2012年1月4日水曜日

Тэмдэглэл 53: Оюутнуудын өөрчлөлт болон ---- Цэвэрлэгээ ----

 l  Оюутнуудад ямар өөрчлөлт нарч байна вэ?
ЦЭВЭРЛЭГЭЭ хийдэг оюутнытоо нэмэгдсэн.

Сургууийн анги, коридорт шүүр тосгуур барин цэвэрлэгээ хийх оюутнууд харагдах боллоо. Би эхэндээ энэ оюутнууд хэн нэгэн багш хэлсэн учраас хийж байна, энэ ч тогтмол хийхгүй байхдаа л гэж бодсон. Гэвч оюутнууд өөрсдөө цэвэрлэгээг тогтмол хийдэг болж байгаа, саяхан ариун цэврийн (00) өрөө цэвэрлэж буй оюутан хараад тэд чин сэтгэлээсээ хийж байна гэж бодлоо.

Оюутнууд цэвэрлэгээ хийхийн зэрэгцээ 00-д “УСАА гамтай хэрэглэе, Өөрсдийн 00-оо өөрсдөө цэвэрхэн хэрэглэцгээе” гэх санамж нүдэнд тусах болов.

Сургуулийн үйлчлэгч эгч нар оюутнууд сэтгэл гарган цэвэрхэн хэрэглэдэг болсонд үнэхээр баяртай байна.

Өмнө нь цэвэрлэгээ хийж байхад хажууд нь хэнэггүй хогоо хаях оюутнууд олон байсан. Хөндлөнгөөс харах хүнд муухай бас цэвэрлэгээ хийгээд зогсож байгаа хүнд бүр хэцүү. Хичнээн цэвэрлээд ч нэмэргүй, урамгүй байсан, гэвч одоо тэд инээмсэглэн цэвэрлэгээ хийх болсон.

Хэдэн өдрийн өмнө цэвэрлэгч эгчээс “СҮҮЛИЙН үед хог багассан уу?” гэж асуухад “ӨМНӨХӨӨС багассан шүү, багш нар анхааруулсан юм байлгүй, сургууль маань цэвэрхэн болж байгаа” гэж хариулсан. Гэхдээ ярилцаж зогссон ангид бас л ундааны сав, самрын хогтой байлаа. Ангиа ч гэсэн хоггүй болгохыг эрмэлзэх хэрэгтэй.

Яагаад би цэвэрлэгээний тухай яриад байна вэ гэвэл – Хүний сэтгэл мөн эмх цэгц, замбараатай байхтай холбоотой учир. Сэтгэлийн цэвэрлэгээ буюу эмхэлж цэгцлэх гэсэн ч болно. Эмх цэгцгүй, замбараагүй өрөөнд-орчинд хүн тайван сэтгэж чадахгүй. Харин сайхан орчинд хүн тайвширч, толгой сайн ажиллаж сайхан санаа төрнө. Энэ орчинг бий болгох нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаална. Хүн ер нь цэвэрхэн байдалд дуртай, баяр баясгалантай байдаг.

Японы сургуульд “АНГИ дотор хогтой байвал, анги эв нэгдэлгүй болно” гэж ярьдаг. Анги, бүлэг эмх замбараагүй, эв нэгдэлгүй байхын эхлэл хэмээн үзэж цэвэрлэгээг маш чухалд үздэг.

Өдөр бүр цэвэрлэгээ хийснээр их бохирдохгүйгээс гадна, тэр дор нь цэвэрлэчихвэл үргэлж цэвэр байна шүү дээ. Мөних цэвэрлэгээ хийх үед ч амар байна.

Би бухимдсан үедээ гэрээ цэвэрлэдэг. Цэвэрлэгээ хийж байх үед тайвширдаг. Тэгээд гэр эмх замбараагүй бол бухимдаад ирдэг юм. Сэтгэлээ тайван байлгана гэдэг юу юунаас илүү.

Оюутнууд цэвэрлэгээ эхэлсэнээс хойш, сургууль үнэхээр цэвэрхэн болсон. “ӨӨРИЙН хогоо өөрөө хаях”. Зөвхөн хогоо өөрөө хаяж сурсанаар л хүн өөр болоод ирнэ. Тэгээд шүүр тосгуур барин орчиноо цэвэрлэснээр бүр л цэвэрхэн болно. Цэвэрхэн сургууль бүгдэд амар тайван сурах нөхцөл болно. Цэвэрлэгээ нь сэтгэлийн боловсрол юм.

