Японы сургуульд “Заах = Үнэлэх “ гэсэн ойлголт байдаг бөгөөд “Заасан л бол түүнийгээ заавал үнэлэх хэрэгтэй ” гэж үздэг. Тэгвэл юунд үнэлгээ өгөх хэрэгтэй гэж ?
1. Өөрийн заах арга
2. Хүүхдийн ойлгосон байдал, цаашид анхаарах зүйлс
Энэ хоёрыг нэгтгээд хичээлээ дүгнэнэ. Ихэвчлэн өөрөө өөртөө үнэлгээ өгөх боловч, заримдаа өөр багшийг хичээлдээ суулгаад дүгнүүлэх тохиолдолд ч байдаг.
Үнэлгээний арга ?
Сайн, муу гэж үнэлэхдээ гол биш,
° Аль хэсэг нь сайн байсан? Яагаад?
° Юу нь болохгүй байсан? Яавал сайн болох байсан?
° Өөрөө яаж заах байсан? (Өөр багшийн хичээлийг үнэлэх үед)
° Хүүхдэд илүү сайн ойлгуулахын тулд өөр ямар заах арга байна?
° Цаашид анхаарах, сайжруулах арга зам
гэх мэт илүү тодорхой үнэлгээ өгнө.
Хичээлийн дараах үнэлгээ нь дараагийн хичээлийн судалгааны эхлэл нь болдог. Энэ маягаар өдөр тутамд заах аргаа эргэн харж, сайжруулж, өөрөө өөрийнхөө багшлах чадвараа нэмэгдүүлнэ.
Японд зөвхөн хичээл гэлтгүй сургууль дээр багш болон сурагчид байнга үнэлгээ хийдэг. Би Японд байхдаа хэрэгжүүлж байсан хэдэн үнэлгээний талаар танилцуулъя.
l Хүүхдүүдийн үнэлгээ
□ Өөрийгөө үнэлэх
- Ахицын карт・・・Өөрийнхөө чадварыг сайжуулахад зориулсан. Биеийн тамирын хичээл дээр ч ашиглана. Матрас болон турник дээр дасгалын үед ч ашиглаж болно.
- Зорилго, түүний биөлэлтийн үнэлгээ・・・Хүүхэд өөрөө ямар нэг зорилгоо тодорхойлоод, түүнийгээ биелүүлэхийн тулд хир хичээж байгаа вэ гэдгийг мэдэхэд зориулсан ... гэх мэт
□ Группээр үнэлэх
- Цэвэрлэгээний карт・・・「Тэмдэглэл:35 Цэвэрлэгээг хэн хийх вэ?」дээр бичсэнчлэн хүүхдүүд өдөр бүр цэвэрлэгээ хийдэг. Ихэнх тохиолдолд групээр цэвэрлэдэг учир ажлаа хуваарилаад, өдөр тутам үнэлгээ өгдөг.
- Группээр ажиллах үнэлгээний карт ・・・Хичээл дээр группээр ажилласан үөд, танилцуулга хийсэн болон сонссон талууд тус тусын байр суурьнаас танилцуулах ажил хийсэн группын ажилд үнэлгээ өгнө... гэх мэт
□Анги бүлгээрээ үнэлгээ өгөх
- Эрдэнэсийн мод・・・Хүүхдүүд өдөр тутмын амьдралдаа、「баярлалаа」「хичээж байгаа шүү」「би чаддаг болсон」зэрэг өөрөө өөрийгөө болон бусад найз нартаа дүн тавьж, тэмдэглэл бичнэ. Багш нарын мэдэх боломжгүй зүйлийг хүүхдүүд хэлж өгдөг тул чухал хэрэглэгдэхүүн болно. Найз нөхдөө хүндэлж хайрлах сэтгэлтэй болж төлөвшинө.
- Өдрийн жижүүрийн карт・・・Ангийн ажлыг ээлжээр хариуцаж хийдэг. Тухайн өдрийн жижүүрийн ажлыг бүгдээрээ дүгнээд, жижүүртээ талархалаа илэрхийлэхийн зэрэгцээ ажил хийхийн сайхныг мэдрэх сэтгэл төлөвшинө.
- Төгсгөлийн ажил・・・Өдөр дуусахад ангиараа сургууль дээр өнгөрүүлсэн нэг өдрөө дүгнэж, үнэлгээ өгнө. Тэгээд маргаашийн төлөвлөгөөгөө сонсоод, маргаашийн бэлтгэл эхэлнэ... гэх мэт
l Багшийн үнэлгээ
□Суралцах чадварыг үнэлэх
- Тест・дасгал・хичээлийн дэвтэр・гэрийн даалгавар зэргийг дүгнэнэ。・・・Мэдээж даалгавраа хийж ирээд хураалгаж байгаа байдлыг ч харгалзана. Хир зэрэг чаддаг болсон байна, алдаагаа өөрөө хир зэрэг засч чадахаар байна вэ гэдэг бол нэг чухал үзүүлэлт. Дүрслэх урлаг, биеийн тамир, дуу хөгжим зэрэг хир зэрэг өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг болсон, ямар чадвар эзэмшсэн байна зэрэг.
