2011年10月20日木曜日

Тэмдэглэл 36: Ямар байгууллага өсч дэвжиж, амжилтанд хүрэх вэ...


  Аливаа хэсэг бүлэг, байгууллага амжилтанд хүрэхэд тодорхой шалтгаан бий. Амжилтанд хүрэх нууц бий гэсэн үг. Мэдээж янз бүрийн хүчин зүйл нөлөөлөх боловч миний хувьд хамгийн чухал нь “ Бусдыгаа бодох сэтгэл ”. Дахиад л барьцгүй зүйл яриад хэцүү юм гэж бодож байгаа хүн байгаа байх. Энэ удаа сургууль гэсэн нэг байгууллага дотор багш нар хэрхэн яаж хамтран ажилладаг болох тухай ярья.

    Японы бага сургуульд захирал, хичээл эрхлэгч, заах арга зүйч гэсэн орон тоо бий. Бусад багш нарын хувьд анги даасан багш, хичээл хариуцсан багш, нийгмийн ажилтан  (эрүүл мэндийн өрөөнд хүүхэд гэмтэж бэртэх, өвдсөн үед анхан шатны тусламж үзүүлэх, эрүүл ахуйн зөвлөгөө өгөх үүрэгтэй багш, Монгол байдаг шиг эмч биш) зэрэг багш нар ажилладаг. Бас, захиргааны болон бичиг хэрэг эрхэлсэн ажилтан, сургуулийн засвар үйлчилгээ хариуцсан ажиллагсадтай. Миний ажиллаж байсан сургууль 650 сурагч, 40 багш, бусад 5 ажилтантай байсан.

   Багшлах дадлага хийх үед удирдагч багш маань “ Сургуулийн дотоод журам” -ийн талаар танилцуулж билээ. Ямар ч сургуульд ажилласан, аливаа бүлэг байгууллагыг амжилтанд хүргэх, ажиллахад таатай орчинг бүрдүүлэхэд хамгийн чухал зүйл юм гэж хэлж байсан. Хэд хэдэн зүйлийг хэлж байсан ч миний бодлоор хамгийн чухал нь “ Дараалал”  байсан. Энэ нь зөвхөн өөрийгөө л бодох тохиолдолд огт хэрэгжүүлж чадахгүй зүйл юм.

   Японы сургуульд, нийт сургуулийг хамарсан арга хэмжээ олон болдог. Хичээлийн шинэ жилийн нээлт, хаалт, биеийн тамирын өдөрлөг зэрэг нь томоохон арга хэмжээнүүдийн нэг. Агуулгыг ихэвчлэн багш нарын хурлаар ярилцаж шийддэг. Байгууллагын хувьд нэгдсэн нэг ойлголттой болдог. Тиймээс сургуулийг хамарсан арга хэмжээтэй холбоотой хурал, ярилцлага болон хийх ажил хамгийн түрүүнд тавигддаг.

    Мөн, тухайн бүлгэмээс нэг нэг багш нарын төлөөлөл цугларч хариуцсан ажлынхаа талаар хурал хийдэг. Энэ нь бас чухал учраас сургууль даяар хийх ажлын дараагийн дугаарт орно.

    Түүний дараа, Японы сургуульд паралель ангиудын хамтарсан бэлтгэл ажил хийгддэг.

    Эцэст нь өөрийн даасан анги.

    Олон хүмүүс оролцох ажил болон ярилцлагыг тэргүүн эгнээнд тавьж, ганцаараа хийх боломжтой ажлыг үлдсэн цагаа сайтар ашиглангаа хийх болдог.

    Нийт сургуулийг хамарсан хурал болон бэлтгэл ажил зэрэгт, бусад хүмүүсийн цаг завыг бодолцох шаардлагатай болно. Хүн болгон харилцан адилгүй ажилтай байгаа. Боломжтой цаг зав нь хязгаарлагдмал. Гэвч, бүх хүүхдүүдийг хамарсан арга хэмжээ учир сургуулийн нэгдсэн хурал цуглааныг дор дороо хамгийн түрүүнд бодохгүй бол болохгүй. Тэрэнд оролцож байж л нэгдсэн ойлголттой болж, ойлголтоо баталгаажуулах учир “Би суугаагүй болохоор  мэдэхгүй” , “Завгүй болохоор очиж чадахгүй” гэсэн асуудал огт гарах учиргүй. Мэдээгүйгээс, хийх зүйлээ баталгаажуулалгүйгээр дураараа ямар нэгэн үйлдэл хийх нь байгууллагад ихээхэн төвөг удсан зүйл. Бүгдээрээ бусдыгаа бодож, гялс цуглараад, гялс юмаа ярилцаад, хийх ёстой зүйлээ хийгээд эхэлчихвэл цаг ч бага зарцуулагдана. Хувийнхаа цагаа ч үр бүтээлтэй ашиглахад ч хэрэгтэй. 

