2011年7月10日日曜日

Тэмдэглэл 17: Хүүхдийн бүтээлийг дэлгэн үзүүлцгээе



Хүүхдийн хийсэн бүтээлийг коридор, хана мөн ангид өлгөн бусдад үзүүлдэг  сургуулийн тоо нилээд нэмэгдсэн гэж бодож байна. Гэвч, дэлгэн үзүүлж буй самбарыг байрлуулахад анхаарах зүйл байна.

Хүүхдүүдийн хичээн хийсэн бүтээлийг чухал гэж хайхрахгүй байгаа мэт санагдсан. Дээр нь сараачих, урах, бүтээл нь алга болох, унах гэх мэт... эсвэл нэг бүтээлийг их удаан хугацаагаар өлгөх. Японд бол байж боломгүй зүйл.

Юм сараачих, урагдах, унах зэрэг нь Японд ч гэсэн тохиолдож болох зүйл. Гэвч, тэр даруйд нь хуулж авна. Учир ньИйм үйлдэлийг хийж болох юм байнагэсэн ойлголт төрүүлэхгүйн тулд тэр дор нь авдаг.

Мөн багш Ийм зүйл хийж болохгүй гэж хэлж сургахдааБүтээлээ гаргасан найз нь одоо ямар сэтгэгдэлтэй байгаа бол?」「Яагаад ийм зүйл хийсэн юм бол?гэх зэргээр найзынх нь сэтгэлийг ойлгуулан өөрийнх нь хийсэн үйлдэл буруу болохыг ухааруулдаг. Ингэснээр хүүхдийн ёс суртахууны төлөвшилд нөлөөлж, хүүхдүүд бие биенээ ойлгож сайн найзууд болцгооно. Хүүхдүүд өөрийн болон найзынхаа бүтээлийг нандигнан хайрладаг, биеэ даасан нэгэн болон хүмүүжих болов уу гэж бодож байна.

Хүүхдийн бүтээлийг нандигнан хайрлаж чаддаг сургууль, багш нь хүүхдээ хүндэлдэг, хүүхдийг эрхэмлэсэн сургууль байх болов уу гэж бодож байна. Хүүхдийн бүтээл бол тэдний сэтгэл шингэсэн учир хүүхэд л гэсэн үг.

Багш та болж өгвөл бүтээлийг уутанд хийж унжуулах биш, бүтээл нэг бүрийг харагдахуйц байдлаар дэлгэн үзүүлээрэй.

Хүүхдүүд самбарыг ажиглаад өнгөрөхдөө л урлагийг мэдрэх мэдрэмжтэй болно. Коридороор явахдаа, ангидаа байхдаа лБүтээлийн сайхныг мэдрэх」「Найзыхаа бүтээлийн сайн талыг олж харахзэргийг олоод харчихна. Ийм учраас хүүхэд бүрийн бүтээлийг харагдахуйцаар дэлгэн үзүүлэхийг хүсч байна. Үүний тулд хүүхэд бүрийн бүтээлийг харуулах арга, боломжийг судлах хэрэгтэй.

Бас шинэ бүтээл хийвэл түүнийгээ дэлгэн харуулах шаардлагатай. Багш бүтээл дэлгэн үзүүлэх самбар гаргах цаг хүрэлцэхгүй бол хүүхдүүдээр (ялангуяа ахлах ангийнхан) туслуулах хэрэгтэй. Хүүхдүүд ч гэсэн туслахдаа баяртай байх болов уу. Японд 2 дугаар ангиас нь хүүхдүүдийг туслуулан самбар хийлгэдэг.

8 сараас эхлэн багш нар шинэ хичээлийн жилдээ бэлтгэх бизээ. Коридор болон ангийн хана самбараа будах сургууль бий гэж сонссон. 9 сараас хичээл эхлэхийн өмнө хүүхдийн бүтээлийг хэрхэн хаана байрлуулах талаар бодож үзэцгээгэрэй.

Одоо байгаа бүтээл байрлуулах самбараа дахин нэг хараарай.

Хүүхдэд тод томруун харагдахуйц газар байрлаж байна уу ?

Самбар дээр эрээчсэн зүйл, урагдсан газар байхгүй биз ?

Хаана аль ангийн самбарыг гаргахаа шийдэж байгаа юу ?











