2013年2月9日土曜日

Тэмдэглэл 88: 48-р дунд сургууль. Анхны хичээлийн судалгаа 2



Өмнөх дугаарын үргэлжлэл
3) Хүүхдийн бодол санааг өөрөөр нь хэлүүлэх...
   Хүүхдүүдээр илтгэл тавиулах аргаар хичээлээ явуулах тохиолдол олширч байгаа гэж бодож байна. Энэ бол сайн хэрэг. Хүүхэд өөрөө бодож, өөрийнхөө үгээр илтгэл тавина гэдэг маш чухал. Энэ аргыг хичээл дээрээ өргөнөөр ашиглаасай гэж хүсч байна. Харамсалтай нь, хүүхдийн хэлсэн зүйлийг багш нь давтах, засч хэлэх зэрэг ажиглагдлаа. Энэ байдал үргэлжилвэл, хүүхэд багшаасаа дэмжлэг хүссэн хэвээр, бас зөвхөн багшид л дуулдах хэмжээнд ярьдаг болчихно. Тэгвэл, сонсож байгаа хүүхдүүд ч зөвхөн багшийнхаа хэлсэнийг л сонсдог болж хувирна.
  Хүүхэд өөрийнхөө үзэл бодлыг хэлж байгаа учир, бусад хүүхдэд сонсогдохоор чанга дуугаар хэлэх, бусдад санаагаа илэрхийлэх, дамжуулах, найзынхаа бодол санааг сонсох зэрэг, бүгдээрээ чухал. Мөн, хүүхэд өөрөө, найз нөхдийнхөө үзэл бодлыг ойлгож, түүний талаар тунгаан бодох нь чухал. Тиймээс л багш нь хэлсэнийг нь давтах, бас засч хэлж болохгүй.
   Ярьж байгаа зүйлийг нь бусад нь ойлгохгүй байгаа мэт санагдвал харин багш биш бусад хүүхдүүдээр түүүнийг нь хэлүүлэх хэрэгтэй. Тэгвэл хүүхэд илүү сайн хичээлээ, сэдвээ ойлгоно. Гэвч сэдвээс халихгүй байх тал дээр багш байнга анхаарал хандуулж, хэрвээ халисан тохиолдолд залруулах хэрэгтэй. Эхэндээ багш залруулж байсан бол улмаар сурагчид өөрсдөө эргээд гол сэдэв рүүгээ орохоор хичээлийг удирдаж явуулах хэрэгтэй. Энэ л багшийн чадварыг шалгах болно.

4)    Хүүхдэд бодох хугацаа гаргаж өгөх
   Хичээлийн дундуур багаар ажиллах, эсвэл ганцаараа бодох зэрэг даалгаврууд олон болжээ. Хүүхдийг өөрөөр нь бодуулах чадвар эзэмшүүлнэ гэдэг чухал асуудал. Гэвч, хүүхдүүдэд бодох хугацаа хангалтгүй байх нъ олон. Цаг хүрэлцэхгүй тохиолдолд хүүхэд аливааг нухацтай бодолгүйгээр, санаанд орсоноо л хашгирч орхидог, нөхцөл байдлыг эргэцүүлэн бодох, дүн шинжилгээ хийх чадвартай болж чадахгүй. Тэгээд ч зогсохгүй, зүгээр л бодож байгаа мэт дүр эсгээд суугаад байх хүүхэд гарч ирнэ. Ингэснээр нэг мэдэхэд л хүүхэд хэнэггүй хайнга нэгэн болж хувирах аюултай. Эдүгээ дэлхийн хаана ч хэрэгцээтэй чадвар гэж тооцогддог, дүн шинжилгээ хийх чадвар төлөвшихгүй. Хэнэггүй хайнга байдлыг өөгшүүлсээр байвал, сайн боловсон хүчинг хөгжүүлж чадахгүй. 
  Хүүхдэд бодох тунгаах хугацаа өгнө гэдэг, нэг бодлын цаг хугацаа хий дэмий үрэгдээд байгаа мэт санагдаж болох юм. Гэвч, энэ цаг хугацаа бол хүүхдийн хөгжлийн эхний алхам юм. 
  Үргэлжлэл бий・・・



88回 第48番学校・・・初めての研究授業②

 前回の続き
     子どもの意見を子ども自身に。。。
 子どもたちに発表をさせる授業が増えてきたと思う。それは、素晴らしいことだ。子どもたちが自身で考え、自身の言葉で発表するということは、非常に大切なこと。どんどん授業の中に取り入れて欲しいと思う。残念なところは、子どもたちが発表している言葉を先生が復唱したり、言い直したりしていることだ。先生がそのようなことを続けていると、子どもたちは先生に助けを求め続けてしまうし、先生にだけ聞こえるような声でしか発表しなくなってしまう。そうなってしまうと、聞く子どもたちも、先生の言葉しか聞かなくなってしまう。
折角、子どもたちが自身の考えを発表しているのだから、クラスの子どもたちが聞こえる声の大きさで、発表することも大切だし、人に伝えることの大切だ。友だちの意見を聞くことも大切。そして、子ども自身、友だちの意見を理解し、自身も考えることの大切。だから、先生が復唱したり、言い直したりしてはいけないのだ。
子どもの発表が他の子たちに通じていないな?と感じた時は、先生がするのではなく、クラスの子どもたちに。。。そうすることで、子どもたちの理解はより深まっていくのだ。ただ、間違った方向に行かないように、先生はしっかりと見守り、間違った方向に進んだ場合は、授業の流れに修正をかけなければならない。最初のうちは、先生がしてもいいが、授業の流れの修正も、子どもたち自身が出来るように、授業の中で仕掛けて行かなければならないのだ。それも先生の指導力の見せどころ。
     子どもの考える時間を確保する。
 グループ学習や個々が考えるような課題が授業の中で多く出されるようになった。これは、子どもたち自身に考える力を付けさせるためには、非常に大切なことである。だが、子どもたちがじっくり考えるために必要な時間が確保されていないことが多い。この時間が確保されていなければ、子どもたちはじっくり考えることをしなくなってしまう。すなわち、しっかりと吟味せず、出た考えに飛びついてしまい、状況を冷静に考える力・分析する力は養われないのである。それだけではない。何となく考えているふりをして、過ごす子どもも出てくる。いい加減さを子どもは、知らない間に身につけてしまう恐れもあるのだ。今、世界で必要とされている人材能力である分析する力が育たない。いい加減さを助長するようなことをしていては、良い人材が育つわけがない。
 子どもたちの考える時間を確保することは、一見、時間が無駄に流れていくように見えるかもしれない。しかし、この時間の確保は、子どもたちを大きく成長させる第一歩なのである。
 次回に続く・・・

0 件のコメント:

コメントを投稿