2012年1月25日水曜日

Тэмдэглэл 58: Анги нь алдаа гаргаж андуурч болох газар юм


Их сургууль болон арван жилийн багш нартай хамтран ажиллаж байхад нэг бодсон зүйл бий. Тэр нь би өөрөө хүүхдүүд мэдэхгүй зүйлээ “багшаа, би мэдэхгүй, би ойлгоогүй” гэж хэлж чаддаг анги бий болгох юмсан гэж бодсон. Ойлгоогүй байхад нь ”Ойлгосон уу?” хэмээн багшийг асуухад ”тийм ойлгосон” гэж хариулах хүүхдүүдийг хараад, энэ хүүхдүүд ойлгоогүй зүйлээ өөрсдөө ойлгосон мэтээр андуураад “ойлгочихсон” хэмээн буруу хэмжүүртэй болчихвий гэж бодож байна. Энэ нь маш аюултай. Өөрийнхөө ойлгосныг л зөв гэсэн буруу ойлголттой болчих аюултай учраас.

“Багш аа ойлгосонгүй” гэж хэлэх нь огт ичгэвтэр зүйл биш. Харин ч эсрэгээрээ гайхалтай сайн гэж бодож байна. “Яагаад багшдаа асуулт тавихгүй байгаа?” юм бэ хэмээн хүүхдүүдээс асуухад инээгээд өнгөрөх ч юмуу эсвэл загнуулах учраас гэж хариулж байлаа.


Багш нараа хүүхдүүд “Ойлгоогүй” гэж шударгаар хэлэхэд нь “тиймүү, үнэнээ хэлээд сайн байна аа” хэмээн магтах хэрэгтэй. Нэлээн зориг гарган байж хэлж байгаа учир үнэлэх хэрэгтэй. Би хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхдүүдэд нэг зурагт номыг санал болгодог. “Хүүхэд нь хичээл дээрээ алдаж болно оо” гэсэн сэдэвтэй ном. Агуулга нь сэдвийнхээ дагуу.  Одоо монгол хэл рүү орчуулж байгаа.

Хүүхдийн өсөлт хөгжилтөнд алдаа болон эндүүрэл нь их чухал үүрэгтэй юм. Хүүхэд өөрөө алдсан, андуурсан зүйл дээрээ өөрөө өөрөөсөө сурч байдаг. Бодож сэтгэж байдаг.

Хүүхдүүдийн хувьд анги сургууль гэдэг нь нийгэм юм. Том хүний нүдээр харахад багахан нийгмийн давхарга мэт харагдах боловч хүүхдүүдэд бол хирэндээ томоохон нийгмийн анги давхарга болно. Энд л нийгмийн хичээл хийхгүй юм бол өөр хаана хийх вэ. Том болоод ажил дээр гарахад энэ хэтэрхий оройтох юм...


Хүүхдүүд анги хэмээх нийгэмд алдаа болон эндүүрэл гаргангаа нийгмийн хичээлд суралцана. Тийм болохоор ”Анги бол алдаа гаргаж болох газар” юм.

Багш нараа, хүүхдүүд алдаж эндүүрсэн тохиолдолд битгий буруутгаж зэмлээрэй.  Мэдэхгүй гэж хэлсэн ч битгий уурлаарай. Шударгаар хэлж байгаа тэр хүүхэд бусдынхаа төлөөлөл болж байж ч магадгүй шүү дээ.

   Хүүхдүүд бүрэн гүйцэд ойлгохуйц хичээлийг ... бас шударгаар өөрийн санал бодлоо илэрхийлж чадахуйц ангийг бий болгоцгооё.







58回 教室はまちがうところだ!



 大学で授業をさせていただいたり、現場の先生方と一緒に授業研究をさせていただいたりして、思い出したことがある。それは私自身が「子どもたちが、わからないことは、わからない」と言えるクラスを作りたいと思っていたことだ。

理解できていないのに、「理解できた?」と先生に聞かれ、思わず「理解した」と言ってしまっている子どもたちを見て、この子たちは自分が理解できていないことを理解できなくなってしまうのではないだろうか?「理解できた」思うと基準がしっかり自分の中で持てなくなってしまうのではないだろうか?と思った。それは非常に恐ろしいことだ。自分だけの解釈が正しいと認識してしまう恐れがあるからだ。

「先生、わかりません」ということは、決して恥ずかしいことではない。むしろ、素晴らしいことだと思う。「なぜ、先生に質問しないの?」と子どもに聞くと、笑ってごまかすか、「怒られるから」と答えるかだった。先生方、子どもたちが「わかりません」と正直に言った時、「よく言えたね。」と褒めてあげてください。子どもは、かなりの勇気を出して、言っているのですから、そのことはしっかりと評価してあげてくださいね。

私は、新学年、新しいクラスのスタートの時に、子どもたちに1冊の絵本を紹介している。「教室はまちがうところだ」というタイトルの本だ。内容は、タイトルのままだ。ただいま、モンゴル語訳中。。。

子どもたちの成長に失敗や間違いは必要なことです。自身が失敗した体験から、間違った経験から多くのことを自分で子どもたちは学びます。考えることも育ちます。

子どもたちにとって、学校・教室は社会なんです。大人から見たら、小さな社会でも、子どもにとっては立派な社会です。ここで、社会勉強をしていかなければ、どこで社会勉強をしていくのでしょうか?大人になってから?働き出してから?それでは遅いでしょうに。。。。子どもたちは、教室という社会で、失敗をしたり、間違えたりしながら社会勉強をしていくのです。なので、「教室はまちがうところ」なんです。

子どもたちが成長するために、「教室はまちがうところ」でいいんです。むしろ、「教室はまちがえるところであるべき」なんですよ。

先生方、子どもが間違えても、怒らないでください。「わからない」といっても怒らないでください。正直に言った彼らは、他の子どもの代表になっているのかもしれませんよ。子どもたちがしっかりと理解のできる授業を。。。そして、子どもたちが正直に自分の気持ち・意見を言えるクラス経営を。。。

0 件のコメント:

コメントを投稿