第17回 子どもの作品を掲示しよう



子どもの掲示物を廊下や階段・教室内に掲示する学校が以前に比べて増えたと思う。しかし、その掲示物に対する扱い方に私はがっかりする。

子どもが一生懸命に作った掲示物を大事にされていないように感じる。落書きされていたり、破られていたり、作品が取られていたり。。。。そして、そのまま、長時間掲示されているようだ。

日本では考えられない。落書きされたり、破られたり、取られたり、日本でも掲示していると起こることだ。しかし、そのようなことがあった場合は、すぐにその掲示物を剥がす。なぜならば、そのまま放置すると、その行為を「やってもいいことだ」と子どもたちは無意識のうちに認識する可能性があるからだ。

また、教師は「こういうことはしてはいけない」と指導をするとともに、「された人はどんな気持ちかな?」「どうして、こんなことをするのかな?」など友だちの気持ちを考え、自分の行動を考えさせる。そうすることで、子どもたちは、モラルを学び、お互いを思いやることのできる仲間づくりをする。そして、自分の作品も友だちの作品も大切にする子どもになり、自分自身も大切にする子どもが育つと思う。

子どもの作品を大事にできる学校は、先生も子どもを大事にしている学校だと思う。なぜならば、子どもの作品は絵画同様、子どものこころだから。

先生方、できることならば、作品袋に入れてぶら下げるのではなく、一人一人の作品が見やすいように掲示をしてあげて欲しいです。

子どもが掲示板を見るだけで、図画工作の鑑賞という項目の指導ができます。「作品の良さを味わう」「友だちの作品のいいところをみつける」など、廊下を通ったり、教室にいたりするだけでできます。だから、1人1人の作品を見えるように掲示してあげて欲しい。そのためには、1クラス全員の作品を掲示できるように工夫をしなければならない。

また、新しい作品を作ったら、新しい作品を掲示してほしい。先生が掲示するのが時間的に難しいときは、特に高学年は、子どもたちに掲示をしてもらおう。子どもたちは喜んでお手伝い(掲示)をしてくれることだろう。日本では、2年生くらいから、子どもたちに掲示をさせたりもしますよ。

8月になると新学年準備を先生方はすることだろう。廊下や教室の壁や黒板を塗り替える学校もあると聞く。9月から新学年のスタートだから、子どもの作品を掲示する環境を作るのも良いことだと思う。今ある掲示板を今一度、見直してみて欲しい。

子どもたちが見やすい場所に設置されていますか?

掲示板に落書きや破損はありませんか?

どこにどの学年の掲示をするか決まっていますか?


2011年7月7日木曜日

Тэмдэглэл 16: Хүүхдийн зураг бол Хүүхдийн сэтгэл юм

   6 сарын 1, Хүүхдийн баярын өдөр. Энд тэндгүй янз бүрийн арга хэмжээ зохиогдож, би ч бас оролцлоо.

Дархан хотод болсон Дэлхийн хүүхдүүдийн зурсан зургийн үзэсгэлэнүзэхээр явлаа. Тэнд Монгол (Дархан)-ын хүүхдүүдийн зургаас гадна Морроко, Тайланд, Солонгос, Швейцари, Японы хүүхдүүдийн зураг тавигдсан байлаа.

Эндээс би нэг сонирхолтой зүйлийг мэдсэн юм.

Японоос бусад орны хүүхдүүд нарыг шар өнгөөр зурсан байлаа. Японд бол нарыг улаан (улбар шар) өнгөөр төсөөлнө. Зурагт номон дээр ч гэсэн улаанаар зурсан байдаг. 10 хүүхэд нар зурвал бараг бүгд улаанаар зурна. Шараар зурах хүүхэд нэг байх уу, үгүй юу. Яагаад ч юм, нар гэхээр улаанаар төсөөлдөг нь ганцхан Япон мэт.
 Мөн хүүхдүүдийн зурагнуудаас тухайн улс үндэстний онцлогууд харагдаж байлаа. Монголын хүүхдүүдийн зурганд гэр, дээл, тал хээр, 5н хошуу мал зэрэг монгол гэж харагдахаар олон зүйл зурагдсан байлаа. Бусад улсууд ч адил.

Хүүхдийн зураг нь амьдарч буй орчинтойгоо нягт холбоотой гэдэг нь илэрхий байлаа. Хүүхэд өөрийн хийж буй үйлдэл болон орчноо зургаар илэрхийлэх нь олонтоо. Иймээс хүүхэд өөрөө сэтгэн зурсан зурганд тухайн хүүхдийн оюун ухаан болон сэтгэл санаа тусгагдаж байна гэсэн үг.

Бүр тодруулж хэлбэл, хүүхэд зургаараа өөрийгөө илэрхийлж чадах юм. Зураг зурснаар сэтгэл санаа нь тайван болох хүүхэд ч байдаг. Бас хүүхдийнхээ зургаар хүүхдээ хэрхэн өөрчлөгдөж буйг мэдэх эцэг эх, багш ч байдаг. 

