2012年3月28日水曜日

Тэмдэглэл 68: Тусгай боловсролын чиглэлээр 25-р сургууль дээр ажиллаж буй Япон эмэгтэй...

    Монголд олон орны янз бүрийн салбарын сайн дурын ажилтнууд ажилладаг. JICA (Жайка) ч гэсэн түүний нэг нь. ЖАЙКА-аас гадна Японы хувийн хэвшлээс томилогдон ажиллаж буй сайн дурын хүмүүс ч бий. Өнөөдөр би тэд нарын нэг болох NISVA гэдэг байгууллагаас 25 –р сургууль дээр жил хагас ажиллаж байгаа нэг эмэгтэйн талаар танилцуулъя гэж бодлоо.

    25 –р сургууль нь Монголд оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг тусгай сургууль гэж тооцогддог. Бас, Монголд дауны синдромтой хүүхдүүдийн анги байдаг цорын ганц сургууль. Тэрхүү дауны синдромтой хүүхдүүдийн ангид 60 эргэм насны нэг эмэгтэй ажиллаж байлаа. Тэр эмэгтэй Монголоор ганц үг мэдэхгүй ч ирээд л шууд ажиллаж эхэлсэн гэж бодохоор гайхмаар, бас хүндэлмээр.

    Японд байхдаа ч дауны синдромтой хүүхдүүд болон тусгай ангийн хүүхдүүдтэй ажиллаж байсан туршлагатай байсан учир 25 –р сургуулийн багш нар түүнээс сурах зүйл их байсан болов уу.

    Өдөр бүр хүүхдүүдэд “Ангид хог хаяж болохгүй. Өөрөө хий.” гэж хэдэн мянган удаа давтаж хэлдэг гэнэ. “Би чинь хог түүгч эмээ байхгүй юу“. “Хүүхдүүдийн дунд бүр [ӨӨРӨӨ] гэсэн үг модонд ороод байгаа шүү.” гээд тэр инээж байлаа. Хүүхдүүд болон багш нарт өөрөө хийж үзүүлэнгээ байнга л “ӨӨРӨӨ,ӨӨРӨӨ” гээд л хэлдэг байсан байхдаа. Хүүхдүүдийн дунд энэ үг амны уншлага болно гэдэг гайхмаар зүйл. Өдөр бүр өөрийнхөө үйлдэл, үйл хөдөлгөөнөөрөө бусдад үлгэр дуурайл болж, зааж сургаж байнаа гэдэг үнэхээр биширмээр. Мэдээж зөвхөн хогны асуудал төдий бус бусад олон зүйлийг хийж хэрэгжүүлж, үзүүлж, зааж сургасаар ирсэн бизээ. Хажууд нь хамт байсаар ирсэн хүүхдүүд, багш нарт ч ихээхэн нөлөө үзүүлсэн болов уу.  

   “ Огт дуугардаггүй байсан хүүхэд гадаа явж байтал намайг [Бааяа] ( Монголоор багш гэсэн үг ) гэж дуудсан шүү” гэж тэр эмэгтэйг нэг өдөр хэлэхэд миний сэтгэл их хөдөлж билээ. Сургууль дотор биш огт өөр газар тааралдсан ч гэсэн түүнийг Багшаа гэж хүлээн зөвшөөрч байна гэдэг бол үнэхээр сайхан. Тэр хүүхдийн хувьд энэ Япон эмэгтэй түүний хайртай багш нь гэсэн үг шүү дээ. Багш хүнд үүнээс илүү жаргал гэж үгүй.

   Тэр эмэгтэй “IEP ганцаарчилсан сургалтын хөтөлбөр” –д ч гэсэн оролцсон байлаа. Энэ хөтөлбөр нь Монголын тусгай боловсролд зайлшгүй чухал санаа тул олон багш нар энэ талаар мэдэж аваасай гэж хүсч байна. 
     Монгол дахь дауны синдромтой хүүхдүүдийн орчин, нөхцөл байдал тийм ч сайнгүй бололтой юм. Ийм өвчтөй хүүхдүүд нь сул дорой, богино насалдаг, оюуны хөгжил муу зэрэг олон буруу ойлголтууд байдаг бөгөөд тэдний байгаа орчин нь тухайн хүүхдийн хөгжилд саад болох тохиолдол ч цөөнгүй гэх. Жил хагас орчим Монголын дауны синдромтой хүүхдүүдтэй ажиллаж ирсэн тэрээр “ Хүүхэд өөрөө бие сэтгэлээрээ хөгжилтэй гэж мэдэрч байгаа тэр л амьдралаараа амьдраасай гэж хүсч байна” гээд бас “ [ Хүүхэд бүрийн жижигхэн өөрчлөлт буюу хөгжил] – г олж харахдаа би их дуртай” гэж хэлж билээ.

