンゴル語または英語で教わった。毎日、何を習うのかワクワクする反面、つらかった。それは、英語も理解できない上に、モンゴル語もわからない。自分の慣れ親しんだ言語がない状況で、毎日、新しいことをどんどんと学んでいかなければならなかったからだ。

 そこで、ふと思った。「子どもたちも同じ状況ではないだろうか?」

 毎日、140分×5コマ~7コマを月曜から金曜まで様々な教科を学ぶ。日々、新しいことのオンパレード。モンゴルの教科書は内容が高度なうえに、多い。そのため、1コマの授業に新しく習う知識がたくさん詰まっている。詰まりすぎているのだ。

毎日の授業だけで、学習内容を理解できる子どもは、どのくらいいるのだろうか?ほんの一握りしかいないだろう。もしかすると、一握りもいないかもしれない。。。。

理解のできない内容・言葉が、毎日毎日、どんどん出てくる環境って、つらい。。。子どもって、大変!でも、今日は何を習うの?とワクワクする気持ちもある。これは、子どもならではかもしれない。その気持ちがある限り、子どもたちは、勉強をしたいと思うし、やろうとするだろう。

私のモンゴル語も同じ状況だった。毎日、新しいことをとにかくやる。でも、理解できないこともどんどん出てくる。でも、とにかくやる。諦めたら終わりだと思って、とにかく頑張った。理解できていないことが増えていった。

語学学校での学習期間が終わると、大学での勤務となった。そうしたら、もっと大変だった。語学学校のようには誰も教えてくれない。辞書とノートを持って、あっちこっち。こうかな?ああかな?と話を聞いたり、文字を読んだりして、推測し、自分なりに解釈をする。しかし、それで理解できるほど、言語は甘くない。自分との格闘だった。ここで、辞めたら、今まで頑張ったのが水の泡になってしまう。。。。自分自身を励まし、頑張った。日々、わからない自分が悔しかった。どうしてわからないの?と思うことも度々だった。

ある瞬間、以前の自分よりもモンゴル語が少しだけ理解できるようになった自分に出会った。それは、自分自身で成長を感じた瞬間だった。本当に嬉しかった。もっともっと勉強したいと思った。自分自身の成長を実感することは、大人でも子どもでも必要だと思う。

今は、モンゴル語のフォローアップのため、1週間だけ語学学校に通っている。新しい知識を得るためだけではない。自分が学んできたモンゴル語を復習するためだ。そして、自分自身の成長を実感したいから。。。。

この語学研修(90分×4コマ×5日)が、本当に意味のあるものだった。今まではできなかったことが出来るようになった自分を発見。新たに教えてもらったモンゴル語表現。毎日、楽しみで仕方がなかった。語学がこんなに楽しいと思ったことはないだろう。

この経験から思う。

子どもたちも、どこかで自分の成長を実感する機会が必要だということ。例えば、できなかった算数の計算が出来るようになった瞬間!そんな機会を出来るだけたくさん、授業の中で取り入れてあげて欲しいと。。。。そして、自分に負けないように、励ましの言葉を子どもたちにかけてあげて欲しいと。。。

そうなると、日々の学習内容に追われている先生方も大変だ!!やらなきゃならないカリキュラムもたくさんあるのに~~~ってこれを読んで思っている先生も多いだろう。難しいことではない。1日、たった5分。3分でもいい。子どもたちが頑張れる機会を意図的に作ってあげて欲しい。その少しの時間が、子どもたち、一人一人にあきらめない心を育て、自分と向き合う心を育て、探究心をも育てることになるのだから。。。。

子どもたちも日々、頑張っている。だから、先生たちも子どもたちと一緒に頑張りましょう!

子どもって大変!先生も大変!!

でも、子どもたちの笑顔があると、先生は頑張れちゃいますよね?

0 件のコメント:

コメントを投稿