Оюутанд гарч буй өөрчлөлтөд би ихэд баярлаж байгаа. Үүнээс хойш энэ хэвээрээ байгаасай гэж хүсэж байна. Тэд багш болоод Анги удирдахаас эхлээд Монголын хот хоггүй болох өдөр ирнэ гэж итгэжбайна. Хоггүй орчин бий болсоноор хүүхдүүд амар тайван гүйн тоглон наадаж, том хүн ч гэсэн олон шинэ санаа олж харан Нийгэм ч хөгжих болно.









53回 学生たちの変化~掃除編~



 学生たちの何が変わったか?

l  お掃除をする学生が増えた。

 教室・廊下など学内で箒と塵取りをもって掃除している学生の姿を見るようになった。驚いた。最初は、一時的な現象で、すぐにそのような学生はいなくなるだろう。誰か先生に言われたから、しているのだろう。などと私は思ってみていた。でも、今も学生たちは自分たちから進んで掃除をしている。この間は、トイレ掃除を頑張っている学生もいた。本当に素晴らしい心がけだと思った。

 学生たちが掃除を始めたころと同じころから、トイレにも張り紙がされるようになった。「水は流しましたか?」自分たちのトイレを自分たちできれいに使おうという心がけが見て取れる。

 学内には、掃除をしてくれる掃除のおばちゃんがいる。彼女たちもものすごく喜んでいる。みんながきれいに使おうと思ってくれていることがうれしいようだ。

 以前は、掃除のおばちゃんたちが掃除をしてくれているそばから、ゴミを平気でぽいっと捨てている学生が多くいた。見ている方も悲しかったし、掃除をしているおばちゃんたちは、もっと悲しかっただろう。やってもやってもきれいにならない。やる気も湧かなかっただろう。でも、今は、掃除のおばちゃんたちも笑顔で掃除をしてくれている。

 先日、掃除のおばちゃんと話をした。「最近、ゴミの量は減った?」と聞いてみたところ、「以前より減ったよ。これは、先生たちが指導してくれたのかな?って思っていたよ。学校の中がきれいになってきたよ。」と答えてくれた。話をした教室には、それでもペットボトルやサマルの殻がたくさん落ちていた。教室内のゴミ、ゼロを目指したいものだ。

 なぜ、私が掃除にこだわるのか?掃除をすることは、自分自身の心を整理整頓することにつながるからである。心の掃除と言うわけだ。汚い部屋で、考え事をしてもいい案は浮かばない。なぜならば、汚い空間では、人々は落ち着いて物事を考えることが出来ないからだ。しかし、きれいな空間では、よいアイデアが浮かんでくる。それはリラックスし、頭の回転をよくするからだ。そのきれいな空間は自分たちで作り出すことにより、なお効果があると言われている。人はきれいなものが好きだ。きれいなものを見るとうれしくなるものだ。

 日本の学校では、このように言われている。「教室内にゴミが落ちている学級は、荒れてくる。」と。学級崩壊・学年崩壊のスタートキーとも言われるくらい、ゴミ・掃除には神経を使っている。

 毎日、掃除をすることによって、大きく汚れることもないし、すぐに掃除をしているので、きれいにならないということも少ない。また、大掃除も楽にできる。

 私は、イライラした時によく家の掃除をする。掃除をしているうちに、自分の心が落ち着いていくのもよくわかる。そして、家の中が汚くなると、イライラしてくる。心の平和は何をするにも大切だ。

 学生たちが掃除を始め、学内は本当にきれいになり始めた。「自分のゴミを自分で捨てる。」たったそれだけのことをするだけで、随分と変わる。そして、箒・塵取りを持って、自分たちの周りを掃除し始めて、もっときれいになってきている。きれいな学校は、みんなにとって、心が落ち着く空間となり、よりよい学びが出来る。掃除は心の教育でもある。

 学生たちの変化、私はすごくうれしく思っている。そして、これからも、続けて欲しいと思っている。彼女たちが先生になり、学級指導をして行くことで、モンゴルの街からゴミが消える日が来るだろう。モンゴルの街からゴミが消えることで、子どもたちは安心して走ったり、遊んだりできるだろうし、大人たちはもっといろんなところに目を向けることが出来、いいアイデアが生まれ、社会は発展するだろう。

 

0 件のコメント:

コメントを投稿