2011年8月15日月曜日

Тэмдэглэл 21: Сайн хичээл заахын тулд ....


Япон, Монголын боловсролын систем ялгаатай боловч хүүхдийн суралцах хүсэл сонирхол ижил байдаг. Ойлгосон хичээлээ “сонирхолтой, сайхан, улам ихийг сурмаар байна”гэж бодох сэтгэл нь ч мөн адил. Тэр тусмаа монгол хүүхдийн сурах хүсэл сонирхол  илүү хүчтэй ч байж магадгүй. 

Энд нэг зүйлийг дурдмаар байна. Би дөнгөж бага сургуулийн багш болоод байх үедээ хүндэтгэж явдаг багшаасаа сурсан бөгөөд эргэлзэж тээнэгэлзсэн, хүнд хэцүү үедээ эхний гараа руугаа буцдаг үг маань болсон юм. Тэр үг нь “Багш хүний ялах, ялагдах талбар нь хичээл юм. Гэвч техник тал руугаа хазайчдаг. Хүүхэдтэйгээ хамтдаа хичээлээ бэлдэж ялах ялагдахаа үзэхгүй юм бол утга байхгүй”гэж.

Эхэндээ маш амархан санагдаж байлаа. “Багш юу яриад байнаа. Тийм юмыг сурах бичигнээс сурсан байхад....” Үнэндээ тийм хялбар байгаагүй. Маш хэцүү маш чухал ажил байсныг ойлгох хүртлээ 2 жилийн хугацаа зарцуулсан.

Хичээлийн бэлтгэл судалгаа хийх тусам мэдэхгүй юм гарч ирэн, хичээлийн судалгаа хийх тусам техник тал уруугаа хэт хазайгаад байсан. Ийм хичээл хүүхдүүдэд уйтгартай байсан учир ”Яадаг юм билээ яавал дээр вэ” гэж шаналдаг байлаа. Энэ тухай би их бодсон. Яг энэ үед нөгөө ахмад багшийн хэлсэн үг санаанд орж эхнээс нь бодож байлаа. “Хүүхэдтэйгээ хамтдаа хичээлээ бэлдэх”Ямар хичээлийг хү1үхэдтэйгээ хамт бэлдсэн хичээл гэх вэ? ”Хүүхэдтэйгээ хамтдаа бэлдэх” гэдэг дээр асуудлын гол нь байжээ.

Хичээл өөрчлөгдвөл анги өөрчлөгдөнө. Анги өөрчлөгдвөл хүүхэд өөрчлөгдөнө. Хүүхэд хөгжиж ирэх учир сэтгэхүй болон ойлгох чадвар нь ч өдрөөс өдөрт өөрчлөгдөж ирнэ. Сэтгэл нь ч өөрчлөгдөж ирнэ. Тэр хүүхдийн өөрчлөлтөд тохируулж хичээл заах аргын судалгаа хийх хэрэгтэйг ухаарч түүнд 1 жилийн хугацаа зарцуулсан.

Ухаарснаасаа хойш хүүхдээ судалсан. Өдөр тутам хүүхэдтэй тоглож ярьж, ангийн бүх хүүхдийн сайн талын судалгаа хийж... Өдөр бүр эргэн тойрныхоо хүүхдүүдийн судалгаа хийсэн. Хүүхдээ судалдаг болсноор хичээлийн бэлтгэл судалгаа, хичээлийн судалгаа хийх нь дуртай ажил маань болсон. Хичээлийн бэлтгэл судалгаа, хичээлийн судалгаа хийж эхлэхээр л хүүхдүүдийн царай нүдэнд харагдаж ○○ сан /хүүхдийн нэр/ ингэж хэлэх байх даа, △△сан ингэж эргэлзэх байх даа, □□сан үүнийг яаж өөрийн болгож эзэмших бол зэргээр хүүхдүүд байхгүй байсан ч байгаа юм шиг харагдаж эхэлсэн. Хүүхдүүдийн хүсэл сонирхолыг мэдээд ирэхээр тэдэнд тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн бэлдэж чадна. Ингэснээр хүүхдийн ойлгох чадвар нэмэгдэж, сурлагын амжилт ч ахина.

“Хүүхэдтэйгээ хамтдаа бэлдэх хичээл” үүнийг хараахан бүрэн гүйцэд эзэмшиж чадаагүй л байна. Яагаад гэвэл нүдний өмнө хүүхэд харагдаж байхад хүүхэд хөгжиж байхад бүрэн эзэмшлээ гэх боломжгүй учир тэр юмаа. Өнөөдрийн өдрөөс илүү нэг хичээлээс илүү хүүхдийн хувьд сурах арга барил сурах тэр сайхан мэдрэмжийг эзэмшүүлэх хичээлийг хамтдаа бүтээхийг өдөр бүрийн зорилгоо болголоо.

Хичээл дээр хүүхдийн хандах, сонирхох өнцгийг өөрчилснөөр хичээл сонирхолтой болно. Хүүхдийн хувьд ч багшийн хувьд сайхан, хөгжилтэй, баяраар гэрэлтсэн хичээл болно . Монголын багш нар ч ийм хичээлийн төлөө зорин ажиллахыг хүсч байна.

