2012年11月24日土曜日

Тэмдэглэл 86: Хүүхдийн өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх ....Технологийн хичээл



Хүүхдийн өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх хичээл бол..
Сургуулиудаар технологийн хичээлтэй танилцаж байхад сурах бичигтэй яг ижил хэлбэрээр заах нь элбэг тааралдана. Хүүхдүүдийн хувьд өөрөө сэтгэн бүтээл хийх нь маш хөгжилтэй буюу хийсний дараа тэд маш их баярладаг зүйл. Тэгэхээр хүүхэд номон дээрхийг дуурайн хийх нь тэдний хувьд тийм баяртай зүйл биш ээ.
Гэвч Японы хүүхдүүд сэтгэл нь ханаагүй байдаг. Яагаад гэвэл тэд өөр хөгжилтэй зүйл байдаг гэдгийг мэддэг. Тэр нь өөрсдийн бодлоо илэрхийлэх явдал юм. Хичээлийн агуулгаас халилгүйгээр өөрийн бодож сэтгэснээ өөрийнхөөрөө илэрхийлэн бүтээл хийх. Энэ нь өөрийгөө илэрхийлэх чадварын нэг.
Жишээ нь, Тэмдэглэл 31-д бичсэн гурилан баримлын шавар. Үүнийг бага ангийн хичээлд хэрэглэж байгаа нь сайшаалтай. Нээрээ л хичээлийн материал болгон ашигласан байлаа. Энэ нь үнэлүүштэй юм. Даан ч харамсалтай нь хичээлийн агуулга нь харамсмаар байлаа. Багш нь бүгдийг удирдан, ижил юмыг яг ижил хэмжээтэйгээр хүүхдүүд хийж байлаа. Ингэснээр хүүхдүүдийн илэрхийлэх чадвар нь хөгжихгүй юм.
За тэгвэл, яавал дээр вэ?
Багш хүүхдүүдэд суурь ойлголт буюу аргыг заана. Баримлын шаврыг дугуйлах, сунгах, жижиглэх, тасдах, чимхэх зэрэг үндсэн аргуудыг заасны дараа хүүхдүүдэд сэдвийг өгөн, хүүхдүүд өөрсдөө сэтгэн бодон хийх. Сэдэв бол Амьтан, найз... юу ч байж болно. Хүүхдүүд аль болох сэтгэхэд нь дөхөм хялбар бөгөөд олон янзын санаа гарч ирэхээр сэдэв байвал сайн. Ийм сэдэв сонгосноор хүүхдүүд бодсоноо багшийн заасан үндсэн аргыг ашиглан чөлөөтэйгээр сэтгэн хийнэ. Энэ нь л өөрийгөө илэрхийлэх чадварт нь нөлөөлөх явдал юм.
Сэтгэх нь жаахан удаан хүүхэд байвал, бүгдээрээ юу хийвэл зүгээр вэ хэмээн ярин санаа өгвөл сэтгэхэд нь дөхөм боно. Бас хүүхдийн хийж буй явцад нь сайн хийж байвал магтаж бусдад нь танилцуулснаар урамшин улам хичээдэг.
Ингэхийн тулд багш ширээн дундуур яван нэг бүрчлэн хүүхэд бүрийн бүтээлтэй танилцахгүй бол болохгүй.
Хүүхдүүдийн өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэхийн тулд технологийн хичээл дээр зааврын дагуу нэгэн хэвийн бүтээл хийлгэж болохгүй. Хүүхэд өөрөөр нь сэтгүүлэн хийлгэх нь чухал.
Хүүхэд өөрөө сэтгэн хийсэн бүтээл нь өөр хоорондоо адилгүй байж болно. Ингэснээр хүүхэд хүн бүр өөр адилгүй гэдгийг ойлгох болно.
Хамгийн чухал нь өөрөө сэтгэн хичээн хийсэн бүтээлээ хайрлана. Өөрийн бүтээл ч бус найзынхаа бүтээлийг хайрлах сэтгэлтэй нэгэн болгох нь чухал.
Энэ нь өөрийгөө болон бусдыг хайрлах сэтгэлийг бий болгоно. Хүүхдийг чөлөөтэйгээр сэтгэн бодуулах, өөрийгөө чөлөөтэйгээр илэрхийлж чаддаг хичээл одоо дэлхий дахинд чухал хэмээгдэж байгаа.



86回 子どもの表現力を伸ばす・・・図画工作編

 子どもの表現力を伸ばすための授業とは?
 学校に見学を行くと、図画工作の時間、教科書に書かれているものと全く同じものを作成する授業を見かける。子どもたちにとって、もの作りは、とても楽しく、できたらうれしいものである。そのため、子どもたちは、教科書と同じものを作ることだけでも、満足だろう。
 しかし、日本の子どもたちは、それでは満足しない。なぜならば、もっと楽しいことを知っているからだ。それが、自分の思いを表現することである。授業の目的から離れず、自分の考えを自分なりの工夫で作り上げていく。それが自己表現力の一つである。
 例えば、第31回のテーマで話した小麦粉粘土。これを低学年の授業に取り入れているところもある。うん、確かに教材を工夫し、授業をしようとしている。それは評価できる点だ。しかし、授業の内容が、残念だった。先生がすべて指示をし、同じものを同じ大きさで子どもたちは作っていた。それでは、子どもたちの表現力は伸びない。
 じゃ、どうするのか?
 先生は、基本を子どもたちに指導する。粘土を丸める・伸ばす・ちぎる・つぶす・ねじるなどの基本的な技法を指導したのち、子どもたちに制作するテーマを伝え、子どもたちの想像するものを作らせるのだ。テーマ、、、「動物」「友だち」何でもいい。子どもたちが想像しやすく、いろんなバリエーションが出てくるようなもの。そういうテーマを選ぶことによって、子どもたちは想像するものを、自分が習った基本技能を駆使し、自由に作っていくのである。それが子どもの表現力を伸ばすことにつながるのである。
 想像が難しい子どもがいるようならば、子どもたち同士でどういうのを想像しているかを話し合わせることにより、想像しやすくなるだろう。また、制作途中でも、子どもの良い工夫を見つけたら、その場で褒めたり、みんなに紹介したりすると子どもたちはより工夫をする。そのためにも、先生は子どもたちが制作している時間も、机間巡視をするなどし、子どもたちの活動を見守らなければならない。
 子どもたちの表現力を伸ばすためには、図画工作では、既製品を作るような指導をしていてはいけない。子どもたちが想像を働かせ、自分たち自身で工夫をして制作することが、大事なのだ。
 そして、子どもたち自身が、想像し、工夫し、制作し、自分の作品を作り上げた時、子どもたち自身が、「みんなちがって、みんないい」を体感し、個性を認め合うことができるのだ。
何より、自分で工夫し、一生懸命に作り上げた作品は、子どもたちは大事にする。自分の作品だけでなく、友だちの作品も大事にすることができる子どもが育っていく。それは、自分を大事にし、友だちも大事にできる、いのちを大切にする子どもが育っていくことにもつながっていくのである。
子どもたちの自由な発想を表現する力。それを伸ばす授業が今、世界中で必要とされている。

0 件のコメント:

コメントを投稿