Хүүхдийг чөлөөт сэдвээр зураг зуруулах нь маш чухал гэж би онцолж хэлмээр байна. Тэгээд ямар ч хүүхэд өөрийн сэтгэлийг илэрхийлж зурж байгаа учраас зурсан зурганд нь дэс дараалал байхгүй юм.

Юунаас ч илүүтэйгээр хүүхэд тайван, хөгжилтэйгээр зургаа зурах орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

  Зургийн хичээл дээр ч гэсэн. Сурах бичиг дээрхЭнэ зургийг зургэсэн дасгалыг дандаа хийлгээгүй биз? Зураг зурах аргыг заах нь мэдээж чухал. Гэхдээ, энэнд хэт туйлшралгүйгээр...хүүхдүүдийнЗурмаар」「зурж үзмээр байна гэсэн сэтгэлийг битгий мартаарай.

 Хүүхдийн зураг бол ,Хүүхдийн сэтгэл

 Хүүхдийн сэтгэлийг хайрлан хүндлээрэй.

Сэтгэлд дэс дараалал гэж байхгүй биздээ.

Хүүхдийн сэтгэл бол хүүхдийн л юм.

Том хүн удирдах боломжгүй юм шүү.









第16回  子どもの絵は、子どものこころ



 6月1日は子どもの日。各地でイベントが行われていました。私もイベントに参加。

私は、ダルハンで行われました「世界の子ども絵画展」に行ってきました。ここでは、モンゴル(ダルハン)の子どもたちの絵画だけでなく、モロッコ・タイ・韓国・スイス・日本の子どもたちの作品も展示されました。

 そこで、面白いことを知りました。

日本以外の子どもたちの絵に出てくる太陽が「黄色」ってこと。日本では、「太陽」と言えば「赤」。絵本の太陽も赤で描かれています。子ども10人に太陽を描いてもらったら、ほぼ全員、赤で描きます。黄色で描く子どもは、1人いるかいないかです。どうも「太陽」といえば「赤」という常識は、日本だけのようです。

 また、それぞれの国の特徴も描かれていました。モンゴルの子どもの絵には、ゲル・デール・草原・家畜など、モンゴルを代表するようなものがたくさん描かれていました。

そこからわかったことは、子どもの絵は、生活に密着しているということ。自分たちの生活体験を子どもたちは描くことが多いということです。ということは、子どもたちのこころの状態、精神状態も描いている本人も知らない間に描かれているということです。

もっと言うならば、絵を描くことで子どもたちは自己表現することができるということ。絵を描くことで、心を落ち着かせる子どももいます。また、子どもの絵を見て、子どもの変化に気が付く親・先生もいます。

私が何を言いたいのか、わかりますか?

私が言いたいのは、子どもには自由に絵を描かせることが大事であるということ。そして、どの子どもも自分の心を表現しているのだから、描かれた絵に順位はないということ。

何よりも子どもがのびのびと、楽しんで絵を描くことのできる環境を作ってあげること。

 学校の図工の授業でも同じ。教科書を見て、「この絵を描きなさい。」なんて授業ばかりしていませんか?絵の描き方の指導は大事です。でも、そのことばかりに気を取られないで。。。。子どもたちが「描きたい」「描いてみたい」と思うような言葉かけを忘れないで。。。

 「子どもの絵は、子どものこころ」

 子どものこころを大切にして。。。。

 こころに順位は存在しないでしょ?

 子どものこころは、子どものもの。

大人が支配しちゃいけない。

 

2011年6月26日日曜日

Тэмдэглэл 15: Биеийн тамирын хичээлээс


Монголын өвөл урт, тэгээд ч гадаа хүйтэн учир биеийн тамирын заалыг ихэнхдээ 2,3-н анги хамтдаа хэрэглэх явдал элбэг. Биеийн тамирын заал байхгүй сургууль жирийн хичээлийн ангийг биеийн тамирын өрөө болгон ашиглах тохиолдол байдаг. Хавар, намрын улирал нь гадаа хичээл орох боломжтой учир хүүхдүүдийн хувьд чөлөөтэй дураараа дасгал сургуулилт хийх боломжтой улирал юм.

