Японд, цэцэрлэгийн насны болон бага ангийн хүүхдүүд элсэн дээр тоглох дуртай байда. Элсээр тоглох нь хүүхдийн хөгжилд зайлшгүй чухал гэж хэлэхэд илүүдэхгүй. Элсээр тоглосноор сэтгэл санаа тайвширч, сэтгэн бодох чадвар хөгжиж, хүүхдүүд хамтдаа тоглосноор нийгэмших зэрэг уураг тархиний хөгжилтэй салшгүй холбоотой тоглоом гэж яригддаг.
Зуны цагт Монголын хөдөө нутагт очиход, Япон хүүдхүүдтэй адил хөдөөний хүүхдүүд элсэн дээр тоглож байхыг харсан. Гэвч, Улаанбаатарт ирээд ажиглахад цэцэрлэгт хүрээлэнгийн элсэн талбай шилний хагархай болон хогоор дүүрэн, хүүхэд сэтгэл амар тоглох ямар ч боломжгүй байх юм. Монгол хүүхдүүд аюулгүй орчинд элсээр тоглодог газар байвал гэсэн бодол миний толгойд эргэлдсээр байлаа.
Одоо 9 сар. Монголын цаг агаар Японы өвөлтэй адилхан хүйтэн болчихлоо. Хүүхдүүд гадаад тоглох улирал ч дуусах дөхөж байна.
Тэгээд бага зэрэг тухтай бодож үзлээ. Монгол хүүхдүүд сэтгэл амар, өвлийн хүйтэнд ч гэсэн гэртээ тоглочихмоор элсийг орлох ямар нэгэн зүйл байхгүй гэжүү гээд л... Мэдээж, гэртээ гурилаар элс хийж толгож болно л доо. Гэхдээ цэвэрлэх гэж бөөн ажил. Тэгвэл өөр юм байхгүй гэжүү... гээд л бодож байтал, тиймээ Японд байдаг шүүдээ. “Баримлын шавраар тоглох” Элсээр тоглохоос огт өөр мэдрэмж төрөх боловч, гарын алгаас өгсүүлээд хурууны өндөг гээд л бүх гараа оролцуулж тоглоно гэдэг утгаараа, адилхан тоглоом. Бүх гар хуруугаа ажиллуулна гэдэг уураг тархины хөгжилд үнэхээр хэрэгтэй зүйл юм шүүдээ. Анхаарал ч сайн төвлөрдөг болно.
Японы цэцэрлэг болон бага ангид, хүүхэд бүр тусдаа өөрийн баримлын шаврын цуглуулгатай байдаг. Тэгээд байнга дуртай зүйлээ хийж тоглодог. Бороотой өдөр завсарлагааны цагаар хүүхдүүдийн тоглох хамгийн дуртай тоглоом нь. Бас, бага ангийн дүрслэх урлагийн хичээл дээр аль ч ангид баримлын шавар ашигласан хичээл заавал ордог. Ингэж, Япон хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар баримлын шавраар дамжин хөгждөг.
Монголд, Хятад Солонгост үйлдвэрлэсэн баримлын шавар зарагддаг ч гэсэн, их үнэтэй. Хэтэтрхий үнэтэй болохоор ихэвчлэн чинээлэг айлын хүүхдүүд л тоглодог боловуу. Гэвч, багш нартаа хандаж хэлэхэд Монголд байгаа материалаар өөрсдөө баримлын шавар хийж болно шүүдээ. Хийх аргыг та бүхэнд танилцуулъя гэж бодлоо.
Бэлдэх зүйлс : гурил, ус, давс, ургамлын тос. ( Гурил нь болвол нарийн боов хийхэд зориулсан биш талх баридаг гурил байвал зүгээр. Талх барихад зориулсан гурил нь удаан хатдаг.)
1. Гараа сайтар угаана.
2. Саванд гурилаа хийнэ. (1 хүний орц, 300-500 грамм орчим)
3. 2 дээр давсаа хийнэ. (1 хүний орц, жижиг халбаганы тал орчим ) Хадгалах хугацааг уртасгах зориулалттай.
4. 3 дээр усаа хийгээд ( халуун ус байвал зүгээр) зуурна.
5. Бөөгнөрүүлэхгүйгээр бага багаар усаа хийгээд чихний дэлбэнтэй адил хатуунтай болтол нь зуурна.
6. Эцэст нь ургамлын тосоо хийнэ.
7. Ингээд бэлэн боллоо.
