2012年3月27日火曜日

Тэмдэглэл 64: Тусгай боловсрол буюу тусгай анги байвал...


“Тэмдэглэл 32: Тусгай хэрэгцээт боловсролын тухай” дээр Японы сургуулиудад тусгай анги байдаг хэмээн дурдаж байсан. Харамсалтай нь бүх сургуульд тусгай анги байхгүй ч ихэнх сургуульд байдаг. Энэ ангид ердийн буюу энгийн хичээлд суух боломжгүй хүүхдүүд суралцдаг. Хичээл дээр анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй эсвэл хичээлийнхээ агуулгыг сайн ойлгож чаддаггүй зэрэг олон шалтгаантай хүүхдүүд байдаг. Тиймээс тусгай анги даасан багш нь шеф ангийн багш болон эцэг эхчүүдтэй ярилцаад, хүүхэд тус бүрт зориулан хичээлийн хөтөлбөр боловсруулж, тухайн хүүхэд бүрт тохирсон заах аргаар хичээлээ явуулдаг. 

    Шеф ангийн багш гэдэг нь ердийн анги даасан багшийг хэлнэ. Тусгай ангид суралцдаг хүүхдүүдийн эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдээ бусад хүүхдүүдтэй хамт байлгах сонирхолтой байдаг. Тэд үе тэнгийнхэнтэйгээ хамт тоглох, энгийн ангийн хичээлд суух тохиолдол ч бий. Үүнийг л “ Шефийн харилцаа буюу Олон нийттэй харилцах” гэх бөгөөд тухайн энгийн анги даасан багшийг шеф ангийн багш гэж хэлээд байгаа хэрэг юм.

Шефийн харилцаа нь зөвхөн тусгай ангийн хүүхдийн төлөө хийж буй зүйл биш, энгийн ангийнханд ч гэсэн хэрэгтэй. Учир нь юу вэ гэвэл? Нэг дээвэр дор амьдарч сурч байгаа анд нөхөд “Бүгд өөр өөр бөгөөд бүгд сайн хүүхдүүд” гэдгийг ойлгож мэдрэх, бие биедээ дэм өгч харилцан туслах өгөөмөр сэтгэлтэй хүн болж төлөвших зэрэг, энэхүү харилцаанаас хүүхэд өөрсдөө их зүйлийг сурч мэдэж авдаг.

 Хүүхэд тусгай ангид сурах үгүйг боловсролын хороо, сургууль эсвэл багш шийддэггүй. Эцэг эх болон хүүхэд өөрөө шийддэг. Мэдээж явцын дунд анги солиж болох ч олон дахин өөрчлөх боломжгүй.

Япон ч Монгол ч адилхан. Оюуны хөгжил, сонсгол, хараа, тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүүхдүүд зэрэг олон төрлийн эмгэг, өвчтэй хүүхдүүд бий. Тусгай сургууль байдаг ч энгийн сургуульд үе тэнгийнхэнтэйгээ хамт хичээн суралцаж буй нэгэн ч бий. Гэвч харамсалтай нь, Монголд анги улирах тогтолцоотой бөгөөд сурлагыг гол үзүүлэлт болгодог тул анги улираах тохиолдол гардаг. Заримдаа хичнээн хижээж байж бага сургуульд орсон ч цэцэрлэг рүүгээ буцаад очих удаа ч бий гэх ( Японы бага дунд сургуулийн хувьд анги улирах тогтолцоо байхгүй ).

Бүтэн жил сургууль завсардсан бол, анги даасан багш зөвхөн тэр хүүхдэд тохируулан хичээл явуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл сургуульд ирсэн ч хичээлийнхээ агуулгыг ойлгохгүйгээс сурах хүсэл сонирхол нь буурах хандлагатай байдаг. Тэгвэл дахиад нэг жил сурчихвал хичээлээ ойлгодог болох уу гэвэл үгүй. Нас анги дэвшихээр хичээлээс гадуурх өөр бусад асуудлууд урган гарч ирнэ.