Биеийн тамирын хичээлийг харах болгонд 2 зүйл бодогддог юм. Энэ нь хичээлийн агуулгатай холбоотой бус дараах 2 зүйлийн тухай өгүүлье:

1)    Хүүхдүүдийн хувцаслалт. Хүүхдүүд хичээлд орохын өмнө хувцасаа сольж ирнэ. Малгайтай, урдаа цахилгаантай цамцтай хүүхдүүд ирдэг. Биеийн тамирын дасгал хийх үед малгайгүй цамц өмсүүлэх хэрэгтэй. Учир нь малгай ямар нэгэн юманд татагдаж, зулгаагдвал хоолой нь боогдох аюултай. Жишээлбэл, гүйж байх үед малгай нь татагдан хоолой нь боогдон газар унана. Унаснаас болж бэртэл авах явдал бий. Бас хоолой нь боогдсоноос болж амьсгал нь боогдон ухаан алдан унахыг ч үгүйсгэхийн аргагүй. Хүүхдүүдийн дунд хичээлийн явцад иштэй чихэр хүлхээд идэж буй хүүхэд байна. Иш нь хоолой хатгах аюултай учир заавал сануулж анхааруулан болиулах хэрэгтэй. Мөн хүзүүнээсээ гар утас болон түрүүвч зэргийг унжуулан зүүсэн хүүхэд байлаа. Энэ бас аюултай учир анхааруулан сануулах хэрэгтэй, мөн том ээмэг ч гэсэн аюултай. Юу аюултай, Юу тохиромжтой буюу аюултай бус гэдгийг том хүн (ялангуяа сурган хүмүүжүүлэгч) нь хүүхдүүдэд сайн зөвлөхийг хүсч байна. Энэ нь биеийн тамирийн хичээлийн аюулгүйн үүднээс, хэрэгтэй заах арга зүй болов уу гэж бодож байна.

2)    Биеийн тамирын хичээлийг орхин гарах буюу хичээл дундуур таслах тухай

Биеийн тамирын хичээд тааруухан хүүхэд, биеийн тамирын хичээлд сонирхолгүй гээд янз бүрийн хүүхэд байгаа боловч, хичээлийн дундуур заал ба дасгал сургуулилтын талбайгаас багшийг хараагүй байхад хичээл дундуур оргон гарах хүүхэд байна. Ялангуяа, том ангийхан ганцаараа биш 2, 3-уулаа цугтаа гаран явна. Хүүхэд хичээлээс оргоод томоохон гэмтэл авчихвал хариуцлагыг сургууль хүлээх үү, биеийн тамирын багш хүлээх үү гэх асуудал тулгарна. Мэдээж оргон гарсан хүүхдийн буруу. Гэхдээ ганц хүүхдэд хариуцлага онооно гэж үү? Хүүхдийн аюулгүй байдлыг бодоод хичээл дундуур таслуулахгүй байх. Гэвч, хэн нэгэн оргочихлоо гээд хайж явах хэцүү. Хичээл хийж буй сурагчид хяналтгүй болно. Хичээлд идэвхитэй оролцож байгаа сурагчидтай л  дан ганц харилцаад байх бас хэцүү. Үнэхээр хэцүү...

Зөвхөн биеийн тамир биш, бусад аль ч хичээлд ямар ч хүүхэд идэвхтэй, хичээн оролцох талаар хичээлийн агуулга болон заах аргыг сайжруулахад сурган хүмүүжүүлэгчээс санаа тавин ажиллах шаардлагатай гэж бодож байна. Үүнтэй адилаар, ямар ч хичээлд *Даалгаврыг гүйцэд хийлгэх * зааврыг байнга өгөх шаардлагатай гэж бодож байна. Ямар ч багш 2 зүйлийг сайн анхаарвал, хүүхэд биеийн тамирын хичээлийн дундаас гарч явах явдал нь цөөрч (байхгүй болох), хүүхдийн сурах чадвар ч дээшлэх болов уу.







第15回 体育の授業より



モンゴルの長い冬を体育館(それも2クラス・3クラスが一緒に使うことがほとんどだ)、体育館のない学校は、普通教室を1つ体育専用教室にして体育の授業をしている。そのため、春と秋の外でできる気候は、子どもたちにとっても思いっきり運動のできるよい季節なのだ。

体育の授業見学に行って、いつも思うことが2つある。この2つは授業の内容ではなく、考え方なのだ。

1つ目は、子どもたちの服装。子どもたちは体育の前に体育用の服に着替えてくる。中にはフードつきの前ファスナーのパーカーを着てくる子どももいる。体育をする際は、フードのない服装をさせるのがよい。なぜならば、フードが何かに引っかかったり、ひっぱられたりして、首が絞まる可能性があるからだ。例えば、走っている時にフードが引っ掛かり、子どもの首が絞まった場合。子どもはこける。こけたことにより、けがをすることもある。また、首が絞まり、呼吸困難になることもある。窒息により意識障害などが起こることもあり得るのだ。子どもの中には、授業中なのに、棒付きの飴を加えたままの子どももいる。棒付きの飴は喉に棒が刺さるの危険性があるので、絶対にやめさせること。首から携帯やお財布などをぶら下げたままの子どももいる。これも危ないのでやめさせること。大きなピアスも同じ。何が危険で、何が運動に適しているかを、大人が(特に教師が)子どもたちに教えてあげてほしい。これも体育指導・安全指導だと思う。

