2011年8月20日土曜日

Тэмдэглэл 23: Цаг болон Төлөвлөгөө


Монголын хөдөө нутаг үнэхээр гайхалтай сайхан. Хязгаар нь үл харагдах тал хээр газар. Тэнд цаг хугацаа гэж байхгүй мэтээр алгуурхнаар цаг урсан өнгөрөх мэт.  Ялангуяа, Толгодоос харагдах үзэсгэлэнт байгаль. Тал хээр өргөн уудам ногоон тал, голын урсгал, хонь ямаан сүрэг, адуун сурэг, үхэр болон сарлаг, нүүдэлчин айлын ганц цагаан гэр.

Яг л зурагт номын ертөнцөөр аялж буй мэт санагдана.

 Хотын нүргээнт чимээт амьдралаас тэс  өөр ертөнц. Хүн гэдэг амьтан угаас байгалийн амьтан учраас байгальтай зохицон амьдрах амьтан юм уу гэж бодогдоно.

Энэ л газар зөвхөн цаг хугацаа алгуурхнаар урсан өнгөрч, салхины дуу л цагийг илэрхийлнэ. Үнэхээр нам гүм, өөрөө өөрийгөө танин мэдэхэд сайхан  орчин .

Тийм орчинд хэдэн арван мянган жил амьдарсаар ирсэн монголын нүүдэлчин ард. Тэгээд одоо ч гэсэн үргэлжилсээр буй нүүдэлчин малчны амьдрал.

Таван хушуу малыг толгойноос хөл хүртэл, яс цус гээд л бүгдийг ашиглана. Хэрэггүй зүйл огтхон ч байхгүй. Байгальтай зохицон амьдран ирсэн ард түмэн нь амьдралын арвин их ухаантай.

Нүүдэлчин ард түмний амьдралаас соёл иргэншил нь харгдана. Эхлээд их гайхлаа. Өрөөсөн гартаа гар утас барин морь унах ах. Гэрийн хажууд байх том тавган антина (нарны гэрэл цуглуулагч). Гэхдээ сайн ажиглавал, хүмүүс өөрсдийн амьдралын наад захын л хэрэгцээний зүйлийг нэвтрүүлж буйг ойлгоно. Мэдээлэл цуглуулахын тулд зурагт болон утас хэрэгтэй. Үүний тулд тог хэрэгтэй. Цахилгаанаа байгалийн нарны гэрлийг болон салхины хүчийг ашиглан гаргаж авна. Байгальтайгаа зохицон амьдран ирсэн ард түмний байгалиа гэсэн сэтгэл болов уу.

Хотод буцаж ирээд бодлоо. Одоог хүртэл үргэлжилсээр буй нүүдэлчин ард түмний амьдралд цаг гэсэн ухагдахуун нь чухал биш байж магад. Алгуураар өнгөрөн урсах цаг хугацаанд бие даан, байгальтай зохицон амьдрах нь үнэхээр гайхамшигтай. Бидэн шиг суурин нийгэмд амьдарч ирсэн хүмүүс бол ийм амъдралын хэв маягаар амьдарч чадахгүй, ингэж амъдрах ухаан, ур чадвар ч хүрэхгүй биз. Энэ бүхэн битгий өөрчлөгдээсэй гэж хүсч байна.

Гэвч үүнээс хойш олон улсын түвшинд нийцэж, тэдний хөгжлийн түвшинд хүрэхийн тулд Цаг болон Төлөвлөгөөгэсэн ухагдахуун чухал юм.Цаг баримтлахгэдэг нь хамгийн чухал ойлголт. Мөн өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн талаархи үзэл баримтлал нь бас л чухал зүйл. Ирээдүй хойч үеийн залуус, хүүхдийн ихэнх нь даяарчлагдаж буй нийгэмд амьдрах болов уу. Тиймээс Цаг」「Төлөвлөгөөгэсэн 2 ухагдахууныг Монголын боловсролын систем буюу сургуулиудад нэвтрүүлэхгүй бол цаашид олон улсын түвшинд ажиллах чадвартай боловсон хүчин бэлтгэгдэхгүй. Хичнээн хэлний мэдлэгтэй, удирдах чадвартай байсан чЦаг」「Төлөвлөгөөгэсэн ойлголтгүй бол олон улсын түвшинд амжилттай ажиллах боломжгүй юм.