Хүүхэд үүнийг хийж чаддаг болмоор байна, үүнийг сурмаар байна гэж үргэлж боддог. Хүүхдийн онцлогт тохирсон сургалт явуулж чаддаг багш л хүүхдэд сэтгэн бодох чадвар, ажиглах чадвар, шинийг санаачлах бас илэрхийлэх чадвар, хүч оюунаа дайчлах чадварыг бий болгож чадна.

Зарим үед техник тал ч бас хэрэгтэй. Гэхдээ юуны түрүүнд хүүхдийн оронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй. Тэр үед л жинхэнэ хүүхдэд тохирсон багшлах техник нүдэнд харагдаж эхэлнэ.

Нэгэн багш ингэж хэлсэн. “Эхний жилдээ ажиллаж байгаа багш 10 жил багшилж байгаа багштай ижил байж чадахгүй. Яагаад гэвэл судалгаа хийсэн хүүхдийн тоо нь ялгаатай учир” гэж.

Энэ сэтгэлгээ Японы багш нарын өдөр тутмын хичээлээ явуулж байгаа үзэл баримтлал юм. Үүнийг хөгжүүлэхийн тулд жилд хэд хэдэн удаа судалгаат хичээлнээлттэй хичээл-ийг явуулж байна.







21回 よい授業をするために。。。。



日本とモンゴルと教育制度の違いはありますが、子どもたちの学びたいという気持ちは、同じ。勉強がわかると「面白い、楽しい、もっとしたい」という感情を子どもたちが抱くことも同じ。学習意欲は、もしかするとモンゴルの子どもの方が強いかもしれません。

ここで1つ、お話をしたいと思います。これは、まだ小学校教諭になったばかりの頃、尊敬する先生に教わったことで、悩んだり、迷ったりした時に戻る原点の言葉となりました。その言葉とは「教師は授業で勝負!でも、テクニックちゃう、子どもと一緒に作る授業で勝負しないと意味がない」。

最初は、「そんなの簡単だ」と思っていました。「この先生、何を言ってんやろ?そんなの教科書で習ったのに。。。。」実際は、そんなに簡単ではなかった。ものすごく難しいことで、とても大事なことだというがわかるのに、2年もかかってしまった。

教材研究をすればするほど、わからなくなるし、教材研究すればするほど、授業研究をすればするほど、テクニックに走ってしまう。テクニックに走ってしまう授業ですと、子どもたちはつまらなさそうでした。「どうすればいいのだぁ~」という状況になり、よく悩みました。よく迷いました。そんな時、この先輩の言葉を考え、原点に戻るようにしていました。「子どもと一緒に作る授業」。どんな授業が子どもと一緒に作る授業なのか?「子どもと一緒に作る」というところがポイントだったんですね。

授業が変われば、クラスが変わってきます。クラスが変われば、子どもは変わります。また、子どもたちも成長するので、考え方や理解力なども日々変わっていきます。心も変わっていきます。その「子どもたちの変化に合った授業方法を研究するってこと」だと気付くのに、さらに1年かかりました。

気づいてからは、子どもの研究をしました。日々、子どもと遊んだり、会話したり、クラスの子ども全員のいいとこ探しをしたり、、、、。毎日、接する子どもたちの研究を始めました。子どもたちを研究するようになってからは、教材研究・授業研究が楽しくって仕方がなかったです。教材研究や授業研究を始めると、子どもたちの顔が浮かび、○○さんがこう言ってくれるかな?△△さんはここで疑問を持つかな?□□さんはここをどうやって習得するかな?などいろいろと目の前に子どもがいなくても、子どもが見えてくるようになっていきました。子どもたちの興味・関心がわかってくると、子どもたちに合った内容の教材を提供することができます。そうすると、子どもたちの理解力も上がり、成績も上がってきます。

「子どもと一緒に作る授業」はまだ、完全に習得はできていません。どんなに素晴らしい熟年の先生でも、完全習得はできません。目の前に子どもがいる限り、子どもが成長をしていく限り、完全習得はありえないのですからです。今日よりもこの授業よりも、子どもたちにとって、学ぶ楽しさを習得できる授業を一緒に作り上げることを毎日、目標にしました。

授業に子どもの目線を加えることで、授業は楽しくなります。子どもも先生も楽しい授業。子どもも先生も笑顔になれる授業。そんな授業をモンゴルの先生方にも目指してほしいと思います。

子どもは、学びたいと思っています。わかりたいと思っています。子どもに合った学びを提供することのできる先生は、子どもたちに、思考力・観察力・発想力・そして、応用力をつけることもできます。

時には、テクニックも必要です。でも、まずは、子どもの立場になってみてください。そうすると、子どもに合った指導テクニックが見えてきます。

ある先生が言いました。「1年目の先生が、10年目の先生と同じことはできない。それは、研究してきた子どもの数が違うから。」と。

ちなみに、以下の流れが、日本の先生方がされている日々の授業の流れです。この流れの発展として、年に数回、研究授業(公開授業)を行っています。



0 件のコメント:

コメントを投稿