2つ目は、体育の授業のエスケープについて。体育の授業が苦手な子、体育をしたくない子。いろいろ子どもにはいるだろうけど、授業の途中で体育館や運動場から、指導している先生の目が届かないときにエスケープする子どもがいる。特に大きな学年は1人でではなく、2・3人が一緒になってエスケープをする。

子どもがエスケープして、大きなけがをしたら、学校に責任はないのだろうか?体育の先生に責任はないのだろうか?確かに、エスケープをした子どもが悪い。だからと言って、子どもだけの責任だろうか?

子どもの安全を考えると、子どもをエスケープさせるわけにはいかない。しかし、誰かがエスケープをしたからと言って、その度にエスケープをした子どもたちを探しに行くわけにもいかない。真面目に授業を受けている子どもたちが、報われない。真面目にやっている子どもたちだけを指導していたらいいわけでもない。本当に難しい。。。

体育だけではない。どの授業においても、どの子も参加できる、頑張れる授業内容や言葉かけをすることを指導者は心がける必要はあると思う。それと同時に、どの教科においても、「最後まで課題をやりきらせる」指導を日頃からしていかなければならないと思う。その先生もこの2点を心がけることで、子どもたちの体育のエスケープも減り(なくなり)、子どもたちの学力も伸びてくるのではないだろうか?


2011年6月15日水曜日

Тэмдэглэл 14: Зөвлөх багшийн үйл ажиллагаанаас


5 сарын 13-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу явлаа. Энэ суманд Жайкагийн сайн дурын гишүүн ажилладаг. Тэдний хоёр нь сургуульд багшилж байсан ба 2011 оны 6 сард хугацаагаа дуусган нутаг буцах гэж байна.

Монголын сургуулийн хичээлийн жил 5 сарын сүүлээр дуусан, 9 сараас эхэлнэ. Тийм учраас энэ хоёр багшийн үйл ажиллагаа нь ч дуусч байгаа юм. Энэ 2 багшийн нэг нь биеийн тамир хичээлийн заадаг бөгөөд голчлон бага ангид хичээл ордог. Түүнийг буцахаас нь өмнө, хичээлийг нь үзэж сонирхохоор шийдэн, 12-нд шөнийн галт тэргэнд суун Сүхбаатар сум орсон.

4, 5-р ангийн хичээлд суун хичээлийн үйл явцтай танилцсан юм.

5-р ангийн хичээл нь бөмбөгтэй буюу *Лавтуу* (2 баг болон баг болон хуваагдан бөмбөгөөр цохиж онох) хичээл байлаа. Монголын биеийн тамирын хичээлд бөмбөгөө онож шидэх гэсэн техникийг заахаас биш бөмбөгөө хэрхэн барьж авах техникийг зурах бичигт тусгагдаагүй болон заадаггүй байна. Тийм учраас хүүхдүүд нь бөмбөгийг тосож авах туршлага бага, бөмбөгөөс зугтаах нь оновчой гэсэн ойлголттой байлаа. Мөн багийн тоглолт болон ялангуяа бөмбөгөөр тоглох нь цөөн.

4-р ангид Ойрын гүйлтийн хичээл орсон. Хичээл эхлэхийн өмнө зөвлөх багш надруу ирэн өнөөдөр ямар хичээл ордог юм билээ хэмээн надаас асуулаа. “Хүүхдүүдэд янз бүрийн гүйх техник заавал бүгд баярлах биш үү “гэж хэллээ. Үнэхээр 2 жилийг хүүхдүүдтэй хамт өнгөрөөсөн багш гэдэг нь харагдаж байлаа. Тэрээр хүүхдүүдэд гүйх техникүүдийг заахад, сэтгэл нь хөдөлсөн хүүхдүүд дараа нь ямар, дараа нь дахиад хэмээн асууцгааж байсан. Дарааллаа хүлээж байх хооронд өөрөө гүйх, дасгал хийх хүүхэд байсан.

Багш хүүхдүүддээ сэтгэл хөдлөлтэйгээр хичээлээ заах нь багшид ч хүүхдүүдэд ч сонирхойтой үр дүнтэй, гайхалтай байлаа. Яалт ч үгүй зөвлөх багш гэж бодогдохоор.

