Миний төрсөн нутаг Японд 3-р сарын 11-нд баруун хойд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлт болон далайн хар шуурганд өртөн гэр бүл, найз нөхөд, орон байр зэрэг бүгдийг алдан гамшигт өртсөн хүн олон бий. Олон хүн нас барсан бөгөөд сураггүй бологсод ч мөн их байна. Өнөөг хүртэл болж байгаагүй том гарз хохирол гамшиг байлаа. Одоо ч гэсэн өдөр бүр газар хөдлөлт болсоор байна. Энэ гамшгаас улбаалан цацраг идэвхт бодисны асуудал үүссэн бөгөөд хүмүүс амгалан тайван бус амьдарч байна. Энэ хүнд хэцүү байдалд тусалсан олон улс, иргэдийн дэмжлэгээр сэргээн босголтын үйл ажиллагаа явагдаж байна.
Энэ гамшигт туслахаар Япон руу хамгийн түрүүнд материаллаг болон мөнгөн тусламж илгээсэн орон бол Монгол гэж би сонссон. 3-р сарын 12-ны өдөр Монголоос Япон руу тусламжийн онгоц хөөрсөн гэсэн мэдээлэл авсан. 3-р сарын 12-14 өдрүүдэд Мобисом, 13-14 өдрүүдэд Скайтэл Япон руу гар утсаар үнэгүй яриулсан нь энд амьдарч буй Япончууд биднийг эцэг эх, гэр бүлтэйгээ холбогдоэ эсэн мэнд байгааг мэдэх боломж олгосон. Хамт ажилдаг хүмүүс болон найз нараас эхлэн намайг Япон гэж мэдсэн таних, танихгүй хүн бүр “таны аав, ээж зүгээр үү” гэж асууж байсан. Ийм халуун дулаан үг сонсон сэтгэл хөдөлж нулимс гарч байсан.
Японы ард түмнийг төлөөлөн “Монголын ард түмэнд үнэхээр их баярлалаа, энэ халуун дулаан сэтгэлийн дэмийг насан туршдаа мартахгүй” гэж хэлмээр байна.
Мөнгөн тусламж үзүүлэхэд сургуулийн 6 настай хүүхдүүд оролцож байсан бөгөөд учрыг асуухад “Японы тусламжаар манай сургууль баригдснаар хүүхдүүд бид хичээл хийх боломжтой болсон юм” гэж хариулав. Ийм жаахан хүүхдээс өнөөг хүртэлх Япон Монголын халуун дулаан харьцааг харж, мэдэрлээ. Үүнээс хойш ч Япон, Монголын энэ халуун дулаан харилцаа найрсагаар удаан хугацаагаар тогтохыг хүсч байна.
4-р сарын 4. Их Сургуулийн багштай хамтран “Японд болсон байгалийн гамшгаас суралцах нь” сэдвээр 2 удаа оюутнуудад хичээл заав. Энэудаагийн газар хөдлөлтийн гамшгийн голомтонд амьдарч буй Япончууд хэрхэн амьдарч байгаа, ямар үйл явц болж буй талаар сэтгэл сэрдхийм хэдэн жишээ танилцууллаа. Оюутнууд гайхан, уулга алдан хүлээн авч байв. Энэ хичээлд 3-р сарын 25-нд Монголд ирсэн ЖАЙКА-ийн 3 мэргэжилтэнг урьсан. Тэд Монголд ирэхийн өмнөх 65 хоногийн сургалтаа дуусгаад Фүкүшимааймгаас(Нихонмацү хотоос) өөрсдийн төрсөн нутаг руу буцах замдаа гамшгийн хохиролыг нүдээр үзсэнээ ярив. Уйлж байгаа оюутнууд харагдав. Хэдийгээр хүмүүс аврагдсан ч гэсэн зүрх сэтгэлдээ арилшгүй шархтай үлдсэн, тэр тусмаа хүүхдүүд эрүүл саруул харагдах боловч том хүнээс илүү сэтгэлийн шархтай байгаа.
Эдгээр хүмүүс энэ цагаас эхлэн удаан хугацааны туршид сэтгэлийн хаттай байх тэмцэл эхэлж байна. Тэдний сэтгэлийн шархыг эмчлэх нь цаашдын тулгамдсан асуудал юм. Би 1995 онд болсон Ханшинаважид болсон хүчтэй газар хөдлөлтөнд өртөж байсан. Газар хөдлөлтийн дараа унтаж чаддаггүй, өөрөө хөрвөөхдөө ороо газар хөдөлж буй мэтээр төсөөлж орноосоо үсрээд босоод зогсчихдог байсан. 16 жил өнгөрсөн ч гэсэн орон дээр унтах нь миний хувьд амаргүй юм. Бусад хүмүүс үүнийг ойлгоосой гэж хүсч байна.
