2012年11月11日日曜日

Тэмдэглэл 81: Нээлтэй хичээл (4 анги Математик)・・・Ирээдүй цогцолбор 1р сургууль



3 сарын14-ны өдөр гэнэт нээлттэй хичээлд суухаар боллоо.
Хичээл эхлэхээс очсон болохоор багшаас зөвшөөрөл аван хүүхдүүдтэй ярилцлаа. Өөрийгөө танилцуулан асуух асуултаа бэлдлээ. Хүүхдүүд Японы тухай олон асуулт асууж эхэллээ. Японы цаг уур болон хамгийн өндөр уул, барилга газар хөдлөлтийн дараа ямар байдалтай байгаа гээд л олон асуулт тавьлаа. Хэдий нэг жил өнгөрсөн ч Газар хөдлөлтийн тухай зурагтаар үзсэн нь тэдний сэтгэлд тод үлдсэнийг ойлгож болно.
 4-р ангийн тэгш өнцөгт, параллелпидийн тухай хичээл байлаа. 28 сурагч 5 баг  болон хуваагдлаа. Өмнөх хичээлээр юу үзсэнээ давтан өнөөдөр үзэх  хичээлийн агуулгаа ярилцан хичээлээ цааш үргэлжлүүллээ. Багаар ярилцан илтгэл тавилаа. Бүгд хичээлд жигд оролцон хичээлийн дүгнэлт гаргаж чадсан нь Гайхалтай.
 Багаар хэмжилт хийн, талуудын уртын хэмжээг тэмдэглэж байлаа. Багийн гишүүн бүр хийх ажлаа хуваан авч бүгд жигд оролцож байсан. Үүнээс харахад  багаар ажиллах чадвартай болсон нь харагдаж байлаа.
  Өмнөө байгаа параллелпидийн дэлгэмэл дүрсийн талбайг олохдоо багаараа ярилцан шийдвэр гарган бодолтоо дэвтэртээ хийн хариугаа тулгаж байсан нь сайн байлаа.
Баг тус бүрээс нэг хүүхэд төлөөлөн гарч самбар дээр бодолтоо тайлбарлав.
 Энд нэг зүйл сануулахад хүүхдүүд тайлбар хийж байхад бусад хүүхэд сонсоорой гэж багш нь анхааруулсан бол сайн хичээл болох байлаа.
Учир нь хүүхдүүд тайлбар хийхдээ багш болон самбар луу харж ярьсан нь харамсалтай. Хэрвээ багш Найзууддаа хандаарай гэж хэлсэн бол бусдадаа тайлбарлахаас гадна бусад нь анхааралтай сонссоноор ярих болон сонсох чадварт суралцах болно.
  Энэ удаад 4 аргаар бодсон бөгөөд хариу нь ижил байснаар аль ч арга нь зөв гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Хүүхдүүд 4 аргаар бодж чаддаг болсон.
  Хажууд байгаа биетийн талбайн хэмжээг хэмжиж үзэцгээе ээ хэмээн мөн л багаар цайны хайрцагний хэмжээг бодож олцгоолоо. Энэ багшийн сайн тал нь аль ч баг дээр очин хүүхдүүдийн харилцан яриаг сонсон түүнийг хичээлдээ тусган бас хүүхдүүдийн юу ярьж буйг анхааралтай сонсож байсан явдал байлаа.
 Аль ч багийн хүүхэд тус бүр хичээлд оролцсонХүүхэд төвт хичээл заах аргатай хичээл боллоо гэж бодож байна.
  Өнөөдрийн хичээл зөвхөн багаар ажиллахдаа бус, сүүлд нь хүүхэд нэг бүр хичээлийн агуулгыг бүрэн ойлгосон эсэх мөн ганцаараа хийж чадах эсэхийг шалгах даалгавар өгсөн бол бүр сайн хичээл болох байлаа.
 Ингээд өнөөдөр гэнэт зөвлөгч багшаар дуудагдсан болохоор зөвлөгөө өгөх шаардлагатай боллоо. Япон хэл мэдэх нэг ч багш байсангүй. Би муухан монголоор хичээн ярьсан ч багш нар маань сонсон тэмдэглэж авч байсанд нь баяртай байлаа. Би ийм идэвхитэй багш нартаа харамгүй зөвлөгөө өгөхийг хүсдэг.   