 Хүүхэд гэдэг угаасаа л их сониуч учир эхлэн суралцахад ч маш их идэвхтэй байдаг. Тусгай боловсрол шаардлагатай хүүхдүүд сэтгэл амар суралцах сургалтын орчин, арга зүй байдаг бол, Японтой адилхан тусгай ангитай байсан бол... энэ хүүхэд илүү хөгжих байсандаа... гэж би үргэлж бодож, тэднийг харж явдаг. 

Заримдаа, хичээлийн өмнө юмуу дараа ганцаарчилж, эсвэл цөөн хүүхдүүдтэй тусад нь ажиллаж байгаа багш нар ч бий. Энэ бол үнэхээр үр дүнтэй бөгөөд хүүхдүүдийн хувьд ч зайлшгүй шаардлагатай зүйл. Энэ маягаар өдөр бүр алгасахгүй хүүхдүүдтэй харьцаж ажиллаж байгаа багш нарыг үнэхээр мундаг гэж боддог. Хүүхдүүдийн төлөө цаашид ч гэсэн хичээгээсэй гэж хүсч байна.

Би Японд байхдаа 2 жил тусгай анги дааж ажиллаж байсан. Үнэндээ, цөөн хүүхэдтэй, хүүхэд бүрт тохирсон хичээлийн хөтөлбөр болон заах арга боловсруулж, түүнийг хэрэгжүүлсэнээр, эцэг эхчүүдтэй хамтарч ажилласны дүнд хүүхэд сэтгэл амар хичээлдээ оролцож, нүдэн дээр л хөгжиж, сурлага нь сайжирч байгааг биерээ мэдэрч ирсэн.  Жил хагасын хичээлээс хоцроод байсан ( Ялангуяа тооны хичээл) хүүхэд жил хагасын дараа гэхэд хуваарьт хичээлийн агуулгаа ойлгохуйц чадвар, мэдлэгтэй болсон хүүхэд ч байсан. Сурах чадвартай ч гэсэн ганцхан цагийн хичээлд тогтож сууж чаддаггүй хүүхэд жил хагасын дараа гэхэд асуудалгүй хичээлдээ суудаг болсон тохиолдол ч гарсан. Хүүхэд удаан ч гэсэн гарцаагүй хөгжсөөр байдаг. Тэр хөгжлийг нь анхаарч, шаардлагатай дэмжлэг үзүүлсэнээр хүүхэд сэтгэл амар сурч чадна. Хүүхдийн сурах хурдад тохируулан зааж сургах нь чухал юм.

Монголд ч гэсэн тусгай анги, бүлэг гэж байдаг бол түүний үр шимийг хүртэх шаардлагатай хүүхэд олон бий болов уу. Аль болох хурдан тусгай ангитай болоосой... Түүний тулд эхлээд тусгай бүлэгт зориулсан анги танхим ( Японд, хүүхдийн нөхцөл байдлаас шалтгаалан нэг ангид дээд тал нь 8 хүүхдэд 1 багш оногдохоор, түүнээс олон бол 2 багш байх ёстой), тусгай мэргэжлийн бөгөөд дайчин багш байх шаардлагатай.

Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тухай багш нар та бүхэн мэдэхийг хүсч байна уу? Ангийнхаа хүүхдүүдийн талаарх таны ойлголт улам гүнзгийрэх болно. Өнөөдрөөс эхлээд та өөр өнцгөөс хүүхдийг ойлгож мэдрэхээр үзээд алдвал ямар вэ ?