   Түүний ажиллах хугацаа нь дуусч Япон руугаа буцна. Гэвч, түүний 25 – р сургууль дээр ажилласан сар өдрүүд нь Монголын тусгай боловсролд томоохон мөрөө үлдээжээ. Цаашдаа ч энэ салбарт хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Гайхалтай сайн ажилласан танд баярлалаа бас амжилт хүсье.  

 





68回 特別支援教育現場で活動する日本人…第25番学校



 モンゴルでは、様々な国から様々な職種のボランティアが活動をされている。JICAもその1つ。同じ日本からでも、JICA以外の民間団体から派遣されているボランティアもいる。今日は、その中の1人、第25番学校で1年半の活動をしたNISVAから派遣された1人の女性を紹介したいと思う。

 第25番学校は、モンゴルでは知的障害の子どもたちが通う特別支援学校と位置づけされている。そして、モンゴルでは唯一のダウン症学級がある、珍しい学校だ。そのダウン症学級で、60を過ぎた1人の女性が奮闘していた。彼女は、モンゴル語を全く知らない状態で来蒙し、すぐに活動をしたというからすごい。それだけでも、頭が下がります。

 彼女は、日本でも教育現場でダウン症児をはじめ、特別支援を要する子どもたちと関わって、教育活動をされてきた方なので、第25番学校の先生方は、学ぶこともきっとたくさんあっただろう。

「教室にゴミを捨ててはいけません。自分でしなさい。」と日々繰り返し、子どもたちに指導してきたそうだ。「私はゴミ拾いおばさんです。」「子どもたちの間で、『ウーロ(自分で)』が流行語になってしまいました。」と彼女は笑って言う。自分自身が実践して、子どもたち、先生たちに見せ、その度に「自分で、自分で」と言っていたのだろう。子どもたちの間で流行語になるというのは、本当にすごいことだと思う。自分自身で行動して、姿勢を見せ、指導することを現場で日々行っているのだから、本当に素晴らしい。もちろん、ゴミの問題だけではない。様々な問題について、実行し、見せ、指導してこられてきたことだろう。その姿をそばで見てきた子どもたち、先生に与える影響は大きいだろう。

 ある日、彼女は言った。「言葉の無かった子が『バイヤー(バクシ:先生という意味のモンゴル語)』と(学校の)外で、声をかけてくれました。」と。。。それを聞いて、私は鳥肌が立った。ものすごく感動をした。学校の中ではなく、外で会っても、先生と認めてくれていることの素晴らしさ。何よりも、その子にとって、彼女はかけがえのない先生だということなのだから。。。先生冥利につきる。

「IEP個別教育計画」にも彼女は参加されていた。「IEP」の考え方は、これからのモンゴルの特別支援教育に必要不可欠な考え方なので、多くの先生方に学んでほしいと思う。

モンゴルでのダウン症の子どもを取り巻く環境は複雑のようだ。ダウンの子どもは、弱い、短命、知的に低いなどなど、多くの誤解があり、作られた環境が子どもたちの成長を妨げてしまっていることもあるようだ。1年半、モンゴルのダウン症児と関わってきた彼女は言う「彼ら自身が楽しいと感じられる人生を送って欲しい」と。そして、「『子どもたちの小さな小さな変化=成長』それを見つけるのが大好き!」と。

 彼女は任期が終わり、日本に戻られる。でも、彼女が第25番学校で奮闘した日々は、モンゴルの特別支援教育に大きな功績を残された。そして、これからの特別支援教育に貢献をされたことは間違いない。素晴らしい活動をありがとうございました。そして、ご苦労様でした。

0 件のコメント:

コメントを投稿