2012年11月11日日曜日

Тэмдэглэл 82: Зурагт номыг ашиглан хичээл заах



3сарын 23-27нд МУБИС дээр багш нарын сургалт боллоо. Би 2 хичээл заах болсон юм. Монголын өнцөг булан бүрээс ирсэн багш нарын сургалт байсан болохоор энгийн сургалт семинараас өөр байж чадсан. Багш нарын дундаас намайг таних багш байлаа. Жайкагийн сайн дурын гишүүнээр одоог хүртэл заалгаж байгаа гэх багш байсанд би их баярласан.
Эхний хэсэг нь Хичээл судалгаа. Семинар эхлэхийн өмнө багш нар анкет судалгаанд оролцон хичээнгүйлэн сонсож байлаа. Сүүлд нь алга ташин баяр хүргэн хичээлийн тухай саналаа хэлэхээр ирэх багш нар ч байлаа. Багшийн ийм сэтгэлд баярламаар байдаг.
2 дахь хэсэг нь Японы зурагт номыг танилцуулангаа, унших сонсгохын тухай болон зурагт номыг ашиглан заах арга зүйн тухай танилцууллаа.   
“Анги бол өөр газар” гэсэн  номыг сонгон багшаар уншуулан энэ номоор дамжуулан Японы сургуулийн ангийн зохион байгуулалт менежментийн тухай танилцууллаа. Мөн Японы бага сургуулийн багшийн бичсэн “Уурлуулахгүй байх юмсан” гэсэн номыг танилцуулан гэрт ч сургуульд ч дандаа уурлуулж байдаг хүүхдийн сэтгэлийг багш нар жаахан ч гэсэн ойлгосон болов уу. 
УБИС-ийн багш Бямбатогтох багштай хамтран “Моттанай Эмээ” гэдэг номыг танилцуулсан. Энэ ном нь Японд ч Монголд ч мартагдаж байгаа ахмад настнаас ихийг суралцах ёс суртахууны тухай бичигдсэн ном байгаа.
  Зурагт ном нь жижигхэн хүүхдүүд л зөвхөн унших ном биш юм. Зурагт номонд сургамжууд олон бичигдсэн байдаг. Энэ сургамжийг унших сонсох чадвартай байх хэрэгтэй. Тийм болохоор том болсон ч дахин уншихад илүү сэтгэл хөдлөх нь бий.
Тэгээд бас хүүхдэд ойлгогдохоор, дотно сургамжтай яриаг бичсэн байдаг. Зурагт номыг Японд хичээл материал болгон ашиглах нь тийм гайхмаар зүйл биш.
Амьдрах ухаан, технолог, ёс суртахуун, монгол хэлний хичээл дээр хэрэглэх нь олон байдаг.
Толгойдоо үйл явдлыг цааш төсөөлөн бодон би байсан бол ингэх байсандаа хэмээн гол дүрийн сэтгэлийг бодож үзэн яаж үргэлжлэх бол хэмээн төсөөлөн хүүхдийн өөртэй итгэлтэй байх чадвартай болгох зэрэг зурагт номыг хэрхэн хэрэглэхээс хамааран үр дүнтэй хичээлийн материал болно.
  Зурагт номыг ашиглан заахын зэрэгцээ дараа дараагийн хичээлдээ хэрэглэхийг санал болгоё.



82回 絵本を通して指導する

 323日~27日に大学で行われた、現場の先生方への研修。私も2つ授業をさせていただいた。モンゴル全土から来られる研修、現場の先生方向けなので、通常のクラスとは違う雰囲気の中で授業が行われた。先生方の中には、私のことを知っていると、JICAボランティアに今までにもいろいろ教わったと、私に声をかけてくださる先生方もいた。とてもうれしいことである。
 1つは、「授業研究」。先生方は事前アンケートから協力をしてくださり、非常に熱心に聞かれていた。最後には、拍手をいただき、個人的に授業の感想を言いに来てくれる先生も数名いた。本当に先生方のこういう気持ちがうれしい。
 もう1つは、日本の絵本を紹介しつつ、読み聞かせの指導法と、絵本を通しての指導法について、話をした。
 ここでは、簡単な絵本を一人の先生に絵本の読み聞かせ実践をしていただいたり、「教室は間違うところだ」という絵本を通して、日本の学級経営の考え方を伝えたりした。また、日本の小学校の先生が作られた絵本「おこらでませんように」も紹介し、学校でも家でも怒られてばかりいる子どものこころについて、少し考えていただいた。
 大学のビャンバトグトホ先生と一緒に「もったいないばあさん」も紹介をした。この絵本は、日本でもモンゴルでも失われつつある、年配者からの知恵や教育について、道徳について描かれている。
 絵本は、決して小さな子どもだけが読む本ではない。絵本には、多くのメッセージが込められており、そのメッセージを読み解く能力も必要なのだ。なので、大人になってから読み直すと、子どもの時よりも感動することも少なくない。そして、子どもたちにはわかりやすく、馴染みのある話が意外に多く描かれている。絵本を1つのツールとして、日本では授業することは、そう珍しいことではない。生活科・図画工作・道徳・国語などの授業はよく使われている。
 映像を想像したり、自分ならばどうだろう?主人公の気持ちはどうなんだろう?と考えてみたり、続きはどうなる?とイメージしてみたり、、、子どもの自身の能力を伸ばすためには、絵本も使い方によっては、有効な授業ツールとなるのである。
 絵本を使用して指導することも、今後の授業に取り入れていって欲しい。

0 件のコメント:

コメントを投稿