9 сард Монголд хичээлийн шинэ жил эхэллээ. Миний ажилладаг Боловсролын их сургуулийн Багшийн сургууль монгол хэл, математикаас бусад хичээлүүдэд ч анхаарал хандуулж эхэлсэн. Дүрслэх урлаг, гэр ахуй, биеийн тамирын багш нартай хамтран ажилладаг болсон.
Энэ жилээс тусгай боловсролын талаар ч хамтран ажиллах гэж төлөвлөж байна.
Японы тусгай боловсролын хувьд, улсын боловсролын их сургуульд бага, дунд сургуулийн багшийн ангиас тусад нь тусгай боловсролын багш бэлтгэх анги гэж байдаг. Энд төрөл бүрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлог болон тэдэнд тохирсон заах арга зэрэг тусгай боловсролын талаар мэдлэг эзэмших боломжтой бөгөөд тусгай боловсролын багшийн мэргэжлийн үнэмлэхтэй болдог. ( Хувийн сургуулиудад тусгай боловсролын багш бэлтгэх анги цөөхөн байдаг).
Японд хараа, сонсгол, оюуны болон бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай сургуулиуд байдаг. Гэвч, тусгай сургуулиуд нь тухайн орон нутгийн тусгай боловсрол олгох сургуулийн үүрэг гүйцэтгэдэг учир, ердийн сургуулийн хүүхдүүд тэр сургуульд орж тусгай боловрол эзэмших тогтолцоог ч бүрдүүлсэн байдаг.
Тусгай сургуульд ажилладаг багш нарын тал хувь нь, тусгай боловсролын багшийн мэргэжлийн үнэмлэхтэй байдаг бөгөөд, үлдсэн багш нар ердийн бага болон дунд сургуульд багшлах мэргэжлийн .үнэмлэхтэй байдаг.
Гэвч, Японд тухайн орон нутгийн боловсролын хороонд тэрхүү багш нарыг сургалтанд хамруулах сургалтын тогтолцоог бүрдүүлсэн байдаг учир хүүхдүүд мэргэжлийн багш нараар хичээл заалгах боломжтой юм.
Ердийн сургуулиудад ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авдаг тусгай анги бий. Энэхүү ангид ердийн хичээлд оролцож чадахгүй хүүдүүдэд, тухайн тусгай анги даасан багш нь ганцаарчилсан хичээлийн хөтөлбөр боловсруулан хичээлээ заадаг. Шаардлагатай тохиолдолд тэргэнцэртэй хүүхдэд туслах ажилтанг томилох тохиолдол ч бий.
Улмаар, “Tусгай хэрэгцээт боловсрол гэдэг нь, LD (Learning Disabled буюу саажилт), ADHD (Attention-Deficit Hyperactivity Disorder буюу анхаарал сул, хэт идэвхитэй байдал хосолсон хам шинж), бусдаас өөрийгөө тусгаарлах зэрэг сэтгэлзүйн өөрчлөлт, эмгэг, бэрхшээлтэй хүүхэд бүрт тохирсон, хүүхдийн шаардлагад нийцсэн боловсрол олгохын тулд сургууль болон сургуулиас гадуурх бусад холбогдох байгууллага, хувь хүмүүс хамтран ажиллаж, амьдрал дээр хэрэгжүүлэх явдал юм” гэсэн боловсролын шинэ ойлголт бий болж, тухайн хүүхэд бүрт тохирсон дэмжлэг туслалцаа үзүүлэхийн тулд, холбогдох байгууллага, хувь хүмүүстэй холбоо барих, зохицуулах, хамтран ажиллах бололцоог бий болгох зорилго бүхий тусгай боловсролын зохицуулагч гэсэн шинэ орон тоотой болсон бөгөөд 2007 оноос эхлэн сургууль бүрт нэг ажилтан томилогдон ажиллах болсон. Ихэнх тохиолдолд тусгай анги даасан багш энэхүү орон тооны ажлыг хавсарч хийдэг.
