2011年9月22日木曜日

Тэмдэглэл 29: Японд... дэвтэрийн тухай

 
Зүүн гар:математик
Баруун гар:Япон хэл
Японд хичээл болон анги тус бүр өөр өөр дэвтэр хэрэглэдгээрээ Монголоос ялгаатай. Жишээ нь, нэгдүгээр ангийн Япон хэлний хичээл дээр, анх удаа үзэж байгаа үсгийг зөв, цэвэрхэн бичиж сургахын тулд, том дөрвөлжин нүдтэй (1 хуудсанд эхлээд 6 үсэг, дараа нь 8 үсэг), 1 дөрвөлжин нүдийг дотор нь тасархай зураасаар 4 хуваасан дэвтэр хэрэглэдэг. Гэвч, 4 дүгээр ангиас эхлэн, үсгээ хэдийнээ сайн бичиж сурсан байдаг тул, зөвхөн босоо зураастай ( Япон хэл нь босоо бичлэгтэй) дэвтэр дээр бичдэг.  Тооны хичээл ч адилхан бөгөөд 1, 2 дугаар ангийн сурагчдад, цэвэрхэн бичүүлэх үүднээс хуудас бүрийн хамгийн дээд эгнээнд загвар тоо бичсэн дэвтэр ашиглана. Гэвч, дэвтрээ зөв ашиглаж сурсаны дараа буюу 3 дугаар ангиас, ихэнхдээ 1 см нүдтэй дэвтэр болж солигдоно. (Зураг. 2 дугаар ангийн сүүлийн хагаст хэрэглэх тооны дэвтэр (зүүн), Япон хэлний дэвтэр (баруун)-ийн хавтас болон доторх хуудас.  Хэлний дэвтэр нь тасархай зураасан тэмдэглэгээтэй.)
Дэвтэрийн дотор
Зүүн гар:математик
Баруун гар:Япон хэл

Япон хэл
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
   Ямар дэвтэр сонгох, хэрэглэх талаар тухайн анги даасан багш хичээлийн шинэ жил эсвэл шинэ улирал эхлэх үед хоорондоо зөвлөлдсөний дараа шийддэг. Тэгээд, эхний дэвтрийг сургуулиас нэгдсэн журмаар худалдаж авна. ( Төлбөрийг дараа нь хүүхдүүдээс нэхэмжилдэг), Дэвтэр яаж ашиглах, хэрхэн бичих талаар эхнээс нь сайн зааж өгдөг. Ингэснээр, хүүхдүүд хичээлийн дараа дэвтэр дээрх тэмдэглэлээ эргэн харж, дахин давтах, тархин доторх мэдлэгээ эмх цэгцтэй болгохын тулд дэвтэрээ яаж ашиглавал илүү үр дүнтэй болох талаар суралцдаг.

Хүүхдүүд дэтвэртээ сайн бичиж тэмдэглэж авахын тулд, багш самбар ашиглах төлөвлөгөөгөө сайтар боловсруулах шаардлагатай. Багш нар бид, байнга самбар дээр хэрхэн яаж бичихээ бодож байх хэрэгтэй. Хүүхдийн дэвтрийг хараад тухайн багшийн хичээл заах арга барил болон хичээлийн агуулга зэргийг мэдэх боломжтой гэдэг нь ийм учиртай юм.







29回 日本では。。。ノート編



 日本では、モンゴルと異なり、ノートは教科ごと、学年ごとによって使用する形式が異なる。例えば、1年生の国語は、初めて習う文字を丁寧に、きっちり書くことを指導するために、マス目は大きく(1ページに始めは6文字、そして8文字)点線で4つのマスに区切られている。しかし、4年生くらいにもなると、文字もしっかりと書けるようになっているので、ある程度の量が書けるように、縦罫線(日本語は縦書き)のみとなる。算数も同様である。12年生の間は、文字を丁寧に書くために1段目は数字の見本の書いてあるノートを使う。しかし、マス目を上手に使うことが出来るようになってくる3年生くらいからは、1㎝マスのノートを使用することが多い。(写真は2年生後半で使用する算数〈左〉と国語〈右〉のノート、表紙と中。国語は点線が入っています。)

どのノートを選び、使用するかは、学年の先生方が学年初め、学期初めに相談し、決める。そして、1冊目は学校で一括購入し(代金は子どもたちから後日徴収)、ノートの書き方を一斉指導で、徹底指導する。そうすることで、学習後にノートを見返し、復習できるノートの取り方、頭の中の整理ができるノートの取り方を子どもたちは学ぶのである。

子どもたちがノートをしっかり取るためには、先生も板書の計画を綿密に立てなければならない。私たち、教師は毎時間、板書計画は欠かせない。子どものノートを見れば、先生の指導方法、その先生の授業がわかるというのは、そういう理由からである。





 

0 件のコメント:

コメントを投稿