1.      Нийт сургуультал холбоотой ажил

2.      Жижиг хэсэг группын ажил

3.      Даасан анги болон өөрийн ажил

гэсэн дараалал.

   Энэ дарааллыг баримтаж чаддаг байгууллага нь янз бүрийн зүйл бодож, сэтгэж, хийж чадах тул, байгууллагын хувьд өсч хөгжиж, чадавхиждаг.

  Дээр нэг хурал болоход долоо хоногийн өмнөөс газар, цагийг товлоод зарлаад байхад, ирц 50%. ( цагтаа ирсэн нь 15%. Очиж дуудаж авчирсаар 30 минутын дараа эхэлсэн ). Хуралд суусан хүмүүсийн хагас нь архи уусан байсан.

 Та бүхэн ийм байгууллага амжилтанд хүрнэ гэж бодож байна уу?

 Цаг хугацаа бол хязгаартай. Цагыг үр бүтээлтэй ашиглацгаая!











36回 成長し成功する集団・組織とは。。。



 集団として、組織として成功しているには、それなりに理由がある。成功する秘訣がある。いろいろ理由があるが、私が一番大事だろうと思うことは、「相手を想う気持ち」である。またまた、抽象的なことを言って、難しいと思っている人もいるのではないだろうか?今回は、学校という組織の中で、日本の先生たちはどのようにして活動し、協力し合っているか、考え方を話そう。

 日本の小学校には、校長・教頭・教務という役職がある。他の先生方は、クラス担任だったり、教科専門教諭だったり、養護教諭(保健室で、子どもの怪我や病気の応急処置や健康指導をしてくださる専門の先生で、モンゴルのように医者ではありません)だったりする。また、事務を専門にされる方、学校の中の修理や教具を作ってくれる専門の方も働いている。私の働いていた学校は、子どもが650人程度、先生40人程、先生以外の専門職が5名ほどだった。

 教育実習の時に、指導教官に教えていただいたのが、「学校の中でのルール」。どこの学校にいても、集団・組織を成功させる、働きやすい環境をつくる上で、大事なことだと教わった。いくつかあったが、私が一番大事だと思ったのが、「優先順位」だった。これは、自分自身のことだけを考えていては、絶対にできないことだ。

 日本の学校は、学校全体で行う行事がたくさんある。入学式・卒業式・運動会などがその大きな行事となる。その行事の内容は、主に職員会議で話し合われ、決定していく。組織・集団としての共通理解・確認をするのだ。そのため、学校全体にかかわる話し合いや作業は、1番優先されるのである。

 また、学年の先生の代表となり、校務分掌に分かれて会議を行われることもある。それも、とても大事なので、全体の次に優先される。

 その次は、日本の小学校は、学年単位で行動をする。そのために、学年で打ち合わせをする。これは、学校全体に関わることの次に、

 それから、自分が担任しているクラスのこと。

 大きな集団の作業や話し合いなどが優先順位が高く、自分一人で対応できることは、自分の時間を上手に使って行っていくのである。

 学校全体の会議や作業を優先することは、他の人々の時間を考えることにもなるのである。人は、それぞれいろいろな事情を抱えている。時間も限られている。その中で、子ども集団を動かし、学校生活を送るのだから、集団の話し合いは、各々が優先しない限り実現しない。そこで、共通理解をしたり、確認をしたりするのだから、「欠席したから知りません。」「忙しくていけませんでした」は通用しない。知らなかったことで、確認していなかったことをしたり、勝手な判断で行動をされたりすると、組織としては本当に迷惑である。みんなが、みんなのことを考え、さっと集まり、さっと話し合いや活動を始めることで、時間は少なくてすむ。個人の時間を有効活用するためにも、必要なことなのだ。

1、全体に関わること

2、小グループに関わること

3、自分のクラスや自分のこと

これが優先順位だ。

 これが守れる集団・組織は、いろいろなことを考え、いろいろなことができるため、集団・組織として成長し、成長できるのだ。

 先日のある会議。一週間も前から時間・場所が告示されているにも関わらず、出席率50%。(定刻だと15%だった。呼びに行って、30分後にスタートした。)この会議、出席者の半分がアリヒを飲んでいた。

 みなさん、こんな組織、成功すると思いますか?

 時間は限られています。有効活用しましょう!


0 件のコメント:

コメントを投稿