Би Япон хүн учраас энэ тухай ярьж буй юм бишээ, Индонезийн Сүматора болон Гайтид болсон газар хөдлөлтийн тухай хүүхдүүдэд ярьж өгөн тэднээс асуудаг байсан.Та нар юу бодож байна вэ?юу мэдэрч байна вэ? Тухайн үед хүүхдүүдийн зүрх сэтгэлд шархтай болвол би юу хийж чадах вэ? гэж боддог байсан. Хариулт байхгүй, Аль нь зөвийг мэдэхгүй эсвэл бүгд ч зөв байж болох юм. Хэзээ хаана ямар гамшиг тохиолдохыг бид мэдэхгүй. Монголд ч болохыг үгүйсгэхгүй, имй учир багш нар та бүхэн хэрвээ хүүхдүүд энэ удаагийнх шиг зүрх сэтгэлийн шархтай болвол юу хийнэ гэж бодож байна вэ? Юу хийж чадах вэ? Яаж хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эмчлэх вэ? энэ талаар бодож үзнэ үү... Хүүхдийн зүрх сэтгэлийг эмчлэх нь багш хүний ажил гэж би бодож байна.
Оюутнуудад хичээл орсоны дараагаар тэнхмийн хаалганы хананд япон улсын ард түмэнд илгээх сэтгэлийн үгсийг наасан байгаа.Эдгээр үгс нь сэтгэлийн угаас гарсан үгс юм. Унших бүрт сэтгэл хөдөлж нулимс гарна.Эдгээр сэтгэлийн үгийг аюулд өртсөн хүмүүст илгээмээр байна.
第4回 世界で起こっている問題から授業をする(1)
私の故郷である日本にて3月11日に発生した東北地方太平洋沖地震。地震と津波により、多くの人々が被災し、家族・友人を失い、家も失い、すべてを失った人々もたくさんいる。
また、たくさんの人が亡くなり、未だに行方不明になっている人も多くいる。
今までに体験したことのない大きな災害だった。そして、今も地震は毎日のように起こっている。放射能問題も発生し、人々は不安の中、避難生活を送っている。
その中で、多くの人々・多くの国々に支援され、今、再建への道を歩み始めている。
この災害にいち早く、日本への物資・義援金の支援を始めてくれたのはモンゴルだったと聞いている。12日には、モンゴル航空の飛行機が日本へと飛んだと聞いている。
また、12日~14日にモビコムが、13日・14日にはスカイテルが、日本への携帯通話料を無料としてくださり、私たち日本人は家族・親族の無事を確認することができた。
職場の先生方・友人を始め、私が日本人だとわかるとどのモンゴル人も「あなたのお父さん・お母さんは大丈夫か?」と声をかけてくれた。言葉の暖かさに涙が出た。
日本人を代表して言いたい。
「モンゴル人の方々、本当にありがとうございます。このことは一生忘れません」と。
また、6歳の子どもが「日本が大変だから」と言って義援金活動をしていた。聞けば「日本が校舎を建ててくれたから、私たちは勉強ができる。」というのだ。こんな小さな子の中にも今まで培われてきた日本とモンゴルの関係を垣間見ることができた。
今後もモンゴルと日本の関係が友好であるように願いたい。
4月4日。教育大学2回生の授業にて、大学のオドゲレル先生と共に授業をした。
「3月11日に日本で発生した東北地方太平洋沖地震に学ぶ」とでも題しましょうか。
今回の震災で日本の人々はどのように行動したのか。。。被災者が実際に体験し、心動いた言葉をいくつかを学生たちに紹介した。
学生たちは、神妙にそして、驚きの声をあげていた。
この日は、JICAのボランティア22年度4次隊3人をゲストティーチャーとして招いていた。
彼らは、3月25日にモンゴルに来た。モンゴルに来るための研修(65日間)が終わり、福島県(二本松市)から各々の故郷へ帰る途中、(津波害がなかった地域でだが)被災している。その経験をオドゲレル先生の同時通訳で語っていただいた。
学生たちの中には涙を流すものもいた。
助かった多くの人々は心に大きな傷を負った。特に子どもたちは、元気に見えるが、大人以上に大きな傷を心に負っている。被災者は、ここからが心の傷との戦いが始まるのだ。長い長い戦いの始まりだ。心のケアが大きな今後の課題である。
私は、1995年に発生した阪神淡路大震災の被災経験を持っている。私は、震災後ベットで眠ることができない。寝返りをすると起こる揺れが地震と思い、飛び起きてしまうのだ。16年たった今でも、ベットでねるという簡単なことが難しい。他の人には理解しがたいことだと思う。
私は日本人だから、この話をしているわけではない。
日本にいる時も、スマトラ沖地震・ハイチ地震について子どもたちと話をしてきた。「今、何を思うのか?何を感じるのか?」世界や日本で起こる問題を題材に授業をしてきた。そして。同時に今、子どもたちが心に傷を負ったら、私に何ができるのか?考えてきた。正解がない、すべてが正解なのかもしれない。
今、どこでどんな災害が起こっても不思議ではない。
モンゴルも例外ではないと思う。
先生方、もし、子どもたちが今回のように大きな傷を負ったら、先生として何をしたらいいと思いますか?何ができると思いますか?どうやって心のケアをしますか?考えてみてください。。。
私は、子どもたちの日々の心のケアも先生の仕事だと思っています。
授業後の学生たちは、職員室付近の壁に日本への応援メッセージを貼っている。そのメッセージも心のこもったものだ。読んでいるだけで、鳥肌が立ち、涙が出てくる。このメッセージを被災地に届けたい。
0 件のコメント:
コメントを投稿