Ийм байдалтай хүүхдүүд их олон бий.
Хотод бол бараг өдөр бүр харагдана.
Энэ хүүхдүүдийн өмнүүр цэвэрхэн хувцасласан хүүхэдээ дагуулан өнгөрөх хүмүүс ямар нэг бохир зүйл харах мэт нүдээр харан, зайлж тойрон өнгөрнө. Энэ хүмүүс хүйтэн хөндий мэт.
Ийм нийгэм дунд тэмцэн амьдрах хүүхдүүдийг хүмүүс「Гудамжны хүүхдүүд 」буюу 「Траншейны хүүхэд」гэж дуудна.
Монголд энэ хүүхдүүдийг дэмжин, туслъя гэж бодож яваа олон хүмүүс бий. Мөн ийм зорилготой хэд хэдэн NGO төрийн бус байгууллагууд бий. Өнөөдөр та бүхэнд үйл ажиллагаагаа явуулж буй олон NGO дотроос нэгийг танилцуулъя.
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5-р хорооны нэгэн байрны подвольд 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж буй Хөгжлийн хэлхээ төв юм. Энэ асрах төвийн захирал нь Долгор юм. Долгор жилд хоёр удаа Солонгос явна.Тэгээд олсон мөнгөөрөө асрах төвийнхөө үйл ажиллагааг явуулна. Энд 4 наснаас 18 нас хүртэлх хүүхдүүд ирнэ.
Яагаад? Хүүхдүүд гудамжинд байгаа юм бэ?
Долгор хэлэхдээ:
Үнэхээр гэр оронгүй хүүхдүүд бий. Траншейнд амьдрах хүүхдүүд ч бий. Гэвч гэр байгаа атал гэртээ харихгүй гудамжинд гарах хүүхэд олон бий.「Яагаад энэ хүүхдүүд гэртээ харихгүй байна?」Эхлээд гэртэй хүүхдүүдийг орон гэрт нь буцааж гудамжны хүүхдүүдийн тоог багасгахыг хүссэн гэж ярилаа. Гудамжны гэгдэх хүүхдүүдээс архи, тамхи, бас хулгай, дээрэмийн гэмт хэрэгт холбогдох хүүхдийн тоо бага биш ээ.
Олон хүүхдүүд гэрт асуудалтай, надад гэрт байх орон зай байхгүй гэж ярина. Эцэг эхтэйгээ ойлголцохгүй, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдээ хайхралгүй орхих зэрэг янз бүрийн шалтгаан байгаа боловч, Японд ч Монголд ч адилхан хүүхдүүд өөрийн байх газрыг хайн гудамжинд гарна. Тэгээд гэртээ харилгүй буруу замд орно. Хүүхдүүд зөвхөн,өөрийнхөөрөө амьдрахыг хүссэн, тэр л газраа олсон нь л энэ юм.
Долгор хэлэхдээ「Гэр бүлийн байдал нь хичнээн хүнд хэцүү ч, биеэ даан амьдрах чадвартай, хичээнгүй нэгэн болохыг хүсч байна」гэж ярилаа.
Энэ асрах төвийн үндсэн ажиллагаа нь хүүхдүүдийг өдрийн хоолоор хангах болон тэдэнд сургалт явуулах юм. Бас бичиг баримт байхгүйн улмаас цэцэрлэг сургуульд явах боломжгүй хүүхдүүдэд бичиг баримт бүрдүүлэхэд нь тусалж байна. Тэрнээс гадна өөрийн туршлагаас гэр бүлийг дэмжин Өрх толгойлсон эмэгтэйчүүдэд эсгий болон гар урлалыг голчлон үнэ төлбөргүйгээр сургалт явуулсаар иржээ.
Би бодохдоо, нэг хүүхэд ч бай, олон хүүхэд ч бай сургуульд явж, үе тэнгийнхээ хүүхдүүдтэй хамт, биеэ даан амьдрах чадвартай болох мэдлэгийг эзэмшин, аливааг даван туулах чадвартай, бас олон найз нөхөдтэй болоосой гэж хүсч байна.
Эдгээр хүүхдүүдийн төлөө би юу хийж чадах болоо?
第18回 ストリートチルドレン ―学校とは違う子どもの支援―
ウランバートルの町を歩いていると、社会格差が目に入ってくる。夏は30度を超え、冬は-30度を下回る、過酷な乾燥地域だ。そんな過酷な気候の中、日々、路上で活動している子どもたちがいる。夏場だけでない。-30度にもなる真冬でも、路上で歌を歌いながら、物乞いをする子どもたちの姿を目にする。また、ペットボトルや空き瓶を集めて、生活をしている子どももいる。中には、就学前の子どもが、自分より小さな子どもを抱いていたりする。そのような子どもは、結構、たくさんいる。町では、毎日のように見かける。
そんな子どもたちの前を、きれいに着飾った多くの大人とその子どもたちは、汚いものを醜いものを見るかのような目で見、避けて通る。氷のような目線だ。日々、このような社会の目線と戦っている子どもたちのことを、人々は「ストリートチルドレン」「マンホールチルドレン」などと呼んでいる。
モンゴルでは、そんな子どもたちを支援しようと思っている人々はたくさんいる。そして、彼らを支援することを目的としたNGOがいくつも存在している。今日は、多くのNGOの中から1つ紹介したいと思う。
ウランバータル市バヤンズルフ地区5番ホローのあるアパートの地下に2006年に設立された「хөгжлийн хэлхээ төв」がある。ここはドルゴルさん(40代・女性)が年に2回韓国に出稼ぎに行き、得た賃金で運営している完全個人経営のケアセンターだ。ここには4歳から18歳までの子どもたちが通っている。
彼女は言う。「なぜ?子どもたちは路上にいる?」
実際にホームレスの子どももいる。マンホールチルドレンの子どももいる。でも、家があるのに、家に帰らず路上にいる子どももたくさんいる。その子たちは「なぜ、家に帰らないのか?」彼女はそのことを考え、まずは、帰る家庭のある子どもたちを家庭に返し、ストリートの子どもたちを減らしたい。という。路上にいる子どものほとんどは、酒・煙草、そして、スリやひったくりなどの犯罪に手を染めてしまう者も少なくない。
子どもたちの多くは、家庭に問題があり、家庭に居場所がないという。親との関係がうまくいかなかったり、DVやネグレストなどの虐待があったり、、、、理由は様々だが、日本もモンゴルも子どもたちは自分の居場所を求めて、町に出る。そして、家庭に戻らなくなり、非行に走ってしまっている。子どもたちはただ、自分らしく生きることのできる、自分の居場所を求めているだけなのだ。
ドルゴルさんは言う。「家庭環境がどんなに厳しくても、子どもたちには自分で生きていく力を身につけて欲しい。頑張れる子どもになって欲しい。」と。
ドルゴルさんのケアセンターは子どもたちに昼食と学習の機会を主に提供している。また、IDが発行されていないが故に、幼稚園・学校に通うことのできない子どもたちへのID発行のお手伝いもされている。その他に、彼女自身の経験から家庭支援として、お母さんの自立を目指し、フェルトなどの手工業を中心に職業訓練も行ってきたそうだ。全て利用者は無料。
私も思う。「1人でも多くの子どもたちが、学校に通い、同年代の子どもたちと共に、自立する生活力と知識を、逆境に負けない精神力を身につけて欲しい。そして、多くの仲間を作って欲しい。」と。。。そのために、いったい私は何が出来るのだろうか?
0 件のコメント:
コメントを投稿