Энэ 2жилийн хугацаанд монголын хүүхдүүд болон багш нартай хичээн зүтгэн ирсэн болов уу. Мөн японы биен тамирын хичээлийн заах арга зүйг монгол хүүхдийн онцлогт тохируулан заан туршиж ирсэн байх даа.

Монгол дахь 2 жилийн ажиллагаа амжилттай боллоо.











第14回 先輩隊員の活動を見て



 5月13日、セレンゲ県のスフバータル村に行った。この村には、青年海外協力隊が5人いる。そのうち2人はこの6月末に任期満了で帰国する。2人とも学校で働いている。

 モンゴルの学校は5月末で終わり、9月から新学年がスタートする。そのため、この2人も活動はもう終わりになるのだ。そのうちの1人が体育隊員。主に小学生の授業をされている。帰国間近のこの先輩隊員の授業を見ようと思い、12日、夜行列車に乗ってスフバートル村に行った。

 見せていただいたのは、4年生と5年生の授業。

5年生がボールを使っての授業で「ドッチボール」。モンゴルの体育の授業では、ボールを的に当てて投げるなど、投げるという項目は指導されてきているようだが、ボールを受けるという項目は、教科書等にもないらしく、あまり指導をされていない。そのため、子どもたちは、ボールを受けるという経験が少なく、ドッチボールも投げては逃げるといった感じであった。また、集団ゲーム、特にボールを使ってというのは少ないのであろう。

4年生は「短距離走」。授業の前に「どんな授業にしようかまだ悩んでいる。」と言って私にアドバイスを求めてきた先輩隊員。「子どもたちにいろいろな走り方を教えてあげたら、喜んでするんじゃない?」とだけ伝えた。さすが2年間、子どもたちと一緒に授業をされてきた先輩隊員。子どもたちの心をつかんで、いろいろな走り方を指導された。子どもたちは「次は?」「次、どんなん?」と先輩隊員に質問攻め。順番を待っている間に、走り方の練習をする子どもたちもいました。

指導する先輩隊員も笑顔で子どもたちに指導をしていた。子どもも先生も楽しいと思える授業。本当に素晴らしいかったです。

やっぱり先輩隊員。この2年間は、モンゴルの子どもたちと先生方と一緒に頑張ってきたのだろう。また、日本の体育の授業方法をモンゴルの子どもたちに合うように、試行錯誤し、アレンジをし続けてきたのであろう。

活動、お疲れ様でした。

2011年6月3日金曜日

Тэмдэглэл 13: Хичээлийн судалгаа болон хэлэлцүүлэгийн тухай


Сургуулийн багш нараас авсан судалгаа (хувийн журмаар)

1.Сургууль дээрээ хичээлийн судалгаа хийж байгаа юу?

2.Судалгаат/туршилтын хичээлийн дараа хэлэлцүүлэг хийдэг үү?

3.Гаднаас мэргэжлийн багш урин судалгаат/туршилт хичээл хийж байсан уу? гэх мэт зүйлийг асууж үзлээ.

Ерөнхийдөө аль ч сургуулийн хариулт адилхан байсан.

1.Тийм, хийж байгаа

2.Тийм, хийж байгаа

3.Үгүй, өөрсдөө л зөвхөн хийж байгаа. . .   гэсэн хариулт байлаа.

Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө үнэлгээгээр судалгаат хичээл, хэлэлцүүлэг хийж байгаа гэсэн үг. Өөрсдийн одоогийн түвшингөөр хичээлээ харж, хичээлийн хэлбэр болон заах арга зүй гэх мэтийг өөрсдийн үнэлэмжээр үнэлж байгаа нь багш нарын арга барилд дэвшилт гарна гэхэд хүндрэлтэй юм. Мөн сүүлийн жилүүдэд боловсролын салбарт яригдаж  буй шавь төвтэй сургалтын арга зүйг суралцах сургалтанд хэсэг багш хамрагдаж байгаа учраас ихэнх багш нартШавь төвтэй сургалтын үндсэн ойлголт байхгүйгээр судалгаат хичээл болон хэлэлцүүлэг хийж байна гэж хэлж болно.

Зорилго Хичээлийн судалгаа болон хэлэлцүүлэг хийх гэж зорьж байгаа ч энэ нь харамсмаар юм. Мэргэжлийн багшийг Судалгаат/туришлтын хичээлд урин сургууль нийтээрээ Шавь төвтэй сургалт-ын нэгдсэн ойлголттой болж хичээл тус бүрийн агуулга, хэлбэр, заах аргыг судлан багш нарын мэргэжлийн ур чадварыг дээ­шлүүлэх хэрэгтэй болов уу.