Юуны түрүүнд, Багш нар өөрсдөө заах аргын төлөвлөгөөгөө боловсруулцгаая. Японд хичээлийн шинэ жил эхлэх үед 1жилийн сургалтын заах арга зүйн төлөвлөгөөг гаргана. Хичээл тус бүр дээр хэдэн сард ямар хичээлийг  хэдэн цагаар заах вэ гэдгийг төлөвлөнө. Түүний дараа сар бүр, сарын сүүлд дараа сарын заах аргын төлөвлөгөөг дахин харна.(Ингэхдээ адил анги дааж буй багштай хамтран төлөвлөгөө гаргана.) Тэгээд ,7хоног бүр дараагийн 7хоногийн хичээлийн заах аргын төлөвлөгөөг боловсруулна.Ингэх явцад цаашид  хийх ажлаа харж чадахаас гадна хичээлийн бэлтгэл судалгаа, хичээлийн судалгааг хийхэд амар болно.Бас урьдчилан харснаар, ямар нэгэн гэнэтийн өөрчлөлтөнд сандралгүйгээр зохицуулж чадна. Хүүхдүүд ч сэтгэл амар байх болно .







第23回 「時間」と「計画」



モンゴルの地方は本当に素晴らしい。

どこまでも続く草原。そこは時間など存在していないかのように、ゆっくりとした時間が流れている。特に、丘からの眺めは絶景だ。緑の草原が広がり、川が流れ、そこに羊やヤギの群れ、馬の群れ、牛やヤクの群れ。ぽつんと存在する遊牧民の白いゲル。

絵本の世界に入り込んでしまったかのような、不思議な感覚。

この首都の騒がしさとは全くの別世界。人って本来、自然と共存して生きる生き物なんだなぁ~と感じる。

そこは、ただただ、ゆっくりとした時間が流れている。風の音だけが、時間を表している。本当に静かで、自分自身を見つめるには、よい環境だ。

そんな環境で、何千年・何万年と生活をしてきたモンゴルの遊牧民たち。そして、今も引き続き、家畜と共に生活をしている。家畜は頭から足の先まで、骨から血液まですべてが活用される。無駄なところは何一つない。自然と共に生活をしてきた人々には、生活の知恵がたくさん詰まっている。

そんな遊牧民の生活の中に文明を見ることもある。最初は驚いた。携帯片手に乗馬するお兄さん。ゲルの横にある大きなパラボラアンテナに太陽光発電などなど。しかし、よく観察してみると、人々は自分たちの生活に必要なものを最小限に取り入れていることがわかる。情報収集には、テレビや電話は必要だ。そのためには電気も必要。電気は天候を活かし、太陽光発電や風力発電を使っている。自然と共存してきた人々だ、自然のことも配慮しているのだろう。

首都に帰ってきて思う。今まで続けてきた遊牧民の生活には、「時間」という概念は必要ないのかもしれない。ゆっくりと流れる時間に身を任せ、自然と共に生きて行くことは、本当に素晴らしいことだ。私たち文明社会で生きてきたものにはできない、生活力がある。生きる力がある。それは変わらないでほしい。

しかし、これから、国際社会に生きるため、外国と交流をし、国の発展を目指すのであれば、この国にも「時間」「計画」という概念は必要だ。「時間を守る」ということは非常に重要なことなのだ。また、海外の考え方を導入することも大切なことだ。これからの子どもたちの大半は、国際社会で生きて行くことになるのだろう。そうなると、「時間」「計画」この2つの概念をモンゴルの教育現場に導入しなければ、国際社会に通用する人材は育たない。どれだけ語学力がついても、指導力がついても、「時間」「計画」の概念がなければ、国際社会には通用しない。

まずは、先生方、自分たちの指導計画を作りましょう。日本では、新年度の始まりに1年間の学習指導計画を立てます。各教科、何月にどの単元を何時間指導するかを計画します。その後、毎月、月末に翌月の指導計画を見直します。(ここまでは、同じ学年を担任している先生方と一緒に計画をします。)そして、毎週末には翌週のクラス指導計画を作成します。そうすることで、先の見通しを持つことができ、教材研究・授業研究もしやすくなりますよ。また、先を見通すことで、突然の変更にもあわてず対応でき、子どもたちも安心しますよ。


0 件のコメント:

コメントを投稿