Хэрвээ байвал хүнсний будгаар өнгө оруулбал, хүүхдүүд бүр ч их баярлах байхдаа. Эдгээр материалд муудахаас сэргийлэх химийх бодис ороогүй тул, бага насны хүүхэд ч гэсэн сэтгэл амар тоглож болно. Тоглож дууссаны дараа хүнсний скочоор ороогоод хөргөгчинд хийсэн ч ердөө 7 хоног л хатуурахгүй байх болно. Гэхдээ ийм материалаар хийж байгаа болохоор аргагүй л дээ. Хэрвээ хүүхдийнхээ гарыг сайн угаалгаад хэлбэр дүрс гаргаж тоглосны дараа, зууханд шараад жигнэмэг болгоод өгсөн ч болно.
Хүүхэдтэйгээ хамт баримлын шавраа хийсэн ч болно, 1 хийчихвэл бүтэн 7 хоног тоглоод, эцэст нь идэж ч болохно байна шүүдээ. Нэг чулуугаар 2туулай бууднаа гэж.
Хүүхэд гэдэг угаасаа хийгээд л нураагаад, дахиад хийгээд л эвдлээд байдаг... Хэдэн ч удаа өөрийнхөө хүссэнээр хийж, уйдахыг мэдэхгүй л тоглонодоо. Заавал туршаад үзээрэй...
第31回 遊びの中から学ぶ
日本の幼稚園児・小学校低学年の子どもたちは、砂場遊びが大好きです。砂遊びは、子どもの発達に欠かせないといっても過言ではない。砂を触ることで精神は安定する、制作活動で創造力・想像力を育てる、複数でごっこ遊びをすることで社会性が身に付くなど、大きな脳の発達にも大きく関わる遊びと言われています。
夏場にモンゴルの田舎に行くと、日本の子どもたちと同じように、子どもたちは砂遊びを子どもたちだけで楽しんでいました。
しかし、ウランバートルに帰ってきて、公園を見てみると、砂場にはガラスの破片やら、ゴミがいっぱい。子どもたちが安心して遊べるような環境ではありませんでした。モンゴルの子どもたちに安心して遊べる砂場を。。。。という思いが私の中で湧いてきました。
今は9月。モンゴルは日本の真冬並みの寒さになってきました。子どもたちが外で遊べる短い期間が終わろうとしています。
そこで、少し冷静になって考えました。モンゴルの子どもたちが安心して遊べて、冬でも室内で遊べる砂遊びの代わりになるもの。。。もちろん、部屋の中で、小麦粉を砂の代わりにし、遊ぶことができます。でも、部屋の掃除が大変。他にはないものか。。。。
考えてみると、日本にありました。それは「粘土遊び」。砂遊びとは全く感触は違いますが、手のひらや指さきなど手の機能をすべて使って遊びことは、同じです。手の機能をすべて使うことは、脳にとって素晴らしいことなんですよ。集中力も養えます。
日本では幼稚園・小学校低学年では、1人1つずつ粘土を持っています。子どもたちはその粘土を使って、自由に遊ぶことができます。雨の日の休み時間は粘土遊びが人気です。また、小学校の図画工作の時間には、どの学年でも必ず粘土を題材にした単元があります。そうやって、日本の子どもたちは粘土と親しみながら、創造力などを育てていきます。
モンゴルでは、中国や韓国から市販の小麦粉粘土が入ってきています。しかし、ものすごく高い。高価すぎて、裕福層の子どもたちしか遊ぶことはできないでしょう。でも、先生方、安心してください。モンゴルにある材料で、自分たちで簡単に粘土を作ることが出来るんですよ。紹介したいと思います。
用意するものは、小麦粉(強力粉)・水・塩・油です。(強力粉がなければ、薄力粉などでも大丈夫です。ただ、強力粉の方が長持ちします。)
① 手をしっかりと洗う
② ボールやお鍋に小麦粉を入れる。(1人分300~500グラムくらい)
③ ②に塩を加える。(1人分小さじ半分程度)保存のために加えます。
④ ③に水(できればお湯)を加え、小麦粉をこねる。
⑤ だまにならないように、少しずつ水を加え、耳たぶくらいの硬さにする。
⑥ 最後に油を加える。
⑦ 出来上がり。
もしあれば、食用着色料を加えると、色つきの粘土が作れ、子どもたちも大喜びするでしょう。材料には防腐剤が入っていないので、安心して、小さな子ども遊ぶことができます。子どもたちが遊んだ後、ラップに包み、冷蔵庫で保存しても1週間程度しか持ちません。しかし、この材料です。子どもたちにしっかりと手洗いをしてから遊ばせることで、最後はクッキーのように焼いて食べることもできるんですよ。
子どもたちと一緒に作ってもよし、一度作ったら、一週間は遊べて、最後は食べる。なんていいことづくし。
子どもたちは、作っては壊し、作っては壊し、、、何度でも自分の思うように作ることができ、飽きずに遊びますよ。是非、お試しあれ。。。
0 件のコメント:
コメントを投稿