Мөн хэлэлцүүлэг хийхдээ “Хүүхдийн нүдээр” (хүүхдийн анхаарал юунд чиглэгдэж буй) харж хичээлээ хэлэлцээсэй гэж хүсч байна. Ямар асуултыг хэрхэн асуух, хичээлийн бэлтгэлийг хэрхэн хийвэл хүүхдүүд хялбар ойлгох бол гэдгийг бодож үзээрэй. Үүний тулд судалгаат/туршилт хичээлийн үед хүүхдийн ард биш хүүхдийн ойр (хичээлд саад болохгүй зайд) очиж хичээл ажиглаарай. Хүүхдийн ойролцоо байвал багшийн заах арга болон хүүхдийн царайг харж чадах юм. Хүүхдийн царайг харна гэдэг нь хүүхэд хэрхэн ойлгож буй болон хүүхдийн анхаарал юунд төвлөрч байгааг мэдэхэд чухал юм. 

Хүүхдэд бүрэн дүүрэн ойлголт өгч буй хичээлийг сайн хичээл гэнэ. Ойгож буй хүүхдийн царайд инээмсэглэл тодорно. Энэ инээмсэглэлийг харсан багш эрч хүчтэйгээр хичээлээ зааснаарИнээмсэглэл дүүрэнхичээл болох юм.

Одоо байгаагаас илүү сайн хичээлийг хүүхдүүдийн төлөө заахыг хичээгээрэй

Ингэхийн тулд өнөөг хүртэл зааж ирсэн хичээлээс өөрөөр судалгаатай хичээл заан, үр дүнгийн хэлэлцүүлэгийг зохион байгуулж үзэхгүй юм уу











13回 授業研究・討議会について



 現場の先生にアンケート。(個人的に)

    校内で研究授業をしていますか?

    授業研究の後、討議会をしていますか?

    外部から専門の先生を招いて、授業研究をしたことがありますか?

などを聞いてみた。

大体、どこの学校でも同じ答えだった。

    はい、しています。

    はい、しています。

    ないです。自分たちだけでしています。

ということだった。

すなわち、自分たちの評価だけで研究授業・討議会が行われているということになる。自分たちの今のレベルだけで授業を見ているため、授業形態・指導方法などの教授法は伸びにくい。また、近年、教育・文化局が言っている「子ども中心の学習指導法」について、学ぶ機会は、ごく一部の教師しか研修に参加することができていないので、この「子ども中心の学習指導法」という考え方がないまま、研究授業・討議会が行われているということが考えられる。

せっかく、授業研究・討議会をしているのだから、もったいない。ぜひ、専門の講師を研究授業に招き、学校全体で「子ども中心の学習指導法」という考え方と、様々な授業形態・指導方法を学び、先生方の専門性を高めて欲しいと思う。

また、討議会でも、「子どもの目線」で討議することもしてほしいと思う。どうしたら、どのような発問をしたら、どういう教材があれば、子どもたちは理解しやすいだろうか?というようなことを考えて見て欲しい。そのために、研究授業のときは、子どもの後ろに座るのではなく、子どもの近く(授業の邪魔にならない程度の距離で)に行って授業見学をしてほしい。子どもの近くだと、先生の指導方法もよく見ることができるし、子どもの顔を見ることもできる。子どもの顔を見ることは、子どもの理解度を知るためにも、子どもの目線を知るためにも、必要なことである。

いい授業は、子どもがよく理解できる授業。子どもが理解し、笑顔になる授業。そして、子どもの笑顔で先生も笑顔になる授業。

今よりもっと良い授業を!子どもたちのために目指しませんか?

そのために、少し今までと違う授業研究・討議会をしてみませんか?

2011年6月2日木曜日

Тэмдэглэл 12: Дорнод аймаг руу явлаа.

5сар 1нээс-6ны өдөр Save the CHILDREN Japan /Хүүхдийн Ивээх сан Япон/ы судлаач багтай хамтран Дорнод аймгийн загвар болох төвийн 3 сумын 2(Чойбалсан, Цагаан овоо сум) сургууль орлоо.
 
12-р сургууль(Хөгжим бүжгийн сургууль)д Дорнод аймгийн дуу хөгмийн багш нар цуглан сургалт семинар зохион байгуулж байлаа. Японд сургалтанд хамрагдсан багш японы бага ангийн дууны хичээлийг видео бичлэгээр үзүүлэн, бага ангийн дуу хөгжмийн боловсролын тухай танилцуулж байлаа. Дараа нь дунд сургуулийн 2-р ангийн нээлттэй хичээл явагдлаа.