81回 公開授業(4年生 算数)・・・イレードゥイ統合学校 第1学校にて

 314日、急遽、公開授業を見に行くことになった。
 開始時刻よりも早く着いたので、担任の先生のはからいにより、子どもたちと会話をする時間をいただいた。自己紹介をし、質問コーナーを設けた。子どもたちは、日本についてたくさん質問をしてきた。「日本の気候ってどんなの?」「一番高い山は?ビルは?」「津波の後はどうなった?」などなど分野も様々だった。1年過ぎた今も、どこの学校を訪れても、子どもたちは必ず声をかけてくれる。子どもたちがテレビで見た津波の映像が強烈だったことがわかる。
 4年生の直方体・立方体についての授業だった。子どもたちは、28人。5つのグループに分かれて学習が行われた。
 前の時間に習ったことの確認。前時の振り返りを行い、今日の授業に必要な内容も確認をすることができ、授業にスムーズに導入できる。しかも、今日はグループで話し合い、グループごとに確認したことを一つずつ発表していった。全員で確認したのだ。素晴らしい!
 展開図を実際にグループで作成し、グループで各辺の長さを測り記入していった。どこのグループも仕事を分担し、全員が何らかの作業を行っているという理想な活動をしていた。これは、日々の授業からグループ活動の指導をしていることが見て取れる。
 目の前にある展開図の表面積を求める。これもグループで求め方を話し合い、決定し、解いてみる。子どもたちは自主的に自分のノートで計算し、計算を確かめ合っていたのにも驚いた。
 各グループの代表が黒板の前に出て、自分たちの表面積の出し方を説明した。
ここで、先生が、子どもの発表の仕方について、指導が出来ればもっと良い授業となっただろう。というのも、子どもたち、説明に一生懸命で先生に向かって、もしくは黒板に向かって説明をしてしまっていたのだ。先生がひと言「友だちみんなに説明をしてあげて」と言ってあげることによって、説明する子どもは、友だちの方を向いて、友だちに向かって説明をするだけでなく、聞く子どもたちも友だちの説明を一生懸命に聞くようになるのだ。そうすることで、話す・聞くということも子どもたちは同時に学ぶことが出来るのだ。 
今回は、子どもたちからは4つの表面積の求め方が出されたが、すべて同じ答えになったことにより、どの方法も正解であることも理解できた。
 身近にある立方体の表面積を求めてみよう!ということで、紅茶の箱を利用し、子どもたちはグループで話し合い、計算し、表面積を出すことが出来ていた。
 この先生のすごいところは、グループ学習を子どもたちにさせる際、どのグループにも必ず見に行き、子どもたちの話し合いに耳を傾け、授業に取り入れていたことだ。そして、子どもたちの話し合いを見守っていたことだ。
 どのグループもどの子も活動し、学ぶことのできた授業だったと思う。こういう授業が「子ども中心の指導法」を取り入れた授業だと思う。
 この授業、すべてグループ学習にするのではなく、最後の一つは、子どもたち一人ひとりが学んだ内容を理解できているか?一人でも出来るか?試すように、個人で問題に取り組んでもよかったかもしれない。
 今日は、急遽、専門家として呼ばれた。アドバイザーとしてアドバイスをしなければならなかった。日本語を知っている先生は誰もいなかった。私の拙いモンゴル語で頑張って伝えた。先生たちは一生懸命に聞いてくれた。そして、メモを取ってくれた。この先生方の姿勢がうれしかった。私はこういう姿勢の先生方にはエールを送りたい!

0 件のコメント:

コメントを投稿