2011年6月26日日曜日

Тэмдэглэл 15: Биеийн тамирын хичээлээс


Монголын өвөл урт, тэгээд ч гадаа хүйтэн учир биеийн тамирын заалыг ихэнхдээ 2,3-н анги хамтдаа хэрэглэх явдал элбэг. Биеийн тамирын заал байхгүй сургууль жирийн хичээлийн ангийг биеийн тамирын өрөө болгон ашиглах тохиолдол байдаг. Хавар, намрын улирал нь гадаа хичээл орох боломжтой учир хүүхдүүдийн хувьд чөлөөтэй дураараа дасгал сургуулилт хийх боломжтой улирал юм.

Биеийн тамирын хичээлийг харах болгонд 2 зүйл бодогддог юм. Энэ нь хичээлийн агуулгатай холбоотой бус дараах 2 зүйлийн тухай өгүүлье:

1)    Хүүхдүүдийн хувцаслалт. Хүүхдүүд хичээлд орохын өмнө хувцасаа сольж ирнэ. Малгайтай, урдаа цахилгаантай цамцтай хүүхдүүд ирдэг. Биеийн тамирын дасгал хийх үед малгайгүй цамц өмсүүлэх хэрэгтэй. Учир нь малгай ямар нэгэн юманд татагдаж, зулгаагдвал хоолой нь боогдох аюултай. Жишээлбэл, гүйж байх үед малгай нь татагдан хоолой нь боогдон газар унана. Унаснаас болж бэртэл авах явдал бий. Бас хоолой нь боогдсоноос болж амьсгал нь боогдон ухаан алдан унахыг ч үгүйсгэхийн аргагүй. Хүүхдүүдийн дунд хичээлийн явцад иштэй чихэр хүлхээд идэж буй хүүхэд байна. Иш нь хоолой хатгах аюултай учир заавал сануулж анхааруулан болиулах хэрэгтэй. Мөн хүзүүнээсээ гар утас болон түрүүвч зэргийг унжуулан зүүсэн хүүхэд байлаа. Энэ бас аюултай учир анхааруулан сануулах хэрэгтэй, мөн том ээмэг ч гэсэн аюултай. Юу аюултай, Юу тохиромжтой буюу аюултай бус гэдгийг том хүн (ялангуяа сурган хүмүүжүүлэгч) нь хүүхдүүдэд сайн зөвлөхийг хүсч байна. Энэ нь биеийн тамирийн хичээлийн аюулгүйн үүднээс, хэрэгтэй заах арга зүй болов уу гэж бодож байна.

2)    Биеийн тамирын хичээлийг орхин гарах буюу хичээл дундуур таслах тухай

Биеийн тамирын хичээд тааруухан хүүхэд, биеийн тамирын хичээлд сонирхолгүй гээд янз бүрийн хүүхэд байгаа боловч, хичээлийн дундуур заал ба дасгал сургуулилтын талбайгаас багшийг хараагүй байхад хичээл дундуур оргон гарах хүүхэд байна. Ялангуяа, том ангийхан ганцаараа биш 2, 3-уулаа цугтаа гаран явна. Хүүхэд хичээлээс оргоод томоохон гэмтэл авчихвал хариуцлагыг сургууль хүлээх үү, биеийн тамирын багш хүлээх үү гэх асуудал тулгарна. Мэдээж оргон гарсан хүүхдийн буруу. Гэхдээ ганц хүүхдэд хариуцлага онооно гэж үү? Хүүхдийн аюулгүй байдлыг бодоод хичээл дундуур таслуулахгүй байх. Гэвч, хэн нэгэн оргочихлоо гээд хайж явах хэцүү. Хичээл хийж буй сурагчид хяналтгүй болно. Хичээлд идэвхитэй оролцож байгаа сурагчидтай л  дан ганц харилцаад байх бас хэцүү. Үнэхээр хэцүү...

Зөвхөн биеийн тамир биш, бусад аль ч хичээлд ямар ч хүүхэд идэвхтэй, хичээн оролцох талаар хичээлийн агуулга болон заах аргыг сайжруулахад сурган хүмүүжүүлэгчээс санаа тавин ажиллах шаардлагатай гэж бодож байна. Үүнтэй адилаар, ямар ч хичээлд *Даалгаврыг гүйцэд хийлгэх * зааврыг байнга өгөх шаардлагатай гэж бодож байна. Ямар ч багш 2 зүйлийг сайн анхаарвал, хүүхэд биеийн тамирын хичээлийн дундаас гарч явах явдал нь цөөрч (байхгүй болох), хүүхдийн сурах чадвар ч дээшлэх болов уу.







第15回 体育の授業より



モンゴルの長い冬を体育館(それも2クラス・3クラスが一緒に使うことがほとんどだ)、体育館のない学校は、普通教室を1つ体育専用教室にして体育の授業をしている。そのため、春と秋の外でできる気候は、子どもたちにとっても思いっきり運動のできるよい季節なのだ。

体育の授業見学に行って、いつも思うことが2つある。この2つは授業の内容ではなく、考え方なのだ。

1つ目は、子どもたちの服装。子どもたちは体育の前に体育用の服に着替えてくる。中にはフードつきの前ファスナーのパーカーを着てくる子どももいる。体育をする際は、フードのない服装をさせるのがよい。なぜならば、フードが何かに引っかかったり、ひっぱられたりして、首が絞まる可能性があるからだ。例えば、走っている時にフードが引っ掛かり、子どもの首が絞まった場合。子どもはこける。こけたことにより、けがをすることもある。また、首が絞まり、呼吸困難になることもある。窒息により意識障害などが起こることもあり得るのだ。子どもの中には、授業中なのに、棒付きの飴を加えたままの子どももいる。棒付きの飴は喉に棒が刺さるの危険性があるので、絶対にやめさせること。首から携帯やお財布などをぶら下げたままの子どももいる。これも危ないのでやめさせること。大きなピアスも同じ。何が危険で、何が運動に適しているかを、大人が(特に教師が)子どもたちに教えてあげてほしい。これも体育指導・安全指導だと思う。

2つ目は、体育の授業のエスケープについて。体育の授業が苦手な子、体育をしたくない子。いろいろ子どもにはいるだろうけど、授業の途中で体育館や運動場から、指導している先生の目が届かないときにエスケープする子どもがいる。特に大きな学年は1人でではなく、2・3人が一緒になってエスケープをする。

子どもがエスケープして、大きなけがをしたら、学校に責任はないのだろうか?体育の先生に責任はないのだろうか?確かに、エスケープをした子どもが悪い。だからと言って、子どもだけの責任だろうか?

子どもの安全を考えると、子どもをエスケープさせるわけにはいかない。しかし、誰かがエスケープをしたからと言って、その度にエスケープをした子どもたちを探しに行くわけにもいかない。真面目に授業を受けている子どもたちが、報われない。真面目にやっている子どもたちだけを指導していたらいいわけでもない。本当に難しい。。。

体育だけではない。どの授業においても、どの子も参加できる、頑張れる授業内容や言葉かけをすることを指導者は心がける必要はあると思う。それと同時に、どの教科においても、「最後まで課題をやりきらせる」指導を日頃からしていかなければならないと思う。その先生もこの2点を心がけることで、子どもたちの体育のエスケープも減り(なくなり)、子どもたちの学力も伸びてくるのではないだろうか?


0 件のコメント:

コメントを投稿