Хичээлийн явцыг харахад дэс дараалал сайтай, зааварчилгаа нь ч гэсэн хүүхдүүд одоо юу хийх, юу бодож буйг мэдэхэд хялбар байлаа. Хүүхдүүд ч идэвхитэй оролцож байсан. Анх сурч байгаа дуу гэхэд энэ нэг цагийн дотор ерөнхийдөө цээжилж дуулж байсан. Хэмнэлд нь тааруулж чөлөөтэйгээр...Энэ хичээлийн хэлэлцүүлэг дээр багш нар чөлөөтэйгээр хичээлийн сайн тал болон хүүхдийн ойлгох түвшин асуулт хариулт болон заах арга зүйн тухай янз бүрийн асуудлууд тавигдаж байлаа.

Энэ сургалт семинар нь өөрөө өөрсдөө мэргэжлийн түвшингөө ахиулах зорилготой байсан нь үнэхээр утга учиртай байсан. Иймэрхүү семинар уулзалт нь салбар болон сургуулийн хүрээнд бус сум, аймаг, бүс нутгийн түвшинд зохиогдвол сайн юм.

Сумын сургууль нь 1-ангид 25орчим хүүхэдтэй байсан нь багш хүүхэд бүртэй тулж ажиллах төдийгүй хүүхдүүд ч сэтгэл амар суралцах орчин гэж бодлоо.

Чойбалсан сумын бага ангийн хувьд багш нарын өрөөнд сургалтын материалыг байрлуулсан нь хамтдаа Хичээлийн бэлтгэл судалгааг хийх боломжтой харагдсан.  Үдээс хойш хичээл ордог багш нар үдээс өмнө ирээд хичээлийн бэлтгэл судалгаа хийж байлаа. Үргэлж хамтдаа хичээлийн бэлтгэл хийн бие биедээ дотно зөвлөгч байх нь сайхан.
 

 
   Хичээлийн бэлтгэл судалгааг олон багш нар хамтарч хийх нь хүүхдүүдийн төлөө юм. Олон аргаар бодож оновчтой заах аргыг олох нь хичээлийн бэлтгэл судалгаа юм.Хүүхэд янз бүрийн юм сэтгэн бодно. Тэр хүүхдийн юу бодож сэтгэж буйг тааж олох нь нэг багшаас илүү олон багш хэлэлцвэл олон санаа урган гарч үр дүнтэй юм. Тийм болохоор чадах чинээгээрээ бусадтайгаа хамтран хичээлийн бэлтгэл судалгааг хийцгээе.







12回 ドルノド県へ行って。。。。



 51日~6日、Save the CHILDREN Japan のリサーチチームと共にモデル学校〈県庁所在地(アイマギーンホト)で3つの学校を、2つの村(チョイバルサン・ツアガーンオボー)の学校〉に行きました。

 第12学校(音楽学校)では、ドルノドの音楽の先生たちが集まり、研修会が行われていました。日本で研修を受けた先生により、日本の小学校での音楽教育についてプレゼンテーションがされ、日本の小学校の音楽の授業風景をビデオで紹介されました。また、中学2年生の音楽の授業が公開されました。

 この公開授業、授業の流れがきっちりとしており、授業の指示も子どもたちが今、何をする。今、何を考える。ということがわかりやすかったです。子どもたちもとても活き活きとして授業に参加していました。初めて見た曲もこの1時間でほとんどの子どもたちが覚え、歌っていました。リズムに乗って、のびやかに。。。この授業の討議会も先生方、活発に討論されていました。今回の授業でよかったところ(具体的に言われていました)、子どもの理解度、質問・疑問、指導方法についてなどいろいろと意見が出されていました。

 この研究会は、自分たちで自分たちの専門性を高めることを目的にされていたので、本当に有意義だと思います。このような研究会が、各教科、学校単位ではなく地区単位、県単位であるといいですね。

 村の学校は1クラス25人くらいのこじんまりとしたところが多く、先生の指導が行き届きやすく、子どもたちも安心して学習できる環境だと思いました。

 チョイバルサン村の学校の小学部では、先生方がいつでも教材研究ができるよう、また、教材共有できるように、職員室に教材が置いてありました。午後の先生方は午前中に出勤し、先生方同士で教材研究をされていました。いつでも、一緒に教材研究ができる仲間がいる職場、いいですね。

 教材研究は多くの先生とすることが、子どものためになります。いろんな考え方を考え、指導方法を考えていくのが、教材研究です。子どもは、いろいろなことを考えます。その子供が考えることを考えるのは、1人より、たくさんの先生でする方が、たくさんの考えが出てくるからです。教材研究は、できるだけ誰かと一緒にしましょう。