64回 特別支援学級があれば。。。



 「第32回特別支援教育について」でも、少し話をしましたが、日本の学校には特別支援学級と言うクラスがある学校があります。残念ながら、すべての学校にはありませんが、少ないというわけでもありません。

 この学級には、クラスの一斉授業では、授業参加が難しい子どもたちが来て、学習をしています。理由は様々です。集中が出来なかったり、学習内容が理解できなかったり、、、。そのため、特別支援学級では、特別支援学級担任が交流学級担任と保護者と相談し、個々にあったカリキュラムを作成し、個々にあった指導法で子どもたちに指導をされています。

交流学級担任とは、通常学級担任のこと。特別支援学級の子どもたちの保護者の多くは、地域で子どもを育てたいと望まれていることが多いです。特別支援学級の子どもたちが、同年代の子どもたちと一緒に遊んだり、一緒にできる教科は通常学級で学んだりすることもあります。これを「交流」と言い、その通常学級の担任のことを交流学級担任と言います。

交流は、特別支援学級の子どもたちのためだけにするわけでは、ありません。交流学級の子どもたちのためでもあるんですよ。わかりますか?一緒に生きる仲間は、「みんな違って、みんないい」ということを学んだり、お互いがお互いに助け合う心を学んだり、、、、たくさんのことを「交流」を通じて、子どもたち自身が学んでいくのです。

ちなみに、子どもが通常学級で学習するか、特別支援学級で学習するかを決めるのは、教育委員会でも、学校でも、教師でもありません。保護者と本人だけが決めることが出来るのです。もちろん、途中からの変更は出来ますが、度々の変更はできません。

日本もモンゴルも同じです。知的に遅れのある子、難聴の子、弱視の子、四肢に軽い麻痺のある子などなど、いろいろな障害を抱えている子どもがいます。特別支援学校もありますが、通常学級の中で、仲間と共に頑張っている子どももいます。しかし、残念ながら、モンゴルには落第制度があり、学力重視のため、落第してしまうこともあるのです。時には、せっかく入学した小学校なのに、幼稚園に戻らされてしまうこともあると聞きます。(ちなみに、日本は小・中学校の義務教育期間は、落第制度はありません。)

1学年ほど学習が遅れてしまうと、学級担任は一斉授業ではその子に会った指導をすることは、かなり厳しくなります。すなわち、学校に来ても、授業内容がわからない。。。という状況が生じることにより、学習意欲も減退してしまうのです。もう1年同じ学年をすれば、理解できるか?と言えば、そうとも限りません。生活年齢は、加齢しますので、いろいろと学習以外のところで課題が出てきてしまいます。

子どもは、好奇心旺盛で、学習に対しても本来、積極的です。学習支援が必要な子どもたちが、安心して、自分に合った学習方法で、勉強できるような環境があれば、日本の様な特別支援学級があれば、、、もっと伸びるのに。。。といつも思ってみています。

中には、放課後や授業前に1対1、少人数対1で個別指導をされている先生もおられます。それは非常に有意義で、子どもたちにとっても必要なことだとは思います。そして、それを毎日、行っている先生は、本当にすごいと思います。子どもたちのために、頑張って欲しいと思います。

私は、日本で2年間、特別支援学級の担任をしていました。本当に、少人数で、子どもたちの個々に合わせたカリキュラムと指導法を考え、行うことと、保護者との連携により、こんなにも子どもたちが安心して、伸び伸びと学習ができ、成績を上げることができるのか?と言うことを実感してきました。1年半の学習(特に算数)の遅れがあった子どもが、1年後には、クラスで授業がついていけるだけの基礎を身につけることが出来た子どももいました。学力はあっても、1時間もクラスに入れなかった子どもが、1年後にはクラスで授業を受けることが出来るようになった子どももいました。子どもは、ゆっくりであっても、確実に発達していきます。その発達を見守り、必要な支援をしていくことが出来れば、子どもたちは安心して、学習することが出来るのです。子どものスピードに合わせて、学習を進めていくことが必要なのです。

モンゴルでも、特別支援学級があれば、救われる子どもはたくさんいます。一刻も早く、出来ればいいのですが。。。そのためには、特別支援学級用の教室(日本では、子どもの障害や課題によって違いますが、最高で8人の子どもに1人の教師が割り当てられます。9人だったら、教師2人と言うことになります。)、そして、専門知識を持った熱意のある先生が必要ですね。

軽度発達障害の子どもたちのことも先生方、勉強してみませんか?

クラスの子どもの理解が深まりますよ。今までとは違う角度から、子どもたちを理解してみませんか?


0 件のコメント:

コメントを投稿