Бага болон дунд сургуулийн багш нар, тусгай боловсролын мэргэжил эзэмших зорилгоор их дээд сургуулийн оройн ангид суралцах, зайн сургалтанд хамрагдах зэргээр тусгай боловсролын багшийн үнэмлэхтэй болох тохиолдолд цөөнгүй байдаг. Би зайн сургалтаар энэ мэргэжлийг эзэмшсэн хүний нэг.
Монголд ч бас тусгай сургууль байдаг. Гэвч, одоогоор Монголд тусгай боловсролоор мэргэжлийн зэрэг олгох байгууллага байхгүй, бодит байдал дээр гадаадад энэ чиглэлээр сурч ирээд ажиллаж буй, тэтгэврийн насанд удахгүй гарах цөөхөн хэдэн ахмад багш нар л ачааны хүндийг үүрч яваа.
Монголд, тусгай боловсролын талаар мэргэжил олгох боловсролын байгууллага болон тусгай боловсролоор мэргэшсэн боловсон хүчнийг бэтлгэх талаар хамгийн түрүүнд анхаарах шаардлагатай мэт санагдана.
Монголд, сургуульд явж чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд олон бий. Тэр хүүхдүүд ч гэсэн сурч боловсрох эрхтэй биш гэжүү...
第32回 特別支援教育について
9月から新学年を迎えたモンゴル。
私の配属先、教育大学 教師学部もモンゴル語・算数以外の教科指導にも力を入れ始めた。図画工作・家庭科・体育の先生が一緒に働く仲間として加わった。
今年度からは特別支援教育にも力を入れて行く様子だ。
ちなみに、日本での特別支援教育については、小学校教諭・中学校教諭などの養成課程とは別に、特別支援学校教諭養成課程がどこの国立教育大学にも存在する。ここでは、様々な障害の特性や教育方法など特別支援教育に関する教育を受けることができ、特別支援学校教諭の免許状がもらえる。(私学の大学では特別支援学校教諭養成課程は少ない。)
日本の特別支援学校は、盲・聾・知的・肢体不自由など様々な分野に特化した学校も多く存在する。しかし、特別支援学校は地域の特別支援教育のセンター校の役割を果たしており、普通学校の子どもたちが通級し、特別な教育を受けるシステムも確立しています。特別支援学校に通わなくても、特別な教育を受けることができるのだ。
特別支援学校で働いている先生の半分くらいは、特別支援学校教諭の免許状を持っておられるが、残りの人は、普通学校の小学校教諭、中学校教諭の免許状しかありません。しかし、日本では、そのような先生のための研修制度も各教育委員会で整えているため、子どもたちは専門的な知識を持った先生方から教育を受けることが出来るのです。
普通学校にも特別支援学級という障害を持った子どもたちのためのクラスがある。ここでは、一斉授業での授業参加が難しい子どもたちに、特別支援学級担任が、個別に合ったカリキュラムを考え、子どもたちに指導をしている。車いす使用の子どもたちには、必要に応じて介助員さんがつくこともある。
また、「特別支援教育とは,LD・ADHD・高機能自閉症等を含めた障害のある児童生徒の一人一人の教育的ニーズに応じた支援を校内外の関係機関・関係者のチームワークとネットワークによって実現する」という新しい教育の考え方が発表された。そして、特別支援教育コーディネーターは、児童生徒への適切な支援のために、関係機関・関係者間を連絡・調整し、協同的に対応できるようにするための役割として指名されるようになった。2007年度より学校内に1人、特別支援コーディネーターという役職の人がいる。多くの場合、特別支援学級担任が兼任している。
小学校教諭・中学校教諭の中には、専門的知識を学ぼうと、通信教育や夜間学校で特別支援学校教諭の免許状を取る先生も少なくない。私も通信教育でとった1人だ。
モンゴルにも特別支援学校がある。しかし、今のモンゴルでは特別支援教育について学習する専門機関がない。留学し、特別支援教育と専門に学んだ退職間近の先生に頼っているのが現状のように思われる。
モンゴル国内で、特別支援教育を専門に学べる研修機関を、特別支援学校の教員養成課程を確立することが急務のように感じる。
モンゴルには、学校に通うことのできない障害を持った子どもたちが多くいる。その子どもたちにも教育を受ける権利を。。。
0 件のコメント:
コメントを投稿