2011年9月20日火曜日

Тэмдэглэл 28: Хүүхдүүдийн ажлын талбар


  Хэсэг хугацаанд Японд байж байгаад ирлээ. Монгол харихаас өмнө Токиод очлоо. Тэнд санаандгүй хүүхдүүд гол дүрд нь тоглох тоглолт үзэв. 10 жилийн өмнөөс Японы газар бүр зохиогдож байгаа арга хэмжээний нэг. Хүүхдүүдийн оршин тогтнох орон зай, анд нөхдийн дотно харилцааг бий болгох зорилгоор, багаараа тоглолт хийж үзүүлдэг. Ихэвчлэн, Соран зэрэг Японы эртний дуут бүжгийг шинэчилж өөрчилсөн хэлбэр болон, өөрсдийн зохиосон бүжгийг бүжиж үзүүлнэ. Гадаа задгай талбайд болдог учир хэн ч сонирхож болно. Над шиг санамсаргүй хажуугаар нь өнгөрч явсан хүн ч үзэх боломжтой. Миний амьдардаг Осака хотод жил бүрийн 10, 11 сард энэ арга хэмжээ зохиогддог юм.
  Энэ удаа Токиод үзсэн “ Оэдо бүжгийн наадам ” ч гэсэн ижил төрлийн арга хэмжээ байсан боловч үнэхээр мундаг юмаа гэж бодсон шүү. Юу гэхээр, оролцогч хүүхдүүд зөвхөн өөрсдөө бүжиглээд, бас бусад багийн тоглолтыг үзээд зогссонгүй бүгд гартаа уут барин талбайг ээлжлэн тойрч хүмүүсийн хаясан хог хаягдлыг цэвэрлэж байлаа. 2004 оноос хойш “ Xоггүй баяр наадам “- ыг зорилго болгожээ. Арга хэмжээ дууссаны дараа ч бүгдээрээ хамтдаа талбайгаа цэвэрлэж байв. Хэдийгээр бүжиглэж чадахгүй ч зөвхөн цэвэрлэгээний ажилд оролцох хүүхэд ч цөөнгүй гэсэн шүү.

  Тэд ердөө хог цэвэрлэх ч биш. Цаг тутамд нийтийн бие засах өрөөг шалгах оролцогч ч байлаа. Хэн ч дургүйцэхгүйгээр бие биендээ мэдээллээ солилцож, хариуцсан ажлаа хийцгээж байсан. Энэ бол үнэхээр сайн зүйл гэж бодож байна.

  Зөвхөн тайзан дээр гарах бус арга хэмжээг дэмжих тайзны ар талын ажил. Аль алийг нь хийж байж, хүүхдүүд бусдыг хүндлэх, бусдад талархах хүнлэг чанарыг мэдэрч, үүрэг хариуцлагаа ухамсарлаж сурах бизээ.

  Хүүхдүүд гол дүрийг бүтээх бүжгэн жүжгийн тоглолт. Уралдаан болохоор мэдээж байр эзлүүлэх боловч багууд бүгд л бүх хүчээрээ багийнхаа гишүүдтэйгээ дасгал хийн, хамаг чадлаараа бүжиглэж, жүжиглэж, нүүрэнд нь сайхан инээмсэглэл тодорцгоож байлаа. Шагнал авсан ч уйлна, аваагүй ч уйлна... Хамаг чадлаараа хичээсний дараах үр дүн нь хүүхдүүдийн нулимс болон хувирч, бас амьдралынх нь сайхан дурдатгал болон үлдэх бизээ.

  Монголд уралдаан тэмцээн байнга болдог гэж сонссон. Гэвч, Сүхбаатарын талбай зэрэг задгай талбайд болох нь ховор. Монголд ч гэсэн хүүхдүүд хамаг чадлаараа найзуудтайгаа олон хүний өмнө цовоо сэргэлэн дуулж бүжиглэх арга хэмжээ зохиогоосой гэж бодсон. Тэр үед хүүхдүүд ч, томчууд ч хамтдаа хог хаягдлаа цэвэрлэж, орчиноо цэвэр цэмцгэр болгоход анхаараасай гэж хүсч байна







28回 子どもたちの活躍の場



 しばらく日本に戻っていた。モンゴルに帰るため、東京に行った。

 そこで、たまたまだけど、子どもたちが主役。子どもたちが活躍しているイベントに出くわした。10年くらい前から日本各地でよく行われているイベントの一つ。子どもたちの居場所づくり、絆作りを目的とし、チームによる演舞発表会だ。多くは、ソーラン節を始めとする日本の民謡をアレンジしたダンスだったり、創作ダンスだったりする。公道や広場で行うため、誰でも自由に見ることができる。私の様な通りすがりでも見ることができる。私が生活していた大阪では10月か11月に毎年行われている。

 今回、東京で見た「大江戸舞祭」も同様のイベントなのだが、すごいと思ったことがあった。それは何かというと、主役の子どもたちは、演舞をし、他のチームの演舞を鑑賞するだけではなかったこと。参加した子どもたちは、ビニール袋を持って会場内を巡回し、ゴミ拾いをしているのだ。2004年から「完全ゴミなし祭」を掲げている。イベントが終わった後は、子どもたちが一斉にゴミ拾い。演舞は苦手で踊らないけれど、ゴミ拾いにだけは参加するという子どももいるという。

 ゴミ拾いだけではない。時間ごとにトイレチェックも参加者でしていた。しかも、子どもたちは、嫌がる様子もなく、お互いに言葉を掛け合いながら、進んで行っている。とても素晴らしいことだと思う。

 表舞台だけでなく、イベントを支えてくれる裏舞台。どちらも経験することによって、子どもたちは、相手を想う感謝の心。役割。などを学ぶことになるだろう。

 子どもたちが主役の演舞発表会。コンテストでもあるので、順位はつくが、どこのチームも一生懸命、仲間と練習し、精一杯、仲間と演舞し、とてもいい笑顔だった。入賞しても涙、入賞できなくても涙。。。子どもたちの一生懸命してきた結果が、子どもたちの涙となり、良き思い出となるのだろう。

 モンゴルは、よくテムツェーン(試合)があると聞く。しかし、スフバータル広場のようなところで行われることは、稀である。子どもたちが仲間と一緒に活き活きと、多くの観衆の前で、踊ったり歌ったりできるようなイベント、モンゴルでもしてほしいと思った。その時は、ぜひ、子どもも大人もゴミ拾いをし、会場の美化にも配慮をしてもらいたい。

0 件のコメント:

コメントを投稿