- Хичээлд оролцож буй байдал, идэвхи сонирхол, гар өргөх зэргийг өдөр тутам үнэлнэ. ・・・Багш сайн ажиглаж, тэмдэглэл хөтлөх нь чухал.
□Ангийн ерөнхий байдлыг үнэлэх
- Хүүхдүүдийн байдлаас харж үнэлэх・・・Багш хүүхдүүдийнхээ байдлыг ажиглаж, ангийн ерөнхий төрхийг үнэлнэ. Хүүхдүүдийн хэл яриа, үйл хөдөлгөөн, цэвэрлэгээ зэрэг.
- Багшийн үндсэн ур чадварын талаас үнэлэх・・・Өөрөө өөрийнхөө багш гэсэн үндсэн чанарт үнэлгээ өгнө. Бүх хүүхэдтэй адилхан харьцаж байгаа эсэх, хичээлийн талаар ч үнэлгээ өгнө. Мэдээж менежер болон сургуулийн захирал багш нарыг үнэлэх тохиолдолд байдаг ч ихэндээ өөрөө өөрийнхөө байдлыг өдөр бүр дүгнэж цэгнэж, сайжруулж, илүү сайн хичээл заахын тулд хичээж ажилладаг..
第65回 指導することは、評価すること
日本の学校では、「指導=評価」と考えられており、「指導をすれば、必ず指導したことに対して評価をする必要がある。」とよく言われている。
では、評価する対象は?
① 自分自身の指導方法について
② 子どもの理解度・今後の課題などについて
この2点から総合的に考えて、授業そのものを評価します。基本、自分自身で評価しますが、時々、授業を他の先生に見ていただき、評価をしていただくこともあります。
評価の仕方は?
「良い」「悪い」という評価だけでなく、
・どこが良かったのか?また、それはなぜか?
・何が良くなかったのか?どうすれば、よかったのか?
・自分ならば、どうするか?(授業を見て評価する場合)
・子どもがより理解をするには、どのような指導法があったか?
・今後の課題と改善策について など具体的にします。
授業後に評価をすることは、次の授業研究の始まりなのです。そうやって、日々の指導法を見直し、改善し、自分自身で自分自身の教師としてのスキルをあげていくのです。
日本では、授業だけでなく、学校生活の中で教師も子どもたちも評価を行っています。いくつか、私が日本で行っていた評価について紹介をしたいと思います。
l 子どもたちが評価する
□個人個人が評価する
・音読カード・・・ほぼ毎日宿題になる音読について、自分自身か家の人が評価します。九九の練習などもカードを使って評価しながら、学びます。
・縄跳び頑張りカード・・・自分のスキルをあげるためのもの。体育の授業でも使用します。他には、マット運動・鉄棒などでもできます。
・学期の振り返り・・・学期中の自分自身を評価します。学習面・生活面の両方を評価します。
・自分で目標を設定し、目標達成を目指す・・・子どもたち自身が自身で目標を設定し、目標達成のために努力するためのもの。
など
□グループで評価する
・掃除評価カード・・・「第35回:掃除は誰がするの?」「Тэмдэглэл :35 Цэвэрлэгээг хэн хийх үү?」でも紹介しましたように、子どもたちは毎日、学内を掃除します。多くの場合、グループで掃除をするので、役割分担があり、それぞれの仕事をチェックし、日々の掃除を評価します。
・グループ発表評価カード・・・授業の中で、グループ発表をする際、発表を見る人もする人も、それぞれの立場からグループ発表について評価します。
など
□クラス全体で評価する
・たからの木・・・子どもたちの生活の中で、「ありがとう」「頑張っているよ」「出来るようになったよ」などを自分たちで、友だちを自分自身も評価し、メッセージを書いていくものです。これは、教師が見えないところを子どもたちが知らせてくれるので、とてもいいアイテムです。仲間を大事にする気持ちも育ちますよ。
・日直カード・・・クラスでもお仕事を輪番で、子どもたちがします。その日その日の日直さんのお仕事を、一日の最後にみんなで評価をし、日直さんに感謝をするとともに、奉仕の心も育てます。
・終わりの会・・・1日の終わりに、クラス全員で1日の学校生活を振り返り、評価します。そして、明日の予定を聞き、明日の準備をスタートするのです。
など
l 教師が評価する
□学力を評価する
・テスト・プリント・授業ノート・宿題などで評価します。・・・もちろん、提出状況も評価の対象です。どのくらい出来るようになったのか?どのくらい自分で直すことができるのか?それも大切なポイントです。図工や体育・音楽などは、どのくらい自由に自己表現ができるようになったか?どのくらいの技術を習得したか?など。
・授業での発言・意欲・参加状況など日々の評価をします。・・・これは、教師がよく観察し、記録をすることが必要不可欠です。
□クラスの状態を評価する
・子どもの様子から評価・・・教師が子どもの様子をチェックし、クラスの様子を評価する。子どもの言動・クラスの掃除状況などなど。
・教師としての基本資質から評価・・・自分自身の教師としての資質について、自分自身でチェックする。どの子も平等に接しているか?授業についても評価する。もちろん、管理職(メネジル・ザヒラルなど)もチェックを時々するが、自分自身で自分自身を教師としてどうか?ということを日々評価し、改善し、より良いものを作ろうとしています。
0 件